Эмийн санчийн буруугаас болж таван сартай хүүхэд ухаангүй гурав хонолоо

2008/11/01
Share |
Хүмүүс:
Эмийн санчийн буруугаас болж таван сартай хүүхэд ухаангүй гурав хонолоо

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Дашчойлон хийдийн өмнө байрлах “Дарвий” гэх эмийн сангаас өнгөрсөн мягмар гаригт иргэн Г “Амидопирин” уусмалаар авсан байна. Тухайн үед эмийн санч андууран перкс гэдэг цэвэрлэгээний бодис өгсний улмаас Г тухайн бодисыг эмийн уусмалтай андууран таван сартай А-д өгснөөр түүний ходоод гэдэс болон дотор эрхтэн нь түлэгдэж, Эх нялхсын сэхээн амьдруулах тасагт гурав хоног ухаангүй хэвтэж байна. Таван сартай хүүхдэд цэвэрлэгээний бодис өгсөн гэх уг эмийн санч нь 20 гаруй жил энэ салбарт ажилласан бөгөөд тухайн үед “Эмнүүдийнхээ байрлалыг сольсноос л ийм алдаа гаргалаа” хэмээн тайлбарлаж байгаа ажээ. Хүүхдийн аав ээж нь энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргасан ч уг эмийн сан өнөөдөр ч хэвийн ажиллаж байна.

Эх сурвалж:Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.