ХААН банкныхан малчдыг модыг нь бариулах аянд мордлоо

2008/10/31
Share |
Хүмүүс:
ХААН банкныхан малчдыг модыг нь бариулах аянд мордлоо

ХААН банктай холбоотой муу мэдээлэл сүүлийн үед хэвлэлийн хуудаснаас салахаа байжээ. ХААН банк нь хот хөдөөгийн нийлсэн 450 гаруй салбар нэгжтэй Монгол улсын тэргүүний банк болж чадсан ч удирдлагын хувьд даанч дэндүү доголдолтой гэдгээ удаа дараа харуулаад амжсан газар. Гүйцэтгэх захирал Питер Морроу гадаад зөвлөх нэртэй найз нартайгаа нийлээд жилд зөвхөн цалиндаа 2,077 тэрбум төгрөгийг эгээ л мангас шиг залгиж орхидог. Питер Морроугийн цалин хангамжийг улам улам сайжруулахын тулд салбар хариуцсан 124 захирал нь бусад ажилчидтайгаа нийлэн ард түмнээ шулан хөлсөө дуслуулан ажилласаар.

Монгол улсын бүх л аймаг суманд салбартай, монополь эрхтэй ХААН банк жирийн малчин иргэдийг модыг нь бариулах аянд мордлоо.

Хөдөө орон нутагт монополь эрхтэй болохоор ч тэрүү малчид ХААН банкнаас л зээл тусламж халамж үйлчилгээгээ авдаг. Харин ХААН банкныхан малчин өрхүүдийн хуруу хумсаа хуйхлан байж, арай л өвөртөлж унтах нь холгүй өсгөсөн цөөн хэдэн малнаас нь салгахаар хэтэрхий их улайран зүтгэх болжээ. Өнөөдөр Монголд мах шиг үнэтэй хүнсний бүтээгдэхүүн байхгүй. 2,5-хан сая хүнтэй 40 сая малтай манай оронд уг нь мах шиг хямдхан хүнс байхгүй байлтай. Гэтэл махаа үнэтэй зардаг малчид баяжихгүй, бахь байдгаараа байгаад байгаа нь хачирхалтай. Энэ талаар судалж үзлээ л дээ. Хэнд ч гэсэн мөнгө хэрэг болдог. Аргагүйн эрхэнд тэд байдгаа барьцаалан суманд нь ганц байдаг ХААН банкнаас зээл авдаг байна. ХААН банк малчдаас зөвхөн мал барьцаанд авдаг. Улаанбаатар хотод амьдаар нь хонь худалдаж авахад төлөг л гэхэд 70 000 төгрөгийн үнэ хүрнэ. Харин хөдөө орон нутагт ХААН банк нэг хонийг 18 000 төгрөгөөр үнэлж барьцаалдаг. Зарим нэгэн малчид өөрсдөө банкнаас зээл авах шаардлагагүй байдаг ч эмч багш, захиргааны ажилчидаас өөр суманд нь ажил хийдэггүй хүн байхгүйгээс ах дүү хамаатан садан найз нөхөд нь мөнгө хэрэг болонгуутаа өнөө муу малчиныг янз бүрээр хууран 10 хувийг нь өгье. Хэдхэн сар мөнгийг чинь эргэлдүүлж байгаад өгнө. Таниас ямар ч эрсдэл гарахгүй гэж хэлээд малыг нь барьцаанд тавиад зээл авахуулчихдаг. Нэг л мэдэхэд зээл төлөх хугацаа болдог. Малчинд барьцаанд тавьсан малнаас нь өөр юм байх биш. Өөрийнх нь нэр дээр зээл авсан хүн дээр очно. Урдаас нь зовлон тоочно, эсвэл зугатаад олдохгүй. Ингээд л сумаараа нэг өрийн сүлжээ. Эцсийн эцэст өнөөх малчин л юу ч үгүй хоцорно. Зээл төлөх өдрөөс нэг өдөр өнгөрлөө л бол ХААН банкныхан /сүүлийн үед олон болсон/ Мал нядалгааны газрынханыг шууд дагуулаад очдог. ХААН банкныхан малчнаас 18-хан мянгаар үнэлж авсан малаа эргээд бараг гурав нугалж зардаг гэсэн. Ингээд л Питер Морроу гэгч мангаст хэдэн малаа залгиулж хотоо харлуулсан малчдын цуваа Улаанбаатар луу утаа үйлдвэрлэж, хог түүхээр хөвөрдөг юм даа. ХААН банкныхан ганцхан малчдыг шулаад зогсохгүй тэтгэвэрийн хөгшчүүлийн тэтгэвэр тэтгэмж, хүүхдүүдэд олгодог халамжын мөнгөнөөс хүртэл хууль бус аргаар ашиг олдог нь хэнд ч ил байна.

www.factnews.mn

Төр засгийн удирдлагууд аа. ХААН банк монополь эрхээ ашиглан дэндүү даварч байгаа юм биш үү?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
wyofid YiQx3Oujyuybcvxjen, [url=http://jdhmahyocuzk.com/] jdhmahyocuzk[/url], [link=http://mhaorisuynhg.com/ ]mhaorisuynhg[/link], http://rteiuuiypcdv.com/
IP:31.184.238.177  2019-07-19 18:48:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.