1937 оны хэлмэгдүүлэлт дахин давтагдаж байна

2008/11/03
Share |
Хүмүүс:
1937 оны хэлмэгдүүлэлт дахин давтагдаж байна

Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдалууд эгээ л цөвүүн цаг ирэв үү гэмээр байлаа. Алдарт долдугаар сарын 01-ний үйл явдлын гайгаар олон сайхан аавын хөвгүүд 2-6 жилийн ял сонсож, дотны хүмүүсээ зовлонд унагаад байна. Хамгийн хачирхалтай нь энэхүү хэргийг зохион байгуулсан эрхэмүүдэд ямар нэгэн хариуцлага гээч зүйл тооцолгүй харин жирийн ардын хөвгүүдэд өчиггүйгээр ял тулгаж байгаа нь 1937 оны хэлмэгдүүлэлтийг эрхгүй сануулах мэт. Нэг шил виски, компьютерийн СД-нээс болж цэцэг цэврүү шиг залуу насаа торны цаана өнгөрөөх болсон хүүхдүүдийн ар гэр амьдралын боломжгүйдээ л хүүхэддээ ийм ял үүрүүллээ гэж хэлж байсан. Нээрээ л нэртэй хүний зүстэй хүүхдүүд нийгмийг цочроосон гэмт хэрэгт холбогдож байсан ч ямар ч ялгүй үлддэг нь өнөөгийн нийгмийн үнэн төрх. 

ХУ намын байрыг шатахад вискигээрээ дэм өгсөн УИХ-ын гишүүн Бямбацогт гол үүрэг гүйцэтгэсэн ч бүх хэрэг өнгөрч, 140 хүн ял авсаны дараа гэнэт ухаан орсон юм шиг "Бид ямар нэгэн гомдолгүй" хэмээн мэдэгдсэн нь хачирхалтай. Энэ долоо хоногт дахиад хэдэн хүн ял авахыг одоохондоо таашгүй. Юутай ч манайхны хувьд 1937 оны хэлмэгдүүлэлтийг давтан түүхэнд тэмдэглэгдэх энэ их хэлмэгдүүлэлт жирийн ардыг улам л доройтуулсаар байна. Цөвүүн цаг иржээ.

  www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.