СТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг: Би алуурчин биш, залилагч ч биш

2008/10/28
Share |
СТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг: Би алуурчин биш, залилагч ч биш

СТА, дуучин Г.Эрдэнэтунгалагтай уулзаж, ярилцлаа. “Хүн амь, залилангийн хэрэгт холбогдлоо” хэмээн фенүүдээ цочролд оруулсан түүнээс үнэнийг сонсох гэж чих тавих нь олон байгаа. Энэ л үед тэрээр ийнхүү сэтгэлээ уудлахаар шийдсэн юм. Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласны дараа тун удахгүй болох “Боодогтой сэвгэр” хэмээх тоглолтонд оролцож байгаа түүнтэй тоглолтын бэлтгэлийнх нь үеэр уулзсан юм.

-”Боодогтой сэвгэр” гэдэг тоглолтын зар тарсанаас хойш хүмүүс нэлээд сонирхож байна. Гэхдээ нэрнээс нь харахад чамгүй нутгархсан тоглолт шиг санагдлаа?
-Хүмүүс тэгж бодож байж магадгүй. Гэхдээ бид нэг их нутгархах гээгүй шүү дээ.
-Та яг Увсынх юм уу?
-Миний хувьд ээж, аав маань Увсын харъяат. Би өөрөө тэнд төрж, өсөөгүй ч Увс нутгийн” Боодогтой сэвгэр” мөн.
-”Боодогтой сэвгэр” нэр, янз бүрийн төрлөөр дуулдаг есөн бүсгүй нэгдсэн нь их сонин байна. Энэ санааг хэн анх гаргасан юм бэ?
-Дуучин н.Энхмэнд, Р.Дэлгэрмаа, н.Бурмаа бид дөрөв жилийн өмноөс эмэгтэйчүүдээрээ нэг тоглолт хийх юмсан гэж ярьдаг байсан юм. Тухайн үед “Боодогтой сэвгэр” хэмээх дуугаа дуулж байсан бол саяхнаас есөн бүсгүй нэгдэж энэ дуугаараа нэрлэгдсэн тоглолт хийе, хүмүүст сонин байх болов уу гэж ярилцсан.
Манайд яг ийм тоглолт болж байгаагүй. Есийн есөн эмэгтэй, бас мэргэжлийн дуучид гэдэг утгаараа тоглолт маш өвөрмөц болно гэж бодож байгаа.
-Та хэсэг хугацаанд нам жим байж байгаад гэнэт энэ тоглолтоор л гараад ирлээ. Энэ хугацаанд юу хийж, хаагуур байв?
-Харин хүмүүс намайг чимээгүй байсан л гээд байх юм. Би зуны турш зөндөө юм хийсэн. Өнгөрсөн гурван сард “Үдшийн болзоонд” хэмээх мюзикл тоглолтоо хийж, бүх л дууны урсгалын үндэс суурь нь болж өгдөг 60, 70-аад оны дуунуудыг өөрийнхөө хэмжээнд гаргахыг зорьсон. Гэхдээ хэвлэл, мэдээллийнхнийг оруулаагүй, хаалттай хийсэн болохоор мэдээлэл бага байсан байх.
Харин одоо би жинхэнэ “бөөндөнө” гэдгийгүзүүлнэ. Шинэ цомгийнхоо дууны бичлэгт орсон, клипүүдээ ч хийлгээд эхэлсэн. 11 сарын сүүлээр бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байна.
-”Үдшийн болзоонд” мюзикл тоглолт яагаад хаалттай болсныг одоо ч гэсэн гайхах хүн олон байдаг?
-Найруулагчийн маань санаа л даа. Миний санаа ч гэсэн байсан. Урьд нь дандаа л дээл, малгай, урт даашинз өмсөж олны өмнө гардаг байсан Эрдэнэтунгалаг тухайн тоглолтон дээр богино даашинз өмсөж, зоригтой шийдлүүдийг хийсэн нь миний хувьд илүү нандин байсан учраас хаалттай хийх замыг сонгосон. Дараа нь тоглолтынхоо бичлэгийг DVD болгоод гаргавал хүмүүс телевизээр үзэхээс илүү сонирхолтой байх болов уу гэж бодсон юм.
-Энэ тоглолтын дараа таныг “эрос стилийг сонголоо” гэж шуугиж байсан санагдана?
-Тухайн үед “Эрдэнэтунгалаг эрос стилийг сонголоо” гэж хэвлэлүүдээр шуугиж байсан нь надад нэг их муу юм болоогүй. Харин ч эрос маягийн стильтэй болоод гарч ирвэл хүмүүс намайг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөх нь ээ гэдэг санааг би олж авсан. Иймэрхүү шум намайг нэг талаараа хөглөж өгдөг байж болох юм. Хүн нэг л амьдарна, уран бүтээлийнхээ төлөө яагаад зоригтой алхмуудыг хийж болохгүй гэж. Дуучин Ариунаа шиг л байх ёстой. Тэр өнөөдөр Монголын “Мадонна” гэж хэлэгдэхээр болсон байна шүү дээ.

Би аажим аажмаар ахина

-Зоригтой алхам хийе гэвэл зайлшгүй турах хэрэгтэй болно. Энэ тал дээр хэр анхаарч байгаа вэ?
-Анхааралгүй яахав. Энэ ёстой хамгийн том “проблем” болж байгаа асуудал. Ер нь би төрөлхийн мярайлаг.
Гэтэл өмсөх хувцаснаас авахуулаад юу юу ч үгүй оюутан байхад анх дуучин Батсайхантай хамтарч дуулсан “Ханьсахын жаргал” дуу маань ард түмэнд хүрээд хит болчихсон. Анх тайзан дээр ээжийнхээ хоёр хуучин палажийг эвдэж нэг даашинз болгож өмсөөд гарч байлаа. Нэлээн тарган байсан үе. Одоо турах тал дээр анхаарч, өөрийнхөө өө сэвийг аль болох бага харуулах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Би залуу хүн учраас надад зөндөө боломж гарч ирнэ. Шантраад байлгүй, зорьсон юмныхаа төлөө тууштай тэмцэж, зоригтой алхмуудыг хийж байх ёстой. Гэхдээ урлагийн ёс зүйгээ хэзээ ч алдагдуулж болохгүй гэдэг зарчмаа ч баримтална.
-Таныг поп урлагт хөл тавьж, эхнийхээ алхмуудыг ч хийгээд эхэлсэн гэж сонссон. Нийтийн дуунаасаа урваж байгаа хэрэг үү?
-Ер нь уран бүтээлч хүн аль ч чиглэлээр дуулж чаддаг байх ёстой. Миний хувьд мэргэжлийн дуучин, дээрээс нь ямар нэгэн хэв загварт баригдаад байхыг хүсдэггүй этгээд сонин ааштай хүн. Эрдэнэтунгалаг гэдэг хүнийг анх олонд хүргэсэн зүйл нь яах аргагүй нийтийн дуу, тэр дундаа “Ханьсахын жаргал”. Анхны дуугаараа хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж чадах хүн ховор болохоор би өөрийгөө азтай гэж боддог. Ээж, аав, багшдаа ч баярлаж явдаг.
Анх би нийтийн дуу дуулж гарч ирээд өнгөрсөн гурван сард эстрад, жааз чиглэлийн мюзикл тоглолт хийсэн.
Харин поп урлагт хөл тавих гэдэг амаргүй. Миний хувьд шууд поп руу орно гэвэл худлаа. Гэхдээ би шантралгүй хөдөлмөрлөх хэрэгтэй.
Поп урлагт хүчээ үзэх гэж байгаа бол хамгийн гол нь гадаад өнгө үзэмжиндээ анхаарах хэрэгтэй гэдэг нь миний өөртөө тавьж байгаа хамгийн том шаардлага. Өнөө, маргаашгүй би поп урлаг руу орно гэсэн юм байхгүй. Гэхдээ би аажим аажмаар ахина.
-Таныг “В” продакшны захирал Д.Болдтой хамтарч ажиллах санал тавиад бүтэлгүйтсэн гэдэг. Энэ хэр ортой вэ?
-Намайг хүүхэд байхын л “Камертон” хамтлаг гэж байсан. Монголын рок попын төлөөлөл гэдэг хэдхэн л уран бүтээлчид байсны нэг нь “Камертон” гэж боддог. Хүүхэд байхаасаа тэднийг сонсож, шүтэж ирсэн бол одоо ээж аав, ард түмнийхээ буянаар энэ хүмүүстэй “Сайн байна уу” гээд мэндлэх, уран бүтээл ярих хэмжээнд хүрсэн гэж ойлгодог. Энэ утгаараа бид уран бүтээлийн хувьд найз нөхөд шиг л явдаг. Тиймээс ч дэвшилтэт техник бүхий мэргэжлийн бичлэгийн студи гэдэг утгаар нь би Болдтой санал солилцож байсан. Түүнээс биш “би “В” продакшнд оръё, намайг аваач ээ” гэж очоогүй. Би аль хэдийн бие даасан хувь уран бүтээлч болсон. Гэхдээ Д.Болдтой хамтарч ажиллах болбол яагаад болохгүй байх билээ. Одоо би дараагийнхаа цомгийн ажилд орчихсон байгаа. Харин түүний дараагийн цомгоо би сонгодог, жааз, блюз, магадгүй поп урсгалаар хийх болбол 20 жил ч уг чанараа алдахааргүй, мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн бүтээл гаргахын тулд яалт ч үгүй “В” продакшн, “Сонор” студи, Даашка зэрэг уран бүтээлчидтэй хамтарч ажиллах шаардлага гарна. Том, том студиудтэй хамтарч ажиллахад хөрөнгө их ордог ч удаан настай байдаг юм.

Намайг хариу өгөхгүй болохоор “буруутай” гэж бодсон байх

-Сүүлийн нэг жилд өөрийн тань тухай таагүй мэдээлэл их байсан. Шүүх цагдаагаар явж, “Ганц”-ын хаалга ч татахад хүрлээ. Тэр хэмжээгээр хүмүүст таагүй сэтгэгдэл төрсөн байх. Энэ бүхэн хэрхэн шийдэгдсэн бэ?
-Эхлээд хүн амины хэрэгт холбогдож, дараа нь залилагч ч боллоо, “Ганц худаг”-т ч орлоо л гэнэ. Өөрийнхөө тухай сонингоос л мэддэг байлаа. Тэр үед зуны гурван cap таарчихсан, бас сонгууль давхцчихсан байсан. Тэгээд намар болоод үр хүүхэд гэж явсаар надад уран бүтээлдээ ч анхаарал тавих боломж, бололцоо байгаагүй. Би чинь одоо “гон бие, гозон толгой” биш, анхаарал тавих үр хүүхэд, гэр бүлтэй болсон хүн шүү дээ. Надад заримдаа үнэхээр хэцүү байдаг. Би чинь хүн л юм чинь, нуугаад яахав айлын байр хөлслөөд сууж байсан. Тухайн үед намайг байрны мөнгөө өгөөд гарсны дараа тэр хэрэг болж таарсан юм. Тиймээс хэрэгтнийг харсан хүний хувьд иргэний үүргийн дагуу гэрчээр дуудагдаж, байцаалт өгсөн. Тухайн хүн нь одоо болтол олдоогүй л байна. Би заримдаа айдаг. Тэр хүн нь одоо хаана байгаад намайг хэзээ, хаанаас бариад авах бол гэж боддог. Намайг залилагч боллоо гээд л шуугисан. Гэтэл тэр нь хоёр найзын хооронд л байсан асуудал. Эрдэнэтунгалаг ямар нэгэн байдлаар хариу өгөхгүй болохоор хүмүүс намайг “буруутай” гэж бодсон байх. Би тэр хүнээс авсан нь үнэн, өгсөн нь үнэн. Хүний амьдралд байдаг л юм. Тэрнээс биш би алуурчин биш, залилагч ч биш. Би ээж, аавын эрх охин, бяцхан охиныхоо эх, ард түмэндээ хүндлэгдсэн уран бүтээлч хүн. Тэр найз маань намайг одоо юу гэж бодож явдгийг би мэдэхгүй. Харин би тухайн үед найздаа, хэн хэндээ тус болсон л гэж боддог. Би өдий болтол хэн нэгнийг ашиглах гэж явсангүй, харин би үргэлж хэн нэгэнд тус дэм болох гэж байгаад өөрөө зовоод үлддэг.
-Найз чинь нэг сонинд ярилцлага хүртэл өгсөн байсныг санаж байна. Хамгийн сайн найз тань тийм зүйл хийсэн гэхээр их гомдсон л байх?
-Одоо ч гэсэн надад гомдол төрдөг. Тэр асуудлаас болоод одоо болтол бид хоёр уулзаагүй явна. Би уулзахыг ч хүсэхгүй. Тухайн үед найз маань өртэй байсан, надад ч мөнгө хэрэгтэй байсан болохоор би нэг найзаасаа тусламж хүссэн хэрэг. Тэр бүхний үндсэн дээр найз маань өрнөөсөө салж, би үлдсэн мөнгийг нь зээлсэн. Одоо ерөнхийдөө асуудал шийдэгдэх шатандаа явж байна. Ийм л зовлонгоос үүссэн тусын асуудал байсан юм. Магадгүй бид хоорондоо нэг шил вино ууж сууж байгаад сайхан ярих асуудлыг тийм том асуудал болгосон нь надад маш хүнд туссан. Одоо бол надад тийм найз байхгүй. Би аль хэдийн сэтгэлээсээ аваад хаячихсан. Яагаад гэвэл миний гомдол хэрээс хэтэрсэн. Хамгийн сайн гэх найз минь надад тэгж хандаж байхад өнөөгийн энэ нийгэмд надад итгэх хүн байна уу гэж хүртэл боддог юм.
-Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрч байгаагийн нэр болдог шүү дээ. Та тийм тайван хүн гэж үү?
-Дуугүй байсан хүн хождог, түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг. Намайг тийм хүн байсан эсэхийг цаг хугацаа харуулна. Үнэн худлыг ялгах дэнс нь цаг хугацаа байдаг. Магадгүй он цагийн эрхэнд хөгширсөн хойноо бид эвлэрэхийг үгүйсгэхгүй. Тэр найз маань “ийм байж шүү дээ” гээд ухаарч ч магад. Гэхдээ гомдсон гомдол тайтгарахдаа их удаан байдаг. Гэхдээ хүн гэдэг амьтанд ойлголцох гэж л хэл заяасан байдаг. Хүнд яах гэж тархи заяасан гэвэл ухаарах гэж л тэр шүү дээ. Тиймээс хэл, оюунаа ашиглаж чадахгүй бол хүн байгаад ч яах вэ дээ.
-Эмэгтэй хүмүүс нөхөрлөж чаддаггүй гэж ярьдаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Энэ тухай маш олон жишээ байдаг. Миний хувьд одоо 27 нас хүрлээ. Энэ хугацаанд үүрэхээ үүрч, амсахаа ч амсаж, ухаарахаа ч ухаарлаа. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд хүн хүнээсээ л болдог юм билээ. Түүнээс биш би эмэгтэй хүнтэй найзлалаа, маргааш нь миний найз намайг ойлгохгүй байна гээд холбоогоо таслаад явна гэсэн үг биш. Цаг хугацааны хувьд шалгагдаж байж, үхэхийн цагт хүнд ганц хоёр л найз үлддэг гэдэг. Эмэгтэйчүүдийн дунд маш сайхан найзууд зөндөө л байдаг. Харин мөн чанараа гээж эхэлсэн тэр цагт үнэнч нөхөрлөл, сайн сайхан бүхэн алга болдог.

Би нуугдахыг хүсдэггүй

-Олны танил байх ямар хэцүү юм бэ гэх үе байдаг уу?
-Байдаг. Зүгээр жирийн нэгэн байсан бол би санаа амар ажлаа хийгээд цалингаа аваад, түүнийгээ гэр бүлийнхэндээ зохицуулаад л явах байсан. Гэхдээ нөгөө талаар би яагаад ч нэгэн хэвийн, хэвшмэл амьдралаар амьдарч чадахгүй юм билээ. Байнга л ямар нэгэн сонин содон, ямар нэгэн этгээд, эсвэл зөөлөн гэх мэт ямар нэгэн характер гаргаж байж, би түүнээсээ таашаал авдаг. Үүнийгээ ч уран бүтээлдээ тусгаж өгдөг. Тийм ч учраас өнөөдөр намайг хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа байх.
-Гадуур гарч хэр доргиж байна. Мэдээж залуу нас шүү дээ?
-Би энэ ертөнцөд “би”-гээрээ ирсэн, тэр чигээрээ л буцахыг хүсч байна. Хаана ч очоод найзуудтайгаа наргиж, юм ууж, ярьж суухдаа би “хэн намайг юу гэх бол” гэж боддоггүй. Нуугдахыг ч хүсдэггүй.

“Хамгийн муу муухай нь би” гэж өөрийгөө өөрчлөх ёстой

-Харахад төлөв даруу Эрдэнэтунгалаг дотроо огт өөр, эсрэг тэсрэг хүн байх нь ээ?
-Байгаагаараа бас илүү нээлттэй байхыг хүсдэг. Тэр ч утгаараа би олон төрлийн юмыг сонирхдог байх. Хүмүүсийн хардаг шиг төлөв даруу Эрдэнэтунгалаг хэвээрээ л байгаад байвал нөгөө нийтийн дуугаа дуулаад л явна гэсэн үг. Тийм хүн биш учраас би өөрийгөө өөрөөр харж чаддаг болсон. Яагаад би турчихаад эрос стилийг сонгож болохгүй гэж. Ингэвэл магадгүй миний 20, 30 жил яригдах уран бүтээл тэндээс шигшигдэж үлдэх ч юм бил үү. Тэгээд нийтийн дуунаас “Ханьсахын жаргал”, 60, 70-аад оныхоос нэг, энэ шинэлэг дүр төрхөөс минь нэг гээд намайг тодорхойлох олон өнгө төрх үлдэж чадвал уран бүтээлч болж төрсний минь бахархал тэр болох юм.
-Шинэлэг, зоригтой алхам хийхээс хэзээ ч буцахгүй гэж ойлгож болох нь ээ?
-Буцахгүй. Энэ тоглолтон дээр ч би шинэлэг алхмуудаа хийгээд эхэлсэн. Богино плать, өндөр өсгийт гээд эмэгтэйлиг дүр төрхийг гаргана. Цаашдаа ч илүү их гаргаж өгнө. Гэхдээ зоригтой алхам гэдгийг хийхдээ бодолтой, зөв, урлагийн ёс зүйг алдагдуулахгүйгээр хийх хэрэгтэй. Тэр бүхэнд хүрэхэд хол байгаа нь, енөөдөр надад шүүмжлүүлэх зүйл олон байгаа нь ч энэ тоглолтоос харагдаж байна. Тоглолтынхоо найруулагчид “наад гэдсээ тат, цэцэрлэгийн хүүхэд шиг хувцаслалаа” гээд загнуулж л байна. Гэхдээ би хий нэрэлхэж амьдарч ханалаа. Магтаалд дэндүү дассан байна. Гэтэл үгүй ээ. Хамгийн муу, муухай хүн нь би гэж бодож, өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Хий магтаалд хөөрөөд байвал уран бүтээл болоод өөрийгөө засч залруулах юм алга болдог юм байна.

Гоо сайхны хагалгаандаа 100 бүр 200 хувь ч сэтгэл хангалуун байдаг

-Таныг хамраа өндөрсгөж, давхраа хийлгэсэн гэдэг. Гоо сайхны мэс засал хийлгэсэн чинь ч өөрийгөө өөрчлөхийн тулд зоригтой алхам хийхээс буцахгүй гэдгийн чинь нэгэн нотолгоо байсан болов уу?
-Тийм. Үүндээ ч 100 хувь сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл намайг өмнөхөөс минь эрс өөрчилж чадсан. Хийлгээд жил л болж байгаа гэхэд миний давхраа ориг юм шиг л харагддаг. Тиймээс ч 100 бараг 200 хувь сэтгэл хангалуун явдаг. Ер нь гоо сайхны мэс заслыг хийлгэх ёстой зүйл гэж боддог. Зөвхөн олны танил хүмүүс л хүний нүдэн дээр ил байдаг болохоос бусад хүмүүс зөндөө л хийлгэх болсон.
-Охин чинь том болж байна уу?
-Охин маань одоо хоёр настай.
-Тийм том болчихсон бил үү?
-Төрөөд удаагүй уран бүтээлдээ орчихсон болохоор хүмүүс охиныг маань жаахан гэж боддог юм шиг байна лээ. Одоо хүний хайрыг татдаг, ёстой муухай дээрээ байгаа. Охиноо харах бүр би чинь үнэрлэх үртэй, орой очиход өөдөөс минь шулганах үртэй хүн шүү дээ гэж бодоход сайхан байдаг. Магадгүй би орой стресстэй очлоо гэхэд охиноо инээхийг хараад инээж л байдаг. Тэгэхээр хүүхэд гэдэг хүнд ямар их аз жаргал, инээд хөөр бэлэглэж, энерги өгч байдаг нь эндээс харагддаг.
-Хүний амьдралд хамгийн их түшиг тулгуур болдог юм нь хүний хань байдаг. Охиноо аавтай болгоё гэж бодох юм уу?
-Одоохондоо тэр талаар бодсон юм алга аа. Би өдийг хүртэл гоё ганган амьдарч, хэн нэгний өмнө нэрэлхүү амьдарч ирсэн. Одоо би бусдын дэмжлэгийг авалгүй, өөрийнхөө гараар бүхнийг бүтээх юмсан гэж зорьж байна. Одоо Эрдэнэтунгалаг гэдэг хүн зөвхөн өөрийнхөө төлөө явдаг цаг үгүй болсон. Миний ард охин минь байгаа болохоор би охиноо юугаар ч дутаахгүй, гэхдээ би бүгдийг нь май гээд бэлдэж өгөхгүй.
-Гэхдээ насан туршдаа ганцаараа явна гэсэн үг биш биз дээ?
-Одоогоор надад тийм юм бодох зав ч алга, бодол ч алга. Хашир хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг. Охиныхоо аавд би өөрийхөө хайр сэтгэл болоод бүх зүйлээ харамгүй зориулсан. Гэхдээ ирэх хариу нь өөр байсан. Дараагийнхаа сонголтыг маш зөв зүйтэй хийнэ гэж боддог. Надад дахиад л хариуцлага ноогдоно гэсэн үг. Намайг байгаагаар минь хүлээж авч, хайрлаж, хамгийн чухал нь миний охиныг хүлээж авч чадах жинхэнэ эр хүнтэй учирна гэдэгт би итгэлтэй байдаг.

Охин минь аавтайгаа байнга холбоотой байдаг

-Охин тань одоо их бага хэмжээгээр ухаан орлоо. Аавыгаа асуух юм уу?
-Бид байнга л холбоотой байдаг. Аав нь төрсөн өдрөөр нь ирээд аваад л явдаг. Бид хоёрын хооронд тэгтлээ чи, би дээрээ тулсан юм байдаггүй. Тэр хүн ч одоо гэр бүлтэй болоод сайхан амьдарч байгаа, би ч сайхан амьдраасай л гэж хүснэ. Миний охины эцэг учраас би тэр хүнийг муу хүн гэж хэлэхгүй. Би хайрласан учраас би тэр хүний хүүхдийг гаргасан. Тийм болохоор сайн яваасай л гэж хүсэхээс салж сарнисан гээд муулаад явахгүй.
-Үнэхээр хайрласан дурласан болохоор та “Дуулж л явахаас даа” дуугаа охиныхоо аавд зориулж дуулсан гэдэг?
-Энэ дуу үнэхээр миний сэтгэл зүрхнээс гарсан. Амьдралтай минь илүү ойрхон байсан нь ч нөлөөлсөн байх. Сэтгэлээс гарсан юм гэдэг хүнд хүрэхдээ ч хурдан байсан болов уу.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Dnltphcg gofixed, https://www.google.nl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1qNd5BPU yIMhzO_ez3C1a-d48iZP6yE4k , https://www.google.rw/mymaps/v iewer?usp=sharing&mid=1Q8RHgL9 12kfS0VxvYKUJZ1VXECdAFROs , https://www.google.rw/mymaps/v iewer?usp=sharing&mid=1s4nlgM9 kkJFWkdHUgV1Jn52CJWYkeSLA , https://www.google.hr/mymaps/v iewer?usp=sharing&mid=15YpRu5U jss6Z-NRhMfCv2VbmutYnaSuE , https://www.google.fr/mymaps/v iewer?usp=sharing&mid=1tP0scSp TvCKLrACfrubj1zey4dxcOIB1 , https://www.google.dj/mymaps/v iewer?usp=sharing&mid=1ZHZ1I8F EGMk11KmhcsWvMYCldJN6l7B6 , https://www.google.dk/mymaps/v iewer?usp=sharing&mid=1D0bmsU- EmuOMwSdd7oFu536VY9Ija3oE , https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=1cbE43qr FsKoyjQFgOtQPivga8yP7Lj3d , https://www.google.it/mymaps/v iewer?usp=sharing&mid=1wcJE5Pb PFICYG3grjBgs-eJ13-8AZ-d0 , https://www.google.be/mymaps/v iewer?usp=sharing&mid=10XHuy8B XLkAw0qQeZ2EVUn-hVc1C34c7 , https://www.google.com.au/myma ps/viewer?usp=sharing&mid=1IeV AWy4LFTPqiPhY9i54eoTDGz0qk_Wi , https://www.google.dk/mymaps/v iewer?usp=sharing&mid=1bExR11A 0f7tgGdrh1ALJEE7x10X6yKKD , https://www.google.se/mymaps/v iewer?usp=sharing&mid=1NPnHT1j IALs-SmS7KeBtzSU52ZdT27oq , https://www.google.ie/mymaps/v iewer?usp=sharing&mid=1mIUgQ34 O2Ux-gCVDZGzD3Rim19ceZR8i , https://www.google.rs/mymaps/v iewer?usp=sharing&mid=1eOduI2F kjD68CNUSfWA83l42RBR1zfIh , https://www.google.se/mymaps/v iewer?usp=sharing&mid=1QHOst4J q4O4BtoHmaoLB-jqlIizrBGu_ , https://www.google.nl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1hdQS9Bp b_p4XV6qb3_FatU55JaRYWL-S , https://www.google.fr/mymaps/v iewer?usp=sharing&mid=1Cgz0TmF KqUadB4ggfOWWZZUL-G_-XcIw , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1sI9PvUX IEcOw9do7-atDRnBb3rsQLTnw , https://www.google.co.jp/mymap s/viewer?usp=sharing&mid=1Isqe Ob-qokNzAFewzBId6UfZ2-XEHy1g , https://www.google.co.th/mymap s/viewer?usp=sharing&mid=1yLAP ORosYDZGNaLiGU-uDbL8xfIgNFiB , https://www.google.co.jp/mymap s/viewer?usp=sharing&mid=1609l vStIGbm-AWgRLJQ0aPalVtCbgwIt , https://www.google.ca/mymaps/v iewer?usp=sharing&mid=1jVzF2Ge FXKFiQj_eYeGf-XPFV-w8jC_s , https://www.google.it/mymaps/v iewer?usp=sharing&mid=1lMBg1QE pHy8w4T1ZzS6MPhB_WN2UWI2Q , https://www.google.hr/mymaps/v iewer?usp=sharing&mid=1kQm3EKo hXKeFxSX3D09zdpmpFPSXZXzM , https://www.google.kg/mymaps/v iewer?usp=sharing&mid=1uYDs-Tc OK7Ul5qjhZukuEAmgPzGltrgM , https://www.google.no/mymaps/v iewer?usp=sharing&mid=1qG5H03e uPq1xG4PaTHhySaIdI8gUAELm , https://www.google.se/mymaps/v iewer?usp=sharing&mid=12-GAcAg uORdB16ZbTiiSj3LtBLhHZfPX , https://www.google.rs/mymaps/v iewer?usp=sharing&mid=1KC4UYwg AM5mVHsR_7sR9ieMxMC_3KZOv , https://www.google.rw/mymaps/v iewer?usp=sharing&mid=11K5_cX7 EHY-Qqx_pNEXoLm94SObOBke_ , https://www.google.dj/mymaps/v iewer?usp=sharing&mid=1hU73sJn VsYt4sBhTspYuoMlZOZxZ2xH7 , https://www.google.pl/mymaps/v iewer?usp=sharing&mid=1O9D-pnC Qd_s0lae2vCR_erDBzS8Pt_01 , https://www.google.no/mymaps/v iewer?usp=sharing&mid=1o-4fAM0 yB_wHHyETCSW2Nntfn2kiWf9Z , https://www.google.co.jp/mymap s/viewer?usp=sharing&mid=1DgUq 5uCskwb6aitNNDfaMDLG6lKIuqW1 , https://www.google.ch/mymaps/v iewer?usp=sharing&mid=1JzBaonz TU_z4Xu3mphAp7jal5fTqn4ZB , https://www.google.co.il/mymap s/viewer?usp=sharing&mid=1jSE4 dN0M2FKYBd7jSq59MZGt0yTHPwUX , https://www.google.rw/mymaps/v iewer?usp=sharing&mid=132WxthB ldqoNrvSnsI3uoo2cltDdF-90 , https://www.google.ca/mymaps/v iewer?usp=sharing&mid=1M6oBTLj qzE74Hu6uQCKkSCa-HUmUGg1m , https://www.google.rw/mymaps/v iewer?usp=sharing&mid=1KMboXkr Bv1YkQQp6VDJiwYp20HqQRNM1 , https://www.google.kg/mymaps/v iewer?usp=sharing&mid=1W7gSbRL S0-JvlZg5O9QfTA_Ak4vyApyW , https://www.google.dj/mymaps/v iewer?usp=sharing&mid=1hqiBJsJ 2F1XOHA25E5O4xS7gffsit35G , https://www.google.rs/mymaps/v iewer?usp=sharing&mid=1vQYzuKM 2l-kXOulfmOqY1NJRsNoF1Whf , https://www.google.dj/mymaps/v iewer?usp=sharing&mid=1Re3jZZC 2xG5ImMlNUq111rdR4H-VtlCn , https://www.google.co.th/mymap s/viewer?usp=sharing&mid=1r_3U j2_KAgJ_4PFK8K1wTYM64FzHA4mD , https://www.google.ca/mymaps/v iewer?usp=sharing&mid=1uDZsF8u 2Ag8F7RD4qtjX8mZKVkM1vMhr , https://www.google.co.il/mymap s/viewer?usp=sharing&mid=1E7AL 6HAa4_ENVaIv6TUV3g9LCvQ-NwJH ,
IP:146.185.201.181  2018-11-27 10:51:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.