Италичууд Саркозигийн нэгэн нууцыг дэлгэлээ

2008/10/31
Share |
Хүмүүс:
Италичууд Саркозигийн нэгэн нууцыг дэлгэлээ

Францын Ерөнхийлөгч Ни­коля Саркозигийн нэгэн нуу­цын талаар Италийн "La Stam­pa" сонин дэлгэжээ. Түүндээ Н.Саркози гутлаа Испаниас тусгайлан захиалж авдаг тухай өгүүлсэн байна.
Гутал дотор хүнд үл анзаарагдах улавч хийсэн нь түүнийг есөн сантиметр өн­дөр хараг­дуулдаг хэмээжээ. Masal­tos.com сайтад бич­сэнээр уг үйлчилгээнд нэртэй дуучид, жүжигчид ха­мардаг байна. Тэд­ний дунд Испанийн алдарт дуучин Ра­фаэл, Хол­ливудын жүжигчин Том Круз үйлч­лүүлдэг гэнэ. Маsaltos гэдэг нь испаниар "нэлээд өндөр" гэсэн үг ажээ. Дээрх сайтад өгүүлснээр үйлчлүү­лэг­­чид нь бүгд нам­хан ну­руутай гэнэ. Дэлхийн эдийн засгийн хям­рал нь гуталчны бизнест огт­хон ч нөлөөлөх­гүйг онцолсон бай­на. Тэд 50 мянга гаруй үйлч­лүүлэгчтэй бөгөөд жилийн орлого нь 800 мянган еврод хүрдэг юм бай­на.

Ийм гутал хийх болсон түүх 15 жилийн өмнөөс эхэл­жээ. "Splash Iberica" ком­панийн ерөнхий захирал Андрес Феррас "Bertulli" заг­варын өвөрмөц гутлыг Ис­панид нийлүүлэх болсон бай­на. Хүнд үл анзаарагдах улавч­­­тай эл гутлыг Италийн Брешиа хотод анх зохион бүтээжээ. Masaltos.com сайтаар дээрх гутлыг захиа­лах болсон үеэс бараа нь нэлээд нэрд гарах болсон байна. 67 загвар бүхий дээрх гутлыг 99-250 еврогоор зардаг юм байна. Захиалгыг интер­нэ­тээр авч, хэрэглэгчдэдээ барааг хүр­гэж өгөхдөө эксп­ресс шуу­данг ашигладаг гэнэ. Илгээмж нь гадуураа цагаан өнгөтэй байх бөгөөд ямар нэгэн нэр, бичиг байдаггүй аж. Харин гутлын хайрцаг дээр "Одоо чи өндөр болж чадна" хэмээх бичиг наасан байдаг гэнэ. "La stampa" сонинд ноён Н.Сар­кози нь тусгайлан есөн сан­тиметр улавчтай гутал за­хиалдаг гэж онцолсон бай­на. Харин Ma­sal­tos.com сайтад ердөө л долоон сан­тиметрээр өн­дөрсгөнө гэсэн зарлал байдаг аж. Иймээс дээрх мэдээл­лийг сэтгүүлчид дэв­рээсэн үү аль эсвэл ноён Ерөнхийлөгч маань үнэхээр тусгайлан ийм улавч за­хиал­даг уу гэдэг нь таамаг болоод байна.

Зарим нэгэн улс орны төрийн тэргүүн намхан ну­руутай. Үүний нэг жи­шээ нь ОХУ-ын Ерөн­хийлөгч Дмит­рий Медведев юм. Түү­ний өндөр 162 см аж. Сонир­хуулахад дэл­хийн улс орны тэргүүн нарын дунд хамгийн намхан нуруутайд Мексикийн Ерөн­хийлөгчөөр таван удаа сонгогдож байсан Бенито Хуарес тооцогддог юм байна. Түүний өндөр ердөө 135 см байжээ. 1932-1934 онд Авст­рийн канцлерын албыг хашиж бай­сан Энгельберт Дольфус 148 см байсан бол Израилийн анхны Ерөн­­хий сайд Давид Бен-Гурион, Хятадын удир­дагч Дэн Сяопин нар 150 см өндөр­тэй байсан байна.
Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.