Оюун гишүүн хурдны нэг морьтой

2008/10/30
Share |
Оюун гишүүн хурдны нэг морьтой

 

Шинэ парламентын ги­шүү­дийн хөрөнгө орлогын мэ­дүүлэг сонинд нийтлэгджээ. Ги­шүүд маань янз янзын л хө­рөнгөтэй нь харагдаж бай­на. Ингэгүй мөртлөө бууртай ги­шүүн байх юм. Доржийн Од­баяр ги­шүүн нэгэн бууртайгаа мэ­дүүлжээ. Гэхдээ ингэ байхгүй. Д.Очирбат гишүүн араб унага хоёртой. Гүү­гүй атлаа унагатай. Эмэг­тэй гу­равхан гишүүний нэг С.Оюун хурдны морь нэг­тэй­гээ мэдүүлж. Тэгээд адуу хорь гэж тодотгосон байна лээ. Хурдны морь, адуу гэсэн хоёр өөр нэршил байх шиг. Хурд­ны морийг нь адуу гэж тооц­вол нийт адуу нь хорин нэ­гэн тоотой юм шиг. Мөн Су.Бат­болд гишүүн хурдан морь арван зургаа, адуу зуун тавь бий гэжээ. Адуу, морь хоёр нэг төрлийн амьтан бо­ло­хоор гишүүн бээр нэг зуун жа­ран зургаан адуутай хүн юм уу даа.

Д.Дондог ги­шүүн дөчин адуутай. Тэг­сэн атлаа соёолон үрээ хоёр, азарга нэг гэж тодотго­жээ. Зүгээр л дөчин гурван адуутай гэж болоогүй болол­той. Бас алдарт уяач ги­шүүн Ч.Улаан хорин нэгэн адуу­тай, дөрвөн соёолонтой гэжээ. Соёолон насны морийг адуунд тооцдог­гүй юм шиг  ойл­гогдож байна. Кёкүшюү­зан Д.Батбаяр нэгхэн адуутай гэжээ. Бодвол тэр нь улсын наадмаар айрагдаад байсан хон­гор халзан үрээ нь байх. Ганц дээлт барилдаач, ганц морьт уралдаач гэгч л юм даа. Ги­шүүн Н.Ганбямба гучин адуутай, дөчин есөн бодтой гэ­жээ. Адуу бод мал. Тийм аваас мань хүн далан есөн бод­той юм шиг. Дархан авар­га гишүүн Б.Бат-Эрдэнэ мян­га зургаан зуун богтой байна. Хонь ямаагаа ялгалгүй бог гэж тоо­цож. Тэгсэн мөртлөө аанай л адуу зуун тавь, бод хорь гэжээ. Адуу бод хоёр ял­гаатай яваад байна. Тэр зуун далан бодтой юм бай­на. Луг луг бог малтай гишүүд байна. "Бридж"-ийн Д.Ганхуяг гурван мянга до­лоон зуун хо­рин зургаан бог­той байна. Хэд нь хонь, хэд нь ямаа бүү мэд. Ямаа нь л олон биш байгаа­сай. Гэтэл Д.Балдан-Очир ги­шүүн хоёр мянган хонь, най­ман зуун ямаатайгаа шууд хэлсэн байна. Р.Буд болохоор ганц хоньгүй мөрт­лөө хоёр зуун ямаатай. Ноо­лууранд нь болдог юм уу даа. Х.Бадамсүрэн гишүүн эрх­­биш говийн хүн болохоор гур­ван тэмээтэй юм байна. Хууч­наар бол Сэлэнгэ айм­гийн тэмээ­ний тавин хувь бай­на л даа. Энэ гурав дотор нь ингэ бай­вал Д.Одбаяр ги­шүүнд хэлээ­сэй билээ. Пар­ла­мент дотроо тэмээтэй нь, ач­лага, хом ярьж болох нь энэ хоёр оо. Ингээд мал ма­лын захтай гишүүд зөндөө бай­хад "Ча гэх ямаагүй, хайя гэх хоньгүй" хүн бас зөндөө. О.Чулуунбат, С.Баяр­цогт, Н.Батбаяр, Д.Оюун­хо­рол, С.Баяр, С.Ламбаа, Р.Гон­­чиг­дорж, З.Алтай..., гээд явж өг­нө.

www.factnews.mn    

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Burns pharmacy lancaster ca , Esi mail pharmacy, [url=”http://medstoreinstant .com/esi-mail-pharmacy/”]Esi mail pharmacy[/url], http://medstoreinstant.com/esi -mail-pharmacy/ Esi mail pharmacy,8(, Medicap pharmacy locations, [url=”http://medstoreinstant .com/medicap-pharmacy-location s/”]Medicap pharmacy locations[/url], http://medstoreinstant.com/med icap-pharmacy-locations/ Medicap pharmacy locations,2966, Argus pharmacy, [url=”http://medstoreinstant .com/argus-pharmacy/”]Argus pharmacy[/url], http://medstoreinstant.com/arg us-pharmacy/ Argus pharmacy,>:((, Overseas pharmacies, [url=”http://medstoreinstant .com/overseas-pharmacies/”]O verseas pharmacies[/url], http://medstoreinstant.com/ove rseas-pharmacies/ Overseas pharmacies,=-OOO, Kaiser napa pharmacy, [url=”http://medstoreinstant .com/kaiser-napa-pharmacy/”] Kaiser napa pharmacy[/url], http://medstoreinstant.com/kai ser-napa-pharmacy/ Kaiser napa pharmacy,zyl, Fairview wyoming pharmacy, [url=”http://medstoreinstant .com/fairview-wyoming-pharmacy /”]Fairview wyoming pharmacy[/url], http://medstoreinstant.com/fai rview-wyoming-pharmacy/ Fairview wyoming pharmacy,740,
IP:46.118.115.181  2015-11-06 07:08:27
Mark FIgK5k http://www.y7YwKx7Pm6OnyJvolbc wrWdoEnRF29pb.com
IP:188.143.232.62  2016-05-12 23:33:25
JimmiXzS 75h0of http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.70  2016-10-15 05:00:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.