Топ модель Д.Пүрэвсүрэн Ц.Бат-Энхтэй янаг амрагийн холбоотой юу?

2008/10/29
Share |
Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | 
Топ модель Д.Пүрэвсүрэн Ц.Бат-Энхтэй янаг амрагийн холбоотой юу?

 

Загвар өмсөгч, топ модель Д.Пүрэвсүрэнг байнга л хэн нэгэнтэй холбоотой мэдээлэл байнга цацагдаж байдаг ч  тэр дороо няцаагддаг. Энэ удаа түүнийг үнэгийг онгоцны үнэнд хүргэсэн Симба хэмээх Батаагийн дүү, ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энхтэй янаг амрагийн холбоотой мэт мэдээлэл гарч ёстой л олны нүдийг орой дээр нь гаргаад байгаа. Энэ талаар топ модель бүсгүйгээс тодруулахад "Ийм яриа гарсанд их харамсаж байна. Би Ц.Бат-Энхийг танихгүй биш танина. Өнгөрсөн жилийн "Алтан сарнай" наадмаар манай "Хувьсал" продакшин МАСЗХ-той хамтран ажилласан юм. Тэр үед л Ц.Бат-Энх гэж хүнийг ганц удаа харсан. Түүнээс хойш нэг ч уулзаагүй. Одоо бараг ямар хүн байсныг нь ч сайн санахгүй байна. Цаг үргэлж хэн нэгэнтэй үндэслэлгүй холбогдсоор одоо үнэндээ залхаж байна.   Дандаа үндэслэлгүй худлаа юм бичиж, хоногийн хоолоо олж иддэг хүмүүс рдоо болих юм биш үү. Цаг хугацаа үнэн худлыг аяндаа шүүгээд гаргаад ирдэг. Би энэ бүхнийг худлаа юм чинь гээд тоохгүй өнгөрөөж болно л доо. Гэтэл өдөр өдрөөр ухаан орж байгаа охин минь энэ бүх хов живийг ойлгодог болоод байна. Охин бид хоёр амар жимэр тайван амьдармаар байна" гэсэн хариулт өглөө. 

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.