Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор толгой багийн Засаг дарга Ж.Батбаяр гэгч наймдугаар ангийн охиныг хүчинджээ. Хэрэг үйлдэх үедээ тэрээр согтуу байсан ба охины ээж үйлдэл дээр нь орж ирсэнээр хэргийг илчилсэн аж. Жигшүүрт хэрэг үйлдсэн Ж.Батбаяр гэгч нь Хөвсгөл аймгийн харъяат ба Хонгор толгой багийн Засаг даргаар сүүлийн хэдэн жил үе улиран сонгогдож байгаа нэгэн гэнэ. Тэрээр МАХН-ын гишүүн ба өөрийнх нь нэг хүүхэд нь хүчиндүүлдэг охинтой хамт нэг ангид сурдаг байж. Хүүхдийнхээ ангийн хүүхдийг хүчиндсэн Ж.Батбаярын хэргийг аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж гэмт хэрэгтэнд эрүүгийн хэрэг үүсгээд байна.
www.factnews.mn