Хүмүүс: Д Загджав | |
Д.Дэмбэрэл даргын ангийнхан эд хөрөнгө, бэл бэнчингээрээ өрсөлддөг бололтой. Ялангуяа, парламентад анх удаа сонгогдож байгаа эрхэм гишүүд. УИХ-ын дэд дарга Д.Идэвхтэнг "хол" хаяж парламентад орж ирсэн Д.Загджав гишүүн санаачлагатай, мөнгөтэй, бас тансаг хэрэглээнд дуртай гэдгээрээ бусдыгаа хошуучилж явна. Эрхэм гишүүний өрөөнд орсон хэн гуай ч байсан дуу алдмаар гэж Төрийн ордонд амтай болгон нь жиг, жуг хийж байна. Тэр дундаа хуучин гишүүд ихэд атаархаж байгаа сурагтай. Хаалганы бариул нь л гэхэд алтан шаргал гээд л...
Тэгэхдээ түүнийг буруутгах аргагүй юм. Хоёр дахь гэр болсон өрөө, тасалгаагаа хэн ч байсан тохижуулах гэж бодолгүй яахав. Хамгийн гол төсвийн байгууллагад ажиллаж байсан энэ эрхэм өрөө, тасалгаагаа тохижуулахад зарцуулсан тэр их мөнгийг ямар замаар, хаанаас гаргасан юм бол гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа гэх.
Эх сурвалж:Өнөөдрийн тойм