Урлагийнхний байнга шоуддаг байдлыг С.Жавхлангийн эхнэр тэвчсэнгүй

2008/11/05
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Урлагийнхний байнга шоуддаг байдлыг С.Жавхлангийн эхнэр тэвчсэнгүй

Алдар хүндээ даасангүй юу, амраг сэтгэл нь таалагдсангүй юу, зохиолын дууны ханхүү С.Жавхлангийн тухай сонсогч, фенүүдийнхээ отгэл өвдөхөөр мэдээ дуулгаж байгаадаа харамсаж байна. Харьцангуй залуудаа алдрын шатаар өгсөж, ард түмнээсээ зохиолын дууны Ханхүү хэмээх хүндтэй өргөмжлөл хүртсэн дуучин С.Жавхлан бор дарсанд дурлаж, хөлчүү өдөр хоногуудыг өнгөрөөдөг болсонд ойр дотныхон нь ихэд отгэл зовниж байна. Бага багаар шимтсээр хоёр сарын өмнөөс өдөр алгасахгүй шар айраг залгилж, шараа тайлах болсон түүний энэ байдлыг тэвчиж чадаагүй гэргий нь хүүгээ тэвэроэр төрхөмдөө буцжээ. 13-р хороололд байрлах хувийн эзэмшлийн “Исмус” баарныхаа гадаа “Хайрын талст” шинэ CD-нийхээ рекламны анонсыг өлгөж, тун удахгүй худалдаанд гарна гэсээр нэлээдгүй хоногийг үдэж байгаа. Харамсалтай нь энэ CD тун удахгүй худалдаанд гарах нь бүү хэл дуу нь ч бичигдэж амжаагүй байгаа аж. Ойр дотныхон нь архи уухаа боль, тун удахгүй худалдаанд гэсэн CD-гээ яах гэж байна хэмээн учирлахад “Би үзүүлээд өгнөө, тун удахгүй. Нэг л өдөр тэсрэлт хийнэ” хэмээн хөлчүүрхдэг байна. Архи нь гарсаи үедээ буруугаа ухаарч, ихэд гэмшдзт авч орой согтохоороо энэ үгээ дахин давтдаг гэнэ. Ерөнхийдөө “Ээжийн чанасан цай” дуугаа дуулсанаас хойш аархаж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд “Чононгоо” CD, “Шүүдэрхэн” хоёроос өөр уран бүтээл гарзас нь гараагүй дуучин маань багын найз нөхөд гэх хэдэн залууст уруу татагдаж, Метрополис, хорооллын бааруудаар хоног төөрүүлэх нь холгүй байдаг болсон аж. Найз нөхөд нь чи л мундаг, чам шиг дуучин байхгүй хэмээн хөөргөдөг нь үүнд багагүй ташуур болж өгдөг бололтой. Уг нь дуучны хувьд ид боловсорч, хувь хүний хувьд амьдрал нь жигдэрч, гэр бүлтэй болон дутах юмгүй амьдарч явсан. Жил гаруйн өмнө Г.Долгормаа хэмээх бүсгүйг сүйт бүсгүйгээр нь тодорч, үрийн зулай үнэрлэон таатай мэдээ хэвлэлийн хуудаснаа гарч байсан цаг саяхан. Цагаан хэл ам туссан уу, алдрын аягаа даасангүй юу нэгнээ бор дарсаар мялаадаг Монголчуудын муухай араншинд өртсөн үү алин болохыг дуучин маань бас цаг хугацаа харуулах биз ээ. Харин сонин хэвлэлийнхэн бид бас ард түмэн хайртай дуучнаа савнаасаа бусдыг дийлдэг энэ аюулт идээнээс аврах цаг болжээ. Тиймдээ ч энэ мөртүүдийг тэрлэж сууна. Ер нь өнгөрсөн түүхээ эргээд харж байхад манай аль авьяастай дуучид, урлагийнхан бор дарснаас болж биднээс явж одсон байдаг. Алдарт Адарсүрэн, Цэрэнчимэд, Төмөрхуяг эмэгтэйгээс Оюунчимэг, Нандинцэцэг гээд энэ жагсаалт хөвөрнө. Тэд бурхнаас заяасан авьяастай байсан, ард түмнээ дуугаараа уярааж, уйлуулж явсан. Нэг л өдөр гашуун идээнд толгойгоо мэдүүлж, алдар гавьяаныхаа тайзнаас бууж одсон. Ийм бэлээхэн түүх байхад яг одоо л ханхүүгээ бултаараа хайрлаж, хэлж татаж авахгүй бол цэл залуухан аавын хүү, авьяаслаг дуучин маань ард түмнээ сайхан дуугаараа мялааж чадахгүйд хүрэх вий. Бид түүнд итгэж байна.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.