Хууль бусаар орж ирсэн гадаадын иргэдийг албадан гаргалаа

2008/11/05
Share |
Хүмүүс:
Хууль бусаар орж ирсэн гадаадын иргэдийг албадан гаргалаа

Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх алба энэ он гарсаар БНХАУ, Вьетнам, ОХУ зэрэг 20 орны нийт 2568 гадаадын иргэнийг албадан гаргаад байгаа аж. Дээрх газрын хяналт шалгалтаар хууль бусаар орж ирсэн 90 хятад ажилчныг өчигдөр 16.30 цагийн Улаанбаатар-Замын-Үүдийн галт тэргээр албадан гаргалаа. Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан эдгээр иргэдийн 80 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Зээрд манхан” ХХК-нд ажиллаж байсан бол арав нь Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Чио гео инженерг” олон улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар ажиллаж байсан аж. Гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсан дээрх хоёр компанийг хуулийн дагуу тус бүр нэг сая төгрөгөөр торгосон байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.