Дэми Мурын гоо сайхны нууцаас

2008/11/04
Share |
Хүмүүс:
Дэми Мурын гоо сайхны нууцаас

Холливудын одод үзэсгэлэнтэй сайхан харагдахын тулд хүний санаанд оромгүй их хөрөнгө мөнгө зарцуулж, цаг заваа зориулдаг улс. Кино од Дэми Мур 45 настай боловч үеийнхнээсээ харьцангуй залуу, жавхаалаг харагддаг нь цаанаа л нэг учиртай. Тэр өөрийн гоо сайхны нууцаа ийнхүү дэлгэж байна. “Би эртний Египетийн уламжлалт эмчилгээний арга болох хануур хорхойн эмчилгээ хийлгэдэг. Эмчилгээний өмнө биеийн үсээ хусаад дараа нь давирхайн шүүсээр арчвал наалдамхай болгодог. Хануур хорхой үсэнд дургүйг би мэднэ. Дараа нь биен дээрээ хануур хорхой тавибал цус хоргүйждэг. Хануур хорхойн хошуу биед шигдэн муу цусыг сорж, хэрхэн томрохыг анх харахад хэцүү, маш аймшигтай. Дараа нь бүх юм хэвийн, ёстой сайхан санагддаг болно. Гоо сайхны энэ эмчилгээ миний хувьд хамгийн шилдэг арга” гэж Дэми ярилаа. Түүнээс гадна Дэми гоо сайхны олон хагалгаанд орсон учраас тэгж их залуу харагддаг. Таван жилийн өмнө тэр толгойноосоо хөл хүртэл гоо сайхны мэс засал хийлгэж, нийт 220 мянган фунт стерлинг зарцуулжээ. Тэр хөхөө томруулж, гэдэс болон ташааны илүүдэл махаа авахуулж, бас духны үрчлээсээ тэнийлгэн, нүүрний арьсаа химийн аргаар гуужуулж, шүдээ бүрүүлж, туяагаар цайруулах үйлчилгээ хийлгэсэн гэнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.