Хамгийн бяцхан нөүтбөөк худалдаанд гарлаа

2008/11/03
Share |
Хүмүүс:
Хамгийн бяцхан нөүтбөөк худалдаанд гарлаа
IMOVIO компанийн зүгээс мэдээлэл технологийн зах зээлд гаргаж байгаа бүтээгдэхүүн нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байна. Тус компаниас гарын алганд багтах хэмжээтэй IKIT хэмээх нөүтбүүкийг гаргаж байгаа бөгөөд энэ нь бусад халаасны компьютер, Iphone зэргээс ялгарах гол ялгаа нь орчин үеийн компьютерийн бүхий л үйлдлийг гүйцэтгэдэг, энгийн нөүтбүүкээс хүчин чадлаараа ямарч ялгаагүй болсон байна. Түүний хэмжээ нь 95 x 64, зузаан нь 15.5мм бөгөөд 113 грамм жинтэй ажээ. Бяцхан нөүтбүүк маань компьютерийн стандарт болсон QWERTY гартай ба 2.8 инчийн QVGA дэлгэцтэй, одоохондоо  Linux-ийн төрлийн үйлдлийн системүүдэд зориулан гаргаж байгаа бөгөөд Marvell PXA270 312MHz процессортой , 64 Mb шуурхай санах ойтой гэнэ. Гадаад орчинтойгоо Bluetooth 2.0, 802.11 b/g-ийн Wi-Fi-aaр холбогдох бөгөөд цахилгаан баригч /батарей/ нь бүтэн гурван цагийн турш барих ажээ. Хэдийгээр ажиллахад хэт жижигхэн мэт санагдавч АНУ-ын зах зээл дээр нэгэнт зарагдаад эхэлсэн байна. Та хүсвэл энэ бяцхан нөүтбүүкийг 170$-аар авах боломжтой.
 

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.