Булганыхан будлиантай

2008/11/03
Share |
Хүмүүс:
Булганыхан будлиантай

Орон нутгийн хурлын сонгууль Булган аймагт амжилттай болж өндөрлөж, сонгогч олны мэргэн сонголтын үр дүнд аймгийн ИТХ-ын бүрэлдэхүүн өмнөх байдлаас илүү олон намын төлөөлөл бүрэлдсэн нөхцөлийг бий болгосон гэнэ. Сонгуулийн үр дүнд харьцангуй тэнцвэртэй ИТХ бүрэлдсэн ч МАХН сонгогчдын саналыг үл ойшоож дангаараа засаглалын эрхийг авахын тулд улайран дайрлаа. ИТХ-д 31 төлөөлөгч оролцохоос МАХН-ын 14 төлөөлөгч АН, БНН-ын төлөөллийг оруулалгүйгээр дангаараа хуралдан аймгийн ИТХ-ын даргаараа Б.Бат-Эрдэнэ хэмээх Рашаант сумын засаг даргаар олон жил ажилласан МАХН-ын гишүүнийг томилж, Аймгийн засаг даргад өмнө нь Булган аймгийн засаг даргаар найман жил суусан ч юу ч хийгээгүй М.Оюунбат гэгч нөхрийг дахин томилуулахааршийдэн Монгол улсын ерөнхий сайд С.Баярт "ИТХ-ын гишүүд бид 100 хувийн саналаар М.Оюунбатыг засаг даргаар дахин сонгох саналтай байна" гэсэн тогтоолоо хүргүүлээд байгаа аж. 31 төлөөлөгчөөс дор хаяж 50 хувь буюу 16 хүн байж гэмээнэ ИТХ-аа хийдэг байлтай. Гэтэл сонгууль болгоноор булхай хутгаад сурчихсан Булганы будлиантай МАХН-ын хэдэн нөхдүүд ийнхүү ээлжит булхайгаа хийн14-хөн хүний саналаар Засаг дарга, ИТХ-ын даргаа томилсон нь энэ. 2008 онд болсон УИХ-ын сонгуулиар будлиан хутган Ц.Цэнгэлийг улайм цайм УИХ-д оруулсан Булганыхан үнэхээр л будлианы эзэд юм.

www.factnews.mnwww

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.