АТГ-т шалгагдаж байгаа "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат "Нүхт"-ийн аманд тэрбумаар үнэлэгдэх харшаа сүндэрлүүлж байна

2008/10/30
Share |
Хүмүүс: Б Эрдэнэбат | 
АТГ-т шалгагдаж байгаа

Бизнес улс төрийн салбараас төрсөн тэрбумтан гэгддэг "Эрэл"-ийн Б.Эрдэнбат Нүхтийн аманд жинхэнэ баячууд дээдсүүдийн ордон харш гэгдэх хувийн том хаусаа  сүндэрлүүлж эхэллээ. Энэхүү харш дээдсүүдийн харш дотроо хамгийн тансагт тооцогдох гэнэ. "Эрэл" хэмээх вант улсыг байгуулж түүнийгээ далимдуулан улс төрд орж ирсэн Б.Эрдэнэбатыг ямархуу хэмжээний хөрөнгөтэй гэдгийг захын хүн андахгүй. "Эх орон" намын дарга Б.Эрдэнэбат улс төрд өнгөрүүлсэн цаг хугацаандаа хоёр ч засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж сайдын алба хашиж, Хөвсгөл нутгаас төрийн түшээгээр сонгогдож байсан нэгэн. Харин 2008 онд  Хөвсгөл аймагт дахин даагаа нэхээд ялагдсан. 

Харин түүний АТГ-т шалгагдах болсон нь Түлш эрчим хүчний сайд байхдаа нарны цахилгаан үүсгүүрийн 500 сая төгрөгийг хувьдаа завшсан гэх асуудалтай холбоотой гэнэ. Улс төрийн карьер нь 2008 оны сонгуулиар дуусгавар болсон Б.Эрдэнэбатыг ийнхүү АТГ шалгах болсоныг эртний өшөөтэй улс төрчийн захилгаар хийсэн гэж зарим эх сурвалж хэлж байна.

Эх сурвалж: Хүмүүс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser купить закладкР¸ в НовоузеР½ÑÐºÐµ Наро-Фом
IP:46.161.60.85  2018-09-13 06:32:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.