Д.Лүндээжанцан МИАТ-ийн зардлаар хүүхдээ АНУ-д сургажээ

2008/11/05
Share |
Хүмүүс: Д Лүндээжанцан | 
Д.Лүндээжанцан МИАТ-ийн зардлаар хүүхдээ АНУ-д сургажээ

Төр засгийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд яам, тамгын газар, төрийн өмчит томоохон байгууллагуудын нэр дээр гадаадад суралцдаг нь нууц биш. Энд нөгөө л улсын төсвийн мөнгө урсаж, бидний татварт төлсөн хэд явж байдаг. Өөрсдийнхөө хэдийг дотоодын их дээд сургуульд сургая гэхнээ ч төлбөрийг нь хүчрэхгүй зовж байж томчуудын хүүхдийн төлбөрөөс төлөлцөөд буян хийж явдгаа бид мэдэх билүү?Ийм л мөнгөөр суралцагчдын тоог УИХ-ын дарга асан, эрхэм гишүүн Д.Лүндээжанцангийн хүүхэд нэмээд байна. Эрхэм гишүүний хүүхэд АНУ-ын Калифорни мужийн Ливермор хотын нэгэн их сургуульд сурч байгаа бөгөөд түүний зөвхөн нэг жилийн сургалтын төлбөр нь гэхэд л 88 мянга 475 ам.доллар гэнэ. Эцгийнхээ буянаар энэ өндөр төлбөрийг МИАТ компаниас гаргуулан суралцаж байгаа хүүгийн нэрийг Л.Баяржаргал гэдэг. МИАТ-ийнхан Иххурлын даргын хүүхдийг ИНЕГ-ын дарга С.Батмөнхийн хүү Б.Өнөбат, С.Баатаржав даргын хүүхэд Б.Булган нартай хамт сургаж байгаа юм байна. Зөвхөн энэ сургуульд л гэхэд МИАТ компаниас дарга, өндөр албан тушаалтнуудын 10 хүүхдийг сургаж, төлбөрт нь жилдээ 884750 ам.доллар буюу монгол мөнгөөр тэрбум гаруй төгрөг үрэн таран хийж байна. Дээрх гуравтай хамт сурч буй энэ азтай хүүхдүүд бол Ямааранзын Сайнбаяр, Бямбаагийн Очирбат, Энхтуяагийн Энхбаяр, Баасанжавын Гантулга, Цэрэнжавын Ууганбаяр, Баярсайханы Эрдэнэ-Уул, Гансүхийн Баатарцогт гээд дандаа дарга нарын хүүхдүүд юм. Үүнээс гадна МИАТ компани нь иргэн Ж.Оюуныг Англи улсын Лондон хотын Эдийн засгийн их сургуулийн магистрантурт суралцуулж зөвхөн сургалтын төлбөр болох7450 фунт стерлингийг шилжүүлэхээр гэрээ хийсэн ч үүн дээрээ нэмээд суралцагчийн байрны зардал, дадлага хийхэд нь зориулж дахин 8400 фунт стерлингийн тэтгэлэг өгсөн байх юм. Гэсэн ч энэ их мөнгө зарцуулан байж сургасан нөгөө магистр бүсгүй нь өнгөрсөн хавар төгсөөд МИАТ-даа ирэх ёстой байсан ч усанд хаясан чулуу шиг сураг алдарчээ. Улсын мөнгийг өч төчнөөн тэрбумаар нь атгаж байдаг газар, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын энэ мэт хөшигний цаадах бараан төрхийг бид сониныхоо дараа дараагийн дугааруудаар уншигчдадаа хүргэх болно.

Эх сурвалж: Сэрүүлэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
dobsonz ht2usN http://pills2sale.com/ levitra nizagara
IP:5.188.211.22  2020-10-19 00:26:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.