Чулуу шидсэн эмэгтэйд 2 жил 6 сарын ял оноолоо

2008/10/31
Share |
Хүмүүс:
Чулуу шидсэн эмэгтэйд 2 жил 6 сарын ял оноолоо

Шvvхvvд иргэддээ хатуу гэхэд дэндvv хатуу шийтгэл єгч байна. Єчигдєр Чингэлтэй дvvргийн шvvх танхимд долдугаар сарын нэгний vймээнд ролцсон гэх хэргээр Энхцэцэг, Хосбаяр, Даваасvрэн, Амартvвшин нарт холбогдох хэргийг шvvн хэлэлцэв.Шvvх бvрэлдэхvvн тэдэнд 2.6-6.4 жилийн ял оноосон. Ийнхvv шударга бус сонгуулийн уршгаар хоёр дахь эмэгтэй ял сонссон нь энз байв. Дээд мэргэжилтэй энэ бvсгvй бухимдахдаа хоёр, гуравхан чулуу шидээд хоёр жил дєрвєн cap шоронд суух ял авсан нь харамсалтай. Ард хоцорч буй нялх vр, ачит ээж, хєдєлмєрийн чадваргvй дvvдээ санаа зовнин, нvдэндээ гуниг, гомдлын нулимс цэлэлзvvлэн суух Г.Энхцэцэг бvсгvйтэй шvvх хурлын ємнєх орой уулзаж ярилцсанаа толилуулъя.

Г.Энхцэцэг: Би тэгэхэд анх удаа буун дуу сонссон

-Таныг шалгаж байгаа юм байна. Яаж яваад баригдсан бэ?
-Орой 18.40 цагийн vед хvvхдээ хайгаад талбай дээр очиход МАХН-ын байрны бvх цонх хагарчихсан, улаан цусаар будсан юм шиг эвгvй болсон байсан. Би тэгэхэд анх удаа буун дуу сонссон. Асар олон цагдаа, бvгд зэвсэглэсэн байсан. Тэнд хорт хийгээр буудаад, хоолой ам бачуураад, байхын аргагvй болоод зугтаад явж байтал хvмvvсийн дунд 20 орчим настай залууг найм, есєн цагдаа ирээд зодож єшиглєєд, тэр залуу нил цус нєж болоод хэвтэж байсан. Тэгэхээр нь би "Болиоч ээ, наад хvнээ алчихлаа ш дээ" гэсэн чинь огт тоогоогvй. Талбай дээр зэвсэгтэй цагдаа нар хvмvvсийг араас нь элдэж хєєгєєд, яанаа Монголд ийм юм болдог байсан юм уу гэж бодож байсан. Хvмvvс бvгд МАХН-ын байр луу чулуу авч шидлээд байсан. Би ч хоёр гурван чулуу авч шидсэн. Монголд хэзээ ч ийм юм болж байгаагvй, юу болох нь вэ гэж vзэж явж байгаад орой, дєнгєж нар жаргуут Соёлын тєвийн аркны тэндээс цагдаа нарт баригдсан.

-Хvvтэйгээ уулзаж амжаагvй юу?
-Нэг л удаа уулзсан. Одоо бушуухан харина шvv гээд байж байтал хvv маань "Ээж ээ би ундаа уучихаад ирье" гэж хэлээд дугуйтайгаа яваад алга болчихсон.

-Та яагаад чулуу шидсэн юм?
-Яагаад энэ цагдаа нар бид нар луу буудаж байгаа юм гэж бодогдоод єєрийн эрхгvй тухайн vеийнхээ сэтгэл зvйд хєтлєгдєєд чулуу аваад шидсэн. Тэр єдєр тэнд цугласан 30,40 мянган хvн наашаа цаашаа бие биенээ тvлхээд, орилж чарлалдаад, буун дуу сонсогдоод, тэсэрч дэлбэрэх бодис ч юм уу юм дэлбэрээд, vнэхээр аймшигтай санагдсан.

-Тэндээс та нарыг хааш нь аваачсан бэ?
-Баянзvрх дvvргийн цагдаагийн хэлтсийн Эрvvлжvvлэх байранд хорьсон. Ирсэн хvн болгоныг цагдаа нар нь боломж байвал л зодчих гээд аймшигтай байсан. Ихэвчлэн 10-19 настай хvvхдvvд зодуулаад, айж уйлаад. "Ах аа, намайг битгий зод л доо" гээд байхад л улам нэмж зодоод байсан. Тэгэхээр чинь жирэмсэн хvн чинь айж цочирдоно шvv дээ. Бvр зvрх дэлсээд "Наад хvvхдvvдээ битгий зодооч ээ" гэсэн чинь цагдаа нар "Чамд хамаагvй ээ, пизда минь" гэсэн.

-Тэнд хэд хоносон бэ?
-Маргааш єдєр нь хоёр цагийн vед Дэнжийн мянга дахь "111"-д аваачсан.

-Баригдаж очсон хvмvvс дотор хэчнээн эмэгтэй байсан бэ?
-Найм байх шиг байсан. Сайн санахгvй байна. Бас спирт зарж байгаад баригдсан, жагсаал цуглаанд оролцоогvй эмэгтэйчvvд ч байсан.

-111 гэж?
-Яаж сайхан санагдах вэ дээ. Муухай л юм билээ.

-Бvгд нэг дор байсан уу?
-Эмэгтэй, эрэгтэйгээрээ тусдаа байсан.

-111 -д аваачаад иргэдийг ихэд дарамталж, зодож нvдэж байсан гэсэн?
-Бидний нvдэн дээр тэгж айхтар зодож байгаа нь харагдаагvй.

-Тэгээд "Ганц худаг" руу аваачсан уу?
-Тэнд хоёр хоноод ч билvv, долдугаар сарын 3-нд байхаа даа "Ганц худаг" руу аваачаад эмэгтэйчvvдийг тусад нь хорьсон.

-Эмэгтэйчvvдэд ямар ч байсан гap хvрээгvй байх гэж бодож байна?
-Зодоод нvдээд гар хvрээд байсан юм бараг байхгvй. Зєєврийн устай. Єдєр 11-ийн хавьцаа, орой зургаагийн vед ус ирнэ. Єглєє ирэхэд нь тосч авахгvй бол єдєржин усгvй.

-Ямар хоол єгч байсан бэ?
-Уушиг голдуу шар будаа, хар гурилтай, лаглайсан, ямар ч амт байхгvй юм чанаад аваад ирдэг байсан. Аягvй олон хvний цай болохоор бvрэн буцалгадаггvй юм уу. Манайхан "Тvvхий байна. Гэдэс дvvрээд. За яахав яахав, хоолгvй юм чинь. Гэдэс хоржигноод байна, ууя даа" гэж ярьж байсан.

-Сэтгэл санаагаар унаж байв уу?
-Бvгдээрээ очсон оройноо гарна гээд итгэж байсан. Сvvлдээ ямар ч итгэлгvй болсон. Долоон сарны нэгний орой намайг гаргачих байх гэсэн байдаггvй. 111-ээс гаргаагvй. "Ганц худаг"-т хоёр хоноод гарах байх гэсэн гаргаагvй. Бид нар сvvлдээ "Ерєнхийлєгчийн сонгуулиар нэг сайн ерєнхийлєгч гарч ирээд иргэддээ энэрэнгvй хандаж, ивээлээр гарах болов уу. Ард vлдэж байгаа vр хvvхэд, хань ижил, аав ээж минь яана" гэж ярьдаг болсон. Миний хувьд эзгvйд хоол ундгvй, єлсєж цангасан байдаг, энэ олон cap ард vлдсэн миний хvvхэд юу болноо гэж санаа зовоод, их хэцvv байсан.

-"Ганц худаг"-т хэд хоносон бэ?
-Би анх цагдаад баригдахаасаа эхлээд л жирэмсэн гэдгээ хэлээд байсан. Гэвч цагдаа нар тоох ч vгvй, хvрч ирээд тархи руу цохиод байсан. Сайн хамаатан садан, ах дvv, сайн ємгєєлєгчийн ачаар би долдугаар сарын 10-ны орой 18 цагийн vед батлан даалтаар гарсан.

-Хэдэн удаа байцаагдсан бэ?
-Долдугаар сарын хоёрны орой, "Ганц худаг-т, гарч ирээд хоёр, нийт дєрвєн удаа байцаагдсан.

-Єєрийг чинь согтуу байсан гэж эмнэлгийн дvгнэлт гарсан гэсэн?
-Тийм. Би шарлаж байсан, элэгний євчтэй. Архи уух ямар ч сонирхол байдаггvй. Архинаас аль болох зугтаж явдаг. Хоёронд "111 дээр "Та нарт бэлгийн замын євчин байна уу гэдгийг шинжилж байна" гээд бид нараас цусны шинжилгээ авсан. 111-д хоригдсон хvмvvсийг євчтэй байна уу гэж сонирхдог юм гэдэгт би итгээгvй. Яахав, архи хэрэглэсэн байх гэж vзэж байгаа байх гэж бодож байсан. Vймээн самууны vеэр би виски тарааж байсан цонхны дэргэдvvр сонирхоод явж л байсан байхгvй юу. Тэр зургийг гаргаж ирээд маргааш нь "Та согтуу байсаан" гээд дvгнэлт гаргаад ирсэн. "Наад шинжилгээний чинь хариу солигдсон байх. Би итгэхгvй байна. Би архи уугаагvй" гэдгээ хэлсэн. Архи уусан асуудал байхгvй л байхгvй юу.

-Ямар зvйл ангиар шалгаж байгаа вэ?
-Эхлээд 153-ын 3, 230.2 гэж явж байгаад сvvлдээ зvйл анги нь єєрчлєгдєєд 179.1 болсон. Би энэ зvйл ангиудыг нарийн хэлж мэдэхгvй байна. Яагаад гэвэл унших ямар ч сонирхол байгаагvй. Хэрэг хийгээгvй байхад яагаад ийм олон шорон оронгоор явуулаад, цагдаагийн ажиллагааг процессын дагуу явуулаад байгааг ойлгохгvй юм. "Ерєєсєє би хvлээн зєвшєєрєхгvй ээ" гэдэг гарын vсгээ л зурсан.

-Эрvvгийн хуулийн 179.1-д зааснаар танд тvйвээн vймvvлсэн, эвдэн бусниулсан, галдан шатаасан, эд хєрєнгє устгасан, галт зэвсэг тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэсэн, тєрийн тєлєєлєгчийг зэвсэглэн эсэргvvцэх замаар нийтийн ємнє эмх замбараагvй байдал зохион байгуулж, єдєєн турхирсан явдал vнэхээр байхгvй юу?
-Надад хvн амьтан зодож нvдээд, эд хєрєнгє эвдэж сvйтгээд галдан шатаагаад байсан явдал байхгvй. Би тэр цуглаанд очьё ч гэж очоогvй. Хvvгээ авчраад ярьж хєєрєєд хоолоо идье гэж бодсон. Єдєр хvмvvс ярьж байсан. Хувьсгалт намын байр сонин болчихсон. Хvмvvс жагсаал хийгээд бєєн юм болж байна гэж. За за сонгууль хvмvvсийн бодсоноос эсрэгээр болсон юм чинь аргагvй биз дээ гэж бодож байсан. Хvvгээ хайж очсон би єнєєдєр эрvvгийн ялтан болчихоод байж байна.

-Уучлаарай, таныг жирэмсэн байсан, хvvхэд тань зулбасан гэж сонссон?
-Тийм ээ. Бvхэл бvтэн хvvхэд бvрэлдэж байсан. Єдєр олдсон цагт нь идсэн хоол хvvхэд рvv минь л явах нь ойлгомжтой. Хангалттай шим тэжээлтэй хоол идэж чадахгvй байсан. Эхчvvд жирэмсний витамин уудаг шvv дээ. Би ажилгvй болохоор надад ерєєсєє тийм боломж байхгvй байсан. Тэгээд би маш их ядруу байсан. "Ганц худаг"-аас гарахад шєвийгєєд, есєн кг турсан шvv.

-Сvхбаатарын талбай дээр баригдсан хvмvvсийг хагархай шилэн дээр хэвтvvлээд, босвол буудна гэж сvрдvvлж байсан гэсэн. Vнэн vv?
-Архи их хэмжээгээр асгарсан байсан. Соёлын тєвийн аркны араас баригдчихаад байж байхад хvмvvсийг цахилгаан бороохойгоор цохиж байсан. "Болиоч ээ, би энд зодуулж нvдvvлмээргvй байна" гэсэн чинь намайг цахилгаан бороохойгоор хэд хэд цохисон. Хамгийн муухай нь олон хvн олоод мэдчихнэ гээд барьсан хvмvvсээ гудамжны хиймэл цэцгийн мандлын араар нуусан. Тэрvvгээр дvvрэн архи уусан хvн, "Duty free" шопынх нь архи, виски тэрvvгээр нэг асгарч хагарсан байсан. "За новшнууд аа, энд байж бай. Хєдєлвєл буудаад хаячихна шvv. Бид нар шууд буудах эрхтэй" гээд байхаар нь зодуулж нvдvvлж, буудуулж байхаар энд нь хэвтэж байхаас даа гээд айсандаа хэвтсэн, тэгээд хамаг хувцас хунар нил архи болчихсон. Баянзvрх дээр намайг архи уусан гэсэн дээ. Тэгэхээр нь би "Би vлээдэг юмыг чинь vлээе" гэхэд нэг цагдаа нь хайгаад явчихсан. Баянзvрх дvvргийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга Алтанцэцэг "Энэ хvvхний архи уусан vгvйг тогтооё" гэсэн. Ашгvй дээ, архи уугаагvй юм чинь гээд хvлээж байтал хайгаад явсан цагдаа нь "Олдохгvй байнаа" гээд ирж байгаа байхгvй юу. Олоогvй юм уу яасан юм бvv мэд.

-Хэрэг бvртгэл, мєрдєн байцаалт, прокурорын шатанд єєртэй чинь зvй ёсны дагуу харьцаж байв уу? Дарамт шахалт байсан уу?
-111, "Ганц худаг"-т онц байдал дуусаагvй байхад жинхэнэ айшигтай байсан. Тэнд хvргэгдсэн хvмvvстэй ялтангууд шиг харьцаж байсан. Єєрсдєє ч тийм муухай харьцаатай байдаг юм уу, суу бос гэж хашгичиж загнаад. Сууж байсан газар нь сууж, бос гэсэн газар нь босож байх ёстой. Дургvй нь хvрвэл босгоод, дур нь хvрвэл суулгаад. Дуудаж ирvvлээд "Чи тэгсэн биз дээ" гээд л. Vнэхээр аймаар. Намайг "Чи машин шатаасан биз дээ. Чамайг яг харсан. Зурагтаар чи гарсан. Надад CD нь байна" гэсэн. Гэхдээ би vнэхээр айсан. Зургуудыг монтажлачихаад тэнд баригдсан хvмvvсийг яллах гээд байгаа байх гэж бодоод. Гэхдээ би бол ерєєсєє машин шатаагаагvй, бичлэгийг чинь vзье л дээ гэхээр дуугvй болчихсон. Тийм бичлэг байхгvй л байхгvй юу. Айж цочирдсон, шоконд байх vедээ хэргээ хvлээчихнэ гэж бодсон ч юм уу дурын юмаа хvлээлгэх гээд эрvv, мєрдєнгийн сэтгэл зvй vнэхээр муухай л байдаг юм билээ.

-"Ганц худаг"-т байх vед чинь хvний эрхийн байгууллагуудаас ирж байв уу?
-Долоон сарын хоёрны еглєє НVБ-аас хvмvvс ирж шалгалт хийсэн. Биднийг гадаа бороон дунд єдєржингєє зогсож байхад УИХ-ын Хvний эрхийн байнгын хорооны Л.Гvндалай, Батбаатар, Х.Баттулга гишvvд "Ганц худаг"-т хvмvvс ямар байдалтай байна, хvний эрх зєрчигдєж байна уу гээд vзээд явж байсан. "Эмнести интернэйшнл", олон улсын болон дотоодын том том байгууллагуудын шалгалтууд ирсэн болохоор нєгєє цагдаа нарын улангассан, аймшигтай байдал алга болсон. Бид бас эмэгтэй хvн гэдэг утгаар арай єєр байдалтай байсан. Хvний эрхийн тєлєє байгууллага олон, иргэдийн тєлєє дуугарч байгаа нь цагдаа нарын ухамсарт нєлєєлсєн байх л даа. Долоон сарын нэгэн гэдэг єдєр тэр чигээрээ аймшиггай байсан. Гэхдээ эрэгтэй хvмvvст ямар дарамт шахалт байсныг би хэлж мэдэхгvй шvv дээ.

-Таныг цагдаа нар зодсон уу?
-Би долоон сарын нэгний орой цагдаа нарт зодуулсан. Тэрнээс хойш батлан даалтад гараад єдєржингєє л гэртээ хэвтээд, эсвэл єдрийн тал болтол унтаад. Єглєє болгон УМБГ дээр 10 цагг бvртгvvлдэг болохоор ахиад хоригдчих байх гэж айгаад орой найм гэж унтаад, єглєє арайхийж ес гэж сэрээд, єдєр ирээд хоёр цагт унтаад орой тав єнгєрєєж сэрээд, ерєєсєє л нэг унтаа байдалтай болчихсон. Тэр аймшигтай зуны халуунд манарсан уу, тархи толгойны гэмтэл тийм идэвхгvй болгочихсон юм уу бvv мэд Тэгээд нэг єдєр арай сэрvvхэн болохоор нь єєрийгєє хvчлээд III эмнэлгийн нарийн мэргэжпийн эмчид vзvvлж цахилгаан бичлэг хийлгэсэн. Тархинд чинь их хэмжээний хаван vvссэн байна. Хурдан хугацаанд буулгах шаардлагатай гээд хаван буулгадаг тариа нэг єдєр хийхэд тархи толгой онгойгоод сайхан болсон. Тэр vед нийгэм хаашаа болох нь, бид нарын асуудал юу болох нь гээд сонин аваад унших гэхээр нvд эрээлжлээд ойлгохгvй байгаа юм чинь. Сvvлд гайгvй болоод сониноос зодуулж нvдvvлсэн, алуулсан зэрэг мэдээллvvд уншаад сэтгэл зvйн хувьд аймшигтай цочирсон. Ийм байдалтай олон cap болсон. "Ганц худаг"-т аймшигтай. Байцаалт авахдаа эрэгтэй хvмvvсийг зодоод, шанаадаад байгаа нь ажиглагдсан шvv.

-Хэдvvлээ амьдардаг вэ?
-Ээж, дvv, хvvхэдтэйгээ дєрвvvлээ амьдардаг. Манай дvv 98 хувийн ямар ч чадваргvй, хєгжлийн бэрхшээлтэй хvvхэд байдаг. Урд нь цай авчирч єгєєд ч тэрийгээ цай гэж ойлгож ууж чадахгvй. За одоо явж бие засаарай гэж хэлэхгvй бол хэцvv шvv дээ.

-Хvv чинь хэдэн настай вэ?
-Миний хvv есхєн настай гэхээр биеэ даагаад хоолоо хийгээд идчих чадвартай хvн биш ш дээ.

-Маргааш шvvх хурал болно. Айж байна уу?
-Хvv, дvv маань vлдэнэ. Яагаад надад ийм олон жилийн ял оноож байгаа юм. Би энэ яллах дvгнэлтийг уншсан ч ямар учиртайг нь ойлгохгvй байна. Бvх хохирогчдын мэдvvлэг байна. Зодуулсан цагдаа л гэнэ, машин нь шатсан хvмvvсийн хохирол л гэнэ. Тэрvvгээр явж байгаад гэмтсэн хvмvvсийн хохирол ч байна. 62 хуудастай, намайг яллах дvгнэлт.

-Хэнд хандаж юу хэлэх вэ?
-Тєрд засагтаа хандаж vнэхээр манай Монгол хvмvvнлэг, ардчилсан нийгэм цоглоон байгуулчихлаа гээд зарлан тунхаглаад байсан. Тэр нь vнэн л юм бол бид тийм эрvvгийн сэдэлттэй хvмvvс биш. Ихэнх нь хэрэлдэж уралдаж, зодолдоод байдаггvй, цагдаад ч дуудагдаж байгаагvй хvмvvс байгаа. Долдугаар ангийн хvvхэд эрvvгийн ямар сэдэлттэй юм бодож сэдэж явдаг юм, би л мэдэхгvй. Аав ээждээ эрхлээд, яаж аятайхан хувцаслачих вэ, яаж шоколадны мєнгє авчих вэ гэж л бодож яваа байх. Тиймээс иргэддээ хvмvvнлэг ардчилсан нийгэм vнэхээр байгуулчихсан юм бол эргээд энэ асуудлыг анхааралдаа аваач ээ. Єршєєлийн хууль батална гээд байсан. Хэрвээ энэ хуулийг баталчихвал эргээд энэ нь бид нарын насан туршид "Ял шийтгэл эдэлсэн" гэсэн хар толбо vлдээнэ. Тиймээс "Цагаатгалын хууль"-аа яаралтай гаргаж, олон эцэг, эх vрийг ингэж бvv холдуулаач. Энэ чинь амьдын хагацал байхгvй юу. Амьдаараа бие биетэйгээ уулзах боломжгvй, хуулийн гэсгээл болж байна. 62 хуудастай яллах дvгнэлтийг би vнэхээр ойлгохгvй байна. Би бvхэл бvтэн 12 тэрбум тєгрєгийн хохирол учруулсан юм уу. Би 118 аж ахуйн нэгжийг хохироогоод, 155 хvнд эд хєрєнгийн хохирол учруулаад 383 цагдаагайн ажилтныг зодоод, 368 хvнд хvндэвтэр гэмтэл, гурван хvнд асар хvнд гэмтэл учруулсан мэт ийм л яллах дvгнэлт бичээд энийгээ унш гээд явуулж байна. Улс тєрчид уран ухаан гаргадаг шvv дээ. Хэрвээ хvмvvсийг тайвшруулаад "Уучлаарай, бид нар ингэсэн юм" гээд тайлбар хэлсэн бол ийм байдалд хvрэхгvй байсан. Солонгосын кинон дээр гардаг харгис хаан шиг иргэдээ яллаад, цаазлаад цусыг нь урсгаад байж болохгvй.

-Мэдээж ээж тань сэтгэл санаагаар ихэд хямарч байгаа байх?
-Энэ хугацаанд бид ганц удаа сэтгэл хангалуун инээсэнгvй. Бvгдээрээ юу болох гээд байгаа нь мэдэгдэхгvй, vнэхээр шоронд орчихдог юм уу, яах нь мэдэгдэхгvй болохоор. Одоо ч их хvнд байна. Манай ээж урд байдгаасаа аягvй хэцvv, уурлаад, цухалдаад байдаг болчихсон. Зєвхєн нэг айлд ийм байхад 800-гаад айлын ар гэр, vр хvvхэд яаж байна гэдэг ойлгомжтой. Тэр аяараа хямралын байдалд байгаа.


-Таньтай хамт баригдаж очсон эмэгтэйчvvд одоо хаана байгаа бол?
-Зургаан эмэгтэй байсан. Би эхлээд батлан даалтад гарсан. Дараа нь нэг охин гарсан.

-Нэг насанд хvрээгvй охин байсан гэл vv?
-Насанд хvрээгvй охины хэрэг єєр л дєє. Тэр охин хулгайн хэргээр орсон байсан. Жагсаалын зургаан эмэгтэйгээс нэг нь Баянзvрх дvvргийн шvvхээс хулгайн хэргээр таван жил нэг сарын ял авсан. Талбай дээр хvмvvсийн гаргаад тавьсан компьютерийг аваад машиндаа хийгээд явсан. Гэтэл машиных нь дугаараар хайж очоод барьсан юм билээ.

-Яг 800 хvн байгаа болов уу?
-Одоо аягvй их хvнийг зураг, дvрс бичлэгийн дагуу хайгаад, эрэн сурвалжилж байгаа юм билээ. Найман зуугаар тогтохгvй ээ. Одоо бараг 1000 гаруй болсон байх. Тєр, улс тєрчид уран ухаанаа гаргаагvйгээс иргэдээ яллаж байна. Иргэдийнхээ итгэлийг алдаад, тэдэнтэйгээ эргээд ойлголцож чадахгvй, барьж хориод ял єгєєд байгаа тийм улс тєрчид муу л улс тєрч. Миний утсыг байнга чагнаж байгаа. Тагнуулаас намайг Ардчилсан намын гишvvн гэдэг утгаар дуудаж байцаасан. Улс тєрчдийг мууллаа гээд улам чангалчихгvй байгаа.

Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зүү Батзандан чалчаа,даравгар Магнай нараас болж чи хохирсон байж магадгүй шүү. гэхдээ чи бас нэг солиотын нэг байхаа даа. Чулуу шидэж л байдаг.
IP:103.29.144.7  2018-02-08 17:16:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.