Эрхэм Ичинхорлоо

2008/11/01
Share |
Хүмүүс:
Эрхэм Ичинхорлоо

АНУ-ын Калифорни мужийн Аламэда хотын Вашингтон паркт хэл­лоуиний баяраа тэмдэглэж явсан 15-хан настай Б.Ичин­хор­лоо охин өнгөрсөн оны арав­дугаар сарын 31-ний өдөр гэмт этгээдүүдийн гарт харам­салтайгаар амиа алд­сан. Та­лийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж "Эрхэм Ичинхор­лоо" сан байгуулж байгаа та­лаар эмээ, өвөө, нагац ах нар нь өчигдөр мэ­дээлэл хийлээ. Ичинхорлоо охин 1992 онд Улаанбаатар хотод төржээ. Нийслэлийн 86 дугаар сур­гуульд тавдугаар ангид сурч байгаад аав, ээж, ах нарын­хаа хамт АНУ-ыг зорьсон юм байна. Тэнд очоод дунд сур­гуульд суралцаж эхэлжээ. Түүнийг ар гэрийнхэн нь эх оронч сэтгэлгээтэй, сур­гууль­­даа нэр хүндтэй, сур­лагандаа сайн хичээнгүй хүүхэд байсан хэмээн дур­саж байлаа. Б.Ичинхорлоод зориулж дуу гаргажээ. Ц.Бавуу­дор­жийн шүлэг, Б.Мөнхболдын зохиосон аятай уг дууг Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Батболд олны хүртээл болгоод байгаа гэнэ. "Эрхэм Ичинхорлоо" сангийн гол зо­рилго нь хүүхэд рүү чиглэсэн байх юм байна. Эмзэг давхар­гын, хөгжлийн бэрхшээлтэй болон хүчирхийлэлд өртөж байсан хүүхдүүдэд зориулж сургалт зохион байгуулах, тэднийг эх оронч сэтгэлгээ­тэй болгож хүмүүжүүлэхэд ан­хаар­лаа хандуулах аж. Хам­гийн гол нь Б.Ичинхор­лоогийн нэрийг мөнхлөх зо­рилгоор шүлэг, клип гаргаж, түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээ­лэнг байгуулахаар бол­жээ. Мөн Монголд сурч бай­сан сургуулийнх нь нэг ан­гийг талийгаачийн нэрэмжит анги болгон тохижуулахаар шийд­жээ. Харин Америкт охины буудуулж амиа алдахаасаа өмнө сууж байсан паркийн сандлыг засварлаж түүний дурсгалд зориулан шинэ­чил­сэн байна.

Охин минь нинжин зөөлөн сэтгэлтэй, хүүхдийг өмс­сөн зүүснээр нь ялгавар­лан га­дуурхдаггүй сайн хүү­хэд бай­сан юм хэмээн сана­галзан ярьсан Б.Ичинхор­лоогийн эмээ С.Даарий­маа­гаас зарим зүйлийг тодруул­лаа.

-Одоогоос нэг жилийн өмнө юу болсон талаар та тайлбарлахгүй юу?

-2007 оны энэ өдөр(өчигдөр) америкчууд Хэллоуиний баяраа тэмдэг­лэсэн. Энэ баяр тус улсад хүүхдийн баяр болсон байдаг юм билээ. Тэр өдөр охин маань хамаатныхаа хүүх­дүүд болон найз нөхөдтэйгээ Ва­шингтон паркт баяраа тэм­дэглэж явж байсан. Гэтэл буун дуу гараад байхаар нь айл­гадаг өдөр болохоор санаанд нь ороогүй бололтой.

Гэмт эт­гээдүүд хэд хэдэн удаа хий буудсан байгаа юм. Охин маань чихээ таглаад модны хажуугийн сандал дээр сууж байгаад босоод явтал араас нь буудчихсан.

-Эмнэлгийн түргэн тус­ламж ямар хугацаанд ирсэн юм бол?

-Тэгээд охиныг унангуут нь хамт явж байсан хүүхдүүд нь очоод хартал хөдлөхгүй бо­лохоор нь ухаан алдчихлаа гэж бодсон гэсэн. Арваад минутын дараа цагдаа ха­жуугаар нь явахаар хэлтэл түргэн дуудаад нэлээн зайдуу эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт 30 минутын дараа очсон болов уу даа. Бууны сум зүрхэн тус газрыг нь оносон байсан.

-Охины аминд хүрсэн этгээдүүдийн хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ?

-Талийгаачийг хөнөөсөн хэрэгт 15-16 насны вьетнам гаралтай зургаан хүүхэд хол­богдсон л доо. Шүүх хурал 5-6 удаа болсон. Америкийн шүүх бол анхны шүүх хур­лаар оноосон хэргийг бараг өөрчилдөггүй юм билээ. Тэ­гээд хэрэгтнүүдийн тав  нь 25 нас хүртэл хорих ял, нөгөө хэрэг үйлдсэн 16 настай хүүд бүх насаар нь хорих шийдвэр гаргасан.

 -Тэд буу хаанаас авсан юм бол?

-Америкт 16 нас хүрээд буу эзэмших эрхтэй болдог юм билээ. Гэхдээ тэд дээрэм хийх зорилгоор ахынхаа бууг хулгайлсан гэсэн.

-Хэрэгтнүүд эцэг, эхтэй байсан уу?

-Эцэг, эхтэй гэсэн. Сур­гуулийн сурагчид байсан гэнэ лээ.

-Одоо талийгаачийн ээж, аав нь хаана байгаа вэ?

-Америкт байгаа. Ах нь сургуулиа төгсөхөөр ирэх байх даа.

-Б.Ичинхорлоо охин ямар зан араншинтай хүү­хэд байв?

-Гэгээн хүсэл мөрөөдөл­тэй хүүхэд байсан. Олон улсын сэтгүүлч эсвэл эмч болно гэж ярьдаг байлаа. Олон орноор явж ядуу зүдүү хүүхдүүдэд ту­сална гэдэг байсан. Мөн ээж, аавы­гаа хүнд ажил хийж бай­гаад сэт­гэл өвдөж байна. Том бо­лохоороо тэднийгээ ийм ажил хийлгэхгүй гэдэг байлаа. Сур­лага сайтай. Хүнлэг ча­нартай хүүхэд байсан. Их олон өр­гөмжлөлтэй(англи хэл дээрх өргөмжлөлүүдийг нь үзүү­лэв). Мөн сургуулийнхаа фото мисс болж байсан удаа­тай. Тийм сайхан охин маань харам­салтайгаар хүний гарт өртчих юм даа.

-Талийгаачийг Аме­ри­кийн сургуулийнх нь найз нөхөд нь хэрхэн дурсаж байна вэ?

-Сургуулийнхан нь хоёр мет­р өндөр ханан дээр охины маань зургийг томоор урлаж өгсөн. Биднийг Америкт ажил явдалтай байхад тасралтгүй эмгэнэл, баглаа цэцэг ирдэг байв. Түүнийг дурссан 700 гаруй захидал, эмгэнэлийн зүйл ирсэн. Мөн та­нихгүй хүмүүс хүртэл эмгэ­нэл илэр­хийлж, сэтгэл са­нааны дэмж­лэг үзүүлж байв. Жишээлбэл, хол газар амь­дардаг хоёр өндөр настан бидэнд баглаа цэцэг, чихрийн цуг­луулгын хамт хүнээр явуул­сан. Аме­рик­чууд их хүнлэг чанартай юм билээ. Охины­хоо буудуу­лахын өмнө сууж байсан модон сандлын оро­нд бид зургаан мянган ам.дол­ларын өртөг бүхий тус бүр нь нэг тонн жинтэй хоёр ширхэг гантиг  сандал хийлгэж тавь­сан юм. Тэнд хүмүүс ирж суухдаа цэцэг тавиад л, ал­чуураараа сандлыг арчиж харагддаг. Ер нь өдөр бүр тасралтгүй бидэнд эм­гэнэл илэрхийлсэн ил захидал цэ­цэг ирэхэд хаанаас ирж байна гэдгийг нь хамгийн түрүүнд хардаг юм билээ. Тэр дун­даас Монголын гэсэн хаяг­­тай нэг ч  зүйл байгаагүй. Ядаж хүүхдийн байгууллага ч ханд­ааггүй шүү.

-Монголын талаас ямар ч байгууллагаас эмгэнэл ирүүлээгүй гэж үү?

-Тиймээ, монгол хүн бо­лохоор бид нутаг нэгтнийгээ харж, горьддог л юм билээ. Гэхдээ визний асуудал зо­хицуулж өгсөн Гадаад хэр­гийн сайд байсан Н.Энх­болдод та­ларх­лаа илэр­хий­лье.   Түүнч­­лэн сэтгэл санааны туслалцаа үзүүлж, биднийг ойлгож бай­сан хүмүүстээ баярлалаа.

-Талийгаачийн ажил яв­дал гээд нийт хэдий хэм­жээний хөрөнгө зарцуу­лав?

-Бодит хохирлын хэмжээ бол 40 мянга гаруй ам.доллар болсон.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun MDMA Qaskaln sat?p al?n?z Sakuragawa??LSD buy mephedrine in Daveluyville ЗакладкР¸ стаф в Сегеже Проект невидимРºÐ° Бал?аш экстазыР½ сатып алу ????????? Soleure Acheter Metadon купить МефедроР½ Тамбов Katzenelnbogen Kaufen Mephedrin Veseli nad Moravou Koupit kokain Купить Hashish Степняк Pontevedra comprar metanfetamina Deceuninck favorit space отзывы Apeldoorn Heroine kopen Езнас купить Кокаин Kenzingen Kaufen Mephedrin ????????? Ледяная ÑÐºÑÑ‚Ñ€Ð°ÐºÑ †Ð¸Ñ Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в БудённоР²ÑÐºÐµ Tono??????? Ð“Ð²Ð°Ñ€Ð´ÐµÐ¹Ñ Ðº купить Рафинад Купить трамадоР» в ЖелезноР³Ð¾Ñ€ÑÐº-ИлÐ
IP:185.223.165.25  2018-06-08 01:41:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.