Бөгс өндийвөл араас юм гарчих гээд байна

2008/10/29
Share |
Хүмүүс: Цэгмэд Цэнгэл | 
Бөгс өндийвөл араас юм гарчих гээд байна

УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл сүүлийн үед "Бөгс өндийвөл араас юм гарчих гээд" гэж ярьдаг болжээ. Шооч нэг нь сонсоод шууд л онигоонд оруулахаар энэ үгний цаад утга нь яамдын сайдыг томилоход нь ганц суудал горьдоод бүтээгүйнх гэнэлээ. Уг нь хэлтэй амтай ч гэсэн Зам тээврийн яамны сайдын үүргийг гүйцэтгэж байсны хувьд Зам тээврээ байг гэхэд өөр нэг яамны суудал найдвартай гэж бодсон нь бүтсэнгүй. Дэмий бухимдсандаа Могодоосоо баахан айраг зөөж ууж байж одоо л нэг тайвширч байгаа гэнэ. Булганы сонгогчдод дуулгахад удахгүй Ц.Цэнгэл гишүүн тойргоо нэг тойрох юм гэсэн. Тэр үед нь л сонгогчдод амлаж байсан амлалтуудыг нь сануулаарай. Аягүй бол дараа жил айраг гарахаас нааш очихгүй байж мэднэ. Эсвэл бүр бөгс нь өндийнгүүт л араас нь юм гарчих гээд суусаар байгаад дөрвөн жилийг ч үдэж магадгүй шүү.   

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.