Ахмад дайчин Г.Бэх-Очир агсны охин Б.Пvрэвжав: Нийслэлийн ЗДТГ-ын ажилтан Э.Уянгаас єргєдлийнхєє хариуг нэхээд зодуулчихлаа

2008/11/01
Share |
Хүмүүс:
 Ахмад дайчин Г.Бэх-Очир агсны охин Б.Пvрэвжав: Нийслэлийн ЗДТГ-ын ажилтан Э.Уянгаас єргєдлийнхєє хариуг нэхээд зодуулчихлаа

Ахмад дайчин Г.Бэх-Очир агсны охин Б.Пvрэвжав Нийслэлийн ЗДТГ-ын орон сууц хариуцсан мэргэжилтэн Э.Уянгаас єргєдлийнхєє хариуг асуухаар ороод зодуулчихлаа хэмээн манай сонинд хандлаа.

-Та Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэзээ, ямар утгатай єргєдєл хvсэлт гаргасан юм бэ?
-Миний аав Г.Бэх-Очир 1939 оны Халх голын дайнд оролцсон ахмад дайчин байлаа. Аав минь 1980-аад онд амьд сэрvvн байхдаа байр хvсч єргєдєл єгсєн юм. Бурхан болсноос нь хойш би нэхэмжилж єдий хvрлээ. Аавын минь амьд сэрvvндээ єгсєн єргєдлийг ор сураггvй болгочихоод "Чи эцгээрээ єргєдєл бичvvлээд ир" гэж намайг дарамталдаг. Vхсэн хvнээр єргєдєл бичvvлж ир гэдэг чинь доромжлол. Тиймээс би vнэхээр гомдолтой байна.

-Зодоход хvрсэн нь ямар шалтгаантай вэ?
-Байр хvссэн єргєдлийнхєє хариуг асууж ортол, "гар зайл" гэж хєєлєє. "Та нар албаны хvн байна надад тодорхой хариу єгєєч" гэтэл уурлаад толгой руу цохиж зодсон. Жирийн иргэн, ахмад хvн тєр захиргааны байгууллагад єргєдєл, хvсэлт гаргаад хариуг нь асууж сураглахаар зодуур, цохиураар хариулдаг байж таарахгvй.

-Ахмад дайчдад байр олгох асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ. Байр авсан хvн бий юv?
-Ерєнхийлєгч зарлиг хvртэл гаргасан. Єнгєрсєн арван хоёрдугаар сард найман айлд байр олгосон. Тєр засгаас ахмад дайчдад байр олгох асуудлыг шийдсэн ч зохих эзэндээ очихгvй байна. Нийслэлийн удирдлагууд газраар наймаа хийдэг байсан бол байраар наймаалцдаг болоод удаж байна.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.