SS клубыг 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрөөх нь

2008/10/30
Share |
Хүмүүс: Ш Сайхансамбуу | 
SS клубыг 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрөөх нь

УИХ-ын гишүүн Сайхансамбуугийн SS клубт хоол идсэн 1200 хүний 547 хүн нь хоолны хордлогонд орж биеийн байдал нь муудсан. Хордсон хүмүүс ХАӨСҮТ-д хэвтэж байгаа ба түрүүчээсээ эмнэлгээс гарсан ч гурван сарын турш эмчийн хяналтанд байнга байх хэрэгтэй болоод байна. Салимин хэмээх нянд хордсон гэх өвчтөнүүдийн биеийн байдал сайжрахгүй байгаагийн учир нь энэхүү нян  нь хүний биед дор хаяж гурван сарын турш байж, өтгөнөөр гадагшилдаг гэсэн.

Хүн хордсон энэ дуулиантай зэрэгцээд холбогдох хүмүүс хариуцлагаас мултрахаар хөөцөлдөж эхэллээ. Энэхүү хоолны газрыг УИХ-ын гишүүн Сайхансамбуугийнх гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Гэтэл УИХ-ын гишүүн Сайхансамбуу энэ хоолны газар минийх биш гэж гүрийж эхэллээ. Хордлогонд орж эмчилгээнд хамрагдсан иргэдийн эмчилгээний зардалд 160 орчим сая төгрөг зарлагадаад байгаа. Харин эрхэм гишүүн Сайхансамбуу өөрийгөө 160 сая төгрөгийн өрөнд уначихвий хэмээн үхтэлээ айж өөрийн эзэмшлийн обьектоо минийх биш гэж хэлж .Эцэс сүүлд нь тэр хуулийн гажиг цоорхойг ашиглахаар шийджээ. Энэ нь хуулин дээрээ 250 мянган төгрөгөөр торгох гэсэн заалт аж. Тэгэхээр гишүүн Сайхансамбуу 547 хүн хордуулчихаад 250 мянган төгрөгийн торгууль төлөөд гэмгүй нэгэн болох нь ээ.

www.factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.