Хүмүүс: |
Д.Дэмбэрэл даргын ангид асуудалтай гишүүн олон бий гэнэ. Тэдний нэг нь Дорнод аймгаас сонгогдсон Алтангэрэл гишүүн аж. Нутгаасаа гараад багагүй хугацааг өнгөрүүлсэн тэрбээр их л зутруухан амьдардаг юм байх. Учир нь, гэрээсээ хол байгаа эрхэм гишүүн буудалд амьдардаг гэнэ. Авсан цалин маань буудлын төлбөр тооцоонд яваад хэцүү байна гэж УИХ-ын Тамгын газарт "зовлонгоо" тоочин, байр хүссэн гэдэг яриа Төрийн ордонд яригдаж байна. Уг нь улстөрчид гэрээ засчихаад төрөө засахаар улс төрд орж ирлээ гэж ярьдаг. Харин эрхэм гишүүний хувьд эсрэгээрээ бололтой. Тэрбээр гэрээ засахаар парламентад орж ирээгүй л баймаар... Үсээ буурал болтол АН-ын төлөө зүтгэчихээд гэрээ ч төвхнүүлээгүй гэдэг арчаагүй л эрийн шинж дээ.