Н.Жанцанноров доктор боллоо

2008/10/28
Share |
Хүмүүс: Н Жанцанноров | 
Н.Жанцанноров доктор боллоо

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Монгол хөгжмийн эгшиг сэтгэлгээний онолын утга тайлал" сэдвээр соёл урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалав.

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин тэрбээр 60 насныхаа ойн жилд багтааж цол хамгаалж буйгаа оройтсон хэрэг гэж үзэж байлаа. Гэсэн ч СУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн 13 эрдэмтэн бүгд санал нэгтэйгээр түүнд "Шинжлэх ухааны докторын ажил хийчихсэн байна, та. Гэвч манай зөвлөлийн эрх мэдэл үүнд багадна. Тиймээс зохих газар нь уламжилъя" гэсээр цол хамгаалуулах хуралдааныг өндөрлөсөн юм.

Н.Жанцанноровын эрдмийн ажлын гол утга нь монголчууд хөгжмийн бие даасан сэтгэлгээтэй ард түмэн гэдгийг нотолсонд байлаа.

Эх сурвалж:Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.