Арав давсан босоо аварга

2008/10/28
Share |
Хүмүүс:
Арав давсан босоо аварга

Бөхөөр бол ёстой л нөгөө арав давсан босоо аварга гэгчээр НХХЯ-ны дэд сайд С.Чинзориг энэ л салбартаа босоо аварга нь гэж хэлэгдэхээр болжээ. 2001 оноос хойш өнөөг хүртэл долоон жил НХХЯ-ны дэд сайдын суудалд сууж байгаа тэрээр шинэ засгийн газрын томилгоогоор мөн л НХХЯ-ны дэд сайдын суудалд томилогдохоор дахин яригдаж байна. С.Чинзориг сайд энэ албанд суух долоон жилийн хугацаандаа олон ч сайдын нүүрийг үзсэн, салбарынхаа бодлогын залгамжыг барьж яваа ганц хүн нь гэгддэг. Тиймдээ ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүдийн хэн нь ч гэсэн хөдөө орон нутагт томилолтоор ажиллахдаа С.Чинзориг сайдыг дагуулж явахыг эрмэлздэг гэдэг. Ард иргэдийн сонирхсон цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, халамжийн мөнгө төгрөг гээд нийгмийн хамгааллын асуудлыг түүнээс илүү нарийн мэддэг хүн тэр болгон байдаггүйтэй холбоотойгоор ийнхүү үе улиран сайдын суудалд томилогддог нэгэн. 

Эсвэл өөр ямар нэгэн учир байна уу?

 

    www.factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.