Асашёорюү күюшюү башёд зодоглохгүй

2008/11/04
Share |
Асашёорюү күюшюү башёд зодоглохгүй

Японы мэргэжлийн сүмо бөхий 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж энэ оны сүүлийн башёд оролцохгүй байхаар шийджээ. Тэрбээр өнгөрөгч башёд авсан гэмтлээ эмчилсээр байгаад бэлтгэлээ хийж амжаагүй юм. Чөлөөнийхөө хугацааг дөрөв хоног сунгаад байсан ч аварга маань дахин тав хоногоор сунгахыг хүссэнээ Такасаго оякатад уламжилсан байна. Аваргын саналыг сүмо бөхийн холбоо хүлээж авахаас өөр аргагүй болжээ. Тэгвэл озэки цолонд хамгийн ойрхон байгаа Ама экс комүсүби “Нарүто” дэвжээний бөх Кисэносатотой бэлтгэл хийсэн байна. Тэрбээр 31 бөхтэй барилдаж 25-д нь ялалт байгуулжээ. Башё эхлэхийн өмнө 69 дэх аварга Хакүхотой бэлтгэл хийх юм байна.

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.