"Дэлхийн мисс"-т оролцох Ч.Анунг Кёкүшюзан Д.Батбаяр ивээн тэтгэдэг

2008/10/29
Share |
Хүмүүс:

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйд олгодог цол титмийн эзнийг шалгаруулах тэмцээнд манай улс дөрөв дэх жилдээ оролцох гоо бүсгүйгээ илгээхэд бэлэн болжээ. Монгол улсаас “Дэлхийн Мисс-2008″ тэмцээнд оролцох болсон Ч.Анун 23 настай гэнэ.Тэрээр 2003-2005 онд Япон Улсын Олон Улсын Бизнесийн коллежийг дүүргэж, 2005 оноос Риоккүгийн Их сургуульд Аялал Жуулчлалын Менежментээр амжилттай суралцаж байгаа аж. Гоо сайхан бүсгүйг нэр алдрын оргил өөд дөнгөж мацаж, олны танил болж амжаагүй шахам байхад хов жив ороож эхэллээ. “Miss Mongolia-2008″ тэмцээний үндэсний ялагчаар тодорсон Ч.Анунг Кёкүшюзан Батбаяр ивээн тэтгэж, Японд их сургуульд сурахад нь туслаж байсан тухай Япон дахь монголчууд ам алдаж байна. Японд эхнэрээсээ хол хөндий амьдарч байсан Кёкүшюзан Батбаярыг тухайн үед өөрөөрөө олон дүү энэ бүсгүйтэй амрагийн холбоотой гэсэн яриа тэнд байсан монголчуудын дунд тархаж, олон хүнийг алмайруулж байсан аж. Тэр ч бүү хэл байнга ивээн тэтгэдэг, мөнгөн төгрөгний тусламж үзүүлдэг хэмээн хүүхнүүд атаархаж, сайхан бүсгүйг сонирхсон залуусын голыг гонсойлгож байсан удаатай. Кёкүшюзан Батбаяртай нэр холбогдож явсан энэ охинд харин найз нөхөд нь тун ам сайтай байдаг юм билээ. “Энгийн даруухан, бас найз залуугүй учраас Батбаяртай холбосон хэрэг. Батбаяр Японд очсон олон хүнд тусласан. Эр эм, хөгшин залуу маш олон хүнд мөнгө төгрөг, ажил төрөл олоход нь туслаж байсан” хэмээн монголын хамгийн отгон миссийг өмгөөлж байх юм. Гадаадад олон жил болсон, хэл устаи учраас хүний газар очоод нүүр улайлгаад байхгүй ээ гэж тэмцээнийг зохион байгуулагчид ярьцгааж байна. Гэхдээ түүнтэй өрсөлдсөн охид тэмцээнийг шударга болоогүй хэмээн гомдолтой байгаа аж. Ямар ч байсан Дэлхийн мисст өрсөлдөх монгол бүсгүй тодорлоо. 1951 оноос эхлэн дэлхийн улс энх тайван, гоо сайхны нэгдмэл зорилгын илэрхийлэл болон зохион байгуулагдаж эхэлсэн “Дэлхийн мисс” тэмцээн нь энэ жил 58 дахь удаагаа арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Өмнөд Африкийн нийслэл Иоханесбургт хотод болно. Нэг жилийн дотор Олимпийн гурван аваргатай болж, магнайгаа хагартал баярлаж, төрийн тэргүүнүүдтэйгээ хамт шоудсан монголчуудыг бурхан ивээж монгол бүсгүй “Дэлхийн мисс” болох ч юм билүү хэн мэдлээ.

Эх сурвалж: Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.