Сэрчмаа гадаадад

2008/11/04
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
Сэрчмаа гадаадад

Залууханаараа поп Дива хатагтай хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн дуучин Сэрчмаа сүүлийн үед уран бүтээлийн олз омог муутай байгаа гэж фэнүүддээ шүүмжлүүлээд байгаа ч үгүй бололтой. Тэрээр харин өөрийнхөө гадаад харилцаанд ихээхэн анхаарч гадаадаар тоглолт хийдэг болжээ. Дуучин бүсгүйг Хятадад сурахаар явлаа гэж байсан ч үгүй гэнэ. Сэрчмаа Хятадын Гуанши мужийн Наннинг хотод болсон China asia EXPO-2008-ийн үеэр зохиогдсон Nanning Folk music festival-д анх удаа Монголын талаас зочиноор оролцоод иржээ. 30 000 хүний суудалтай стадионд Хятадын 60 бүжигчинтэй хамт "Зүрхний эрэлд" дуугаа дуулж Малайз Филиппин, Лаос, Сингапури, Камбожи зэрэг 11 орны ерөнхийлөгч, ерөнхий сайдууд тоглолтыг үзсэн нь дуучин бүсгүйн хувьд анхных нь томоохон тоглолтонд орсон явдал гэнэ.   Үүний дараа тэрээр арлын орныг зорьжээ. Японы Нагита, Токио хотуудаар тоглолт хийх ба эндээс олсон бүх орлогоо Хүүхдийн байгууллагад хандивлана гэсэн.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.