"Интер" тэргүүн байраа алдлаа

2008/10/28
Share |
Хүмүүс:

Өнгөрөгч бямба, ням гаригт Италийн хөл бөмбөгийн АШТ-ий наймдугаар тойргийн тоглолтууд явагдлаа. Тэмцээнийг гараанаас эхлэн тэргүүлсэн Милан хотын шилдэг баг "Интер" төрөлх "Жузеппе Меацца" цэнгэлдэхдээ "Женоа"-г хүлээн авсан бөгөөд 90 минутын турш илүүрхсэн ч өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулж чадсангүй 0:0-ээр тэнцэв. УЕРА-гийн цомын тэмцээнд Английн "Тоттенхэм"-ийг хожиж дөнгөсөн "Удинезе" өнгөтэй байгаагаа харуулж, лигийн шилдэг багуудын "Рома"-г нутагтаа 3:1-ээр хожин хүснэгтийн тэргүүн байрт бичигдсэн. Мөн энэ тойрогт "Ювентус" нэг хотын "Торино"-г, "Милан" "Аталанта"-г, "Наполи" "Лацио"-г тус бүр 1:0-ээр, "Сампдори" "Болонья"-г 2:0-ээр, "Фиорентина" "Палермо"-г 3:1-ээр хожсон юм.

Бусад лигийн явцаас сонирхуулбал Английн Премьер-лигийг хошуучилж явсан "Челси" "Ливерпуль" клубууд хоорондоо учраа таарч, Хаби Алонсогийн 10 дахь минутад оруулсан гоолын ачаар "Хотон шувуунууд" 1:0-ээр хожлоо. Харин Испанийн Ла лигийг "Валенси" тэргүүлсэн хэвээр. Тэд "Рекреативо"-той 1:1-ээр оноо хуваасан бол гол өрсөлдөгчдийн нэг "Барселона" "Альмерия"-г 5:0-ээр давамгайлан тэднээс ердөө ганцхан онооны дутуутай болжээ.

Эх сурвалж:Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop КотировРºÐ¸ курс валют онлайн Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Усть-кат
IP:95.85.69.142  2018-08-18 15:34:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.