Болдын "Kit Kat" Батсүхийн "Yili" аюул дагуулав

2008/10/29
Share |
Хүмүүс: Батсүх |  Д Болд | 
Болдын

Дуулиан шуугиантай 2008 оныг МУ-ын засгийн газраас хүнсний аюулгүй байдлаг хангах жил болгон зарласан гэтэл энэ жил Монголчууд хүнсний бүтээгдэхүүнд булт бултаараа хордсон жил боллоо. Шинэ жилийн баяраар олон иргэний амь насыг авч одсон Метилийн найрлагатай архины дуулианаас хойш салбар салбарт худалдаалагдаж буй хүний биед хортой бүтээгдэхүүний жагсаалт уртассаар байна. Хөрш орнуудад бий болсон Меламинтай сүү, бусад хүнсний бүтээгдэхүүнд учирсан аюул занал зэргэлдээ оршдог манай оронд хамгийн ойрхон оршиж байгаа учираас сүүийн үед аль ч төрлийн хүнсний бүтээгдэхүүний гүйлгээ навс унаж үндэсний үйлдвэрлэгчид ч санхүүгийн хямралд орох боллоо.

"Камертон"-ы Болдын рекламдсан "Таван богд хүнс" ХХК-ийн борлуулдаг "Kit Kat",  "Номин талст"-ын Батсүхийн баруун солгойгүй рекламдсан "Yili"  сүү нүд ирмэхийн зуур нүгэлт бүтээгдэхүүн болон хувирсан. Реклам Пи-Ар-д хэт итгэх нь дэмий зүйл гэдгийг дахин дахин сануулъя.

Эх сурвалж:Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.