Талийгаач бүсгүйн араас дуугарах монголын төр байсангүй

2008/11/05
Share |
Хүмүүс:
Талийгаач бүсгүйн араас дуугарах монголын төр байсангүй

Засгаа “хахуульдсан” Багиндаг олон улсын шүүхээр шүүлгэе-
…Олон зүйлийг мэддэг байсан нь болон гадаад хэлний өндөр мэдлэг нь охиныг маань үхэлд хүргэлээ… хэмээн нэгэнтээ талийгаач бүсгүйн аав СШаарийбуу хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Гурван жилийн турш сунжирсан шүүх хурал, шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг сэтгэл түгшин хүлээсэн талийгаачийн ар гэрийнхэн, монголын ард түмэн өнгөрсөн долоо хоногт гарсан шүүхийн сүүлчийн шийдвэрт даанч гомдолтой үлдлээ. Малайзын нийслэл Куала. Лампур хотод хоёр жил хагас үргэлжилсэн шүүх хурлын тухай мэдээлэл монголчуудын анхаарлыг яагаад тийм ихээр татаж байсныг уншигчид, захиалагчид маань андахгүй мэднэ. Магадгүй зарим нэгэн хүмүүс талийгаач бүсгүйн зүй бус үхлийн тухай сонирхохгүй байж болох юм. Гэхдээ энэ удаад хар хорын сэтгэлээр биш, хүний нууагт зүй бусаар амиа алдсаи монгол бүсгүйг энэрэх, өрөвдөх сэтгэлээр энэ байдалд хандаасай хэмээн хүсч байна. Учир нь аливаа асуудал бүхэн хоёр талтай байдаг. Энэ хэрэг ч мөн адил. Хөндлөнгөөс, холоос харахад энэ хэрэг мөнгө нэхээд амиа алдсан юм шиг боловч, талийгаач бүсгүйн эзэмшсэн боловсрол, эдүгээ амиа алдах шалтгаан болоод байгаа олон талын мэдлэг нь түүнийг жирийн бүсгүйчүүдээс илүү өвр, хүндэтгэх шалтгаантай байсныг харуулдаг. Нөгөө талаар, сүүлийн жилүүдэд монголчууд, залуучууд маань олон зуун мянгаараа гадаадад сурч, ажиллаж, амьдардаг болсон. Тэд нарын хувьд өндөр хөгжилтэй томоохон орнуудаас гадна хөгжил буурай жижиг улсуудад ч тодорхой байдлын улмаас ажиллаж, амьдрах, сурахаас өөр аргагүй байдалд ордог. Мөн мэдэгдсэн нь талийгаач бүсгүй л болохоос мэдэгдээгүй олон залуус янз бүрийн шалтгаанаар наанадаж гэмтэж бэртэж, цаанадаж амиа алдах болсон. Орчны нөлөө, найзаа, танилаа бүрэн таниагүй нөхөрлөл, ажлын байрны дарамтаас болж монголын олон сайхан бүсгүйчүүд харийн нутагт бусдад доромжлогдон амьдарч, мөн зүй бусаар хорвоог орхисоор байгаа. Малынхаа тоог л нарийн гаргахаас 2.7-хон сая хүнээ барагцаагаар тоолдог Монгол Улсын хувьд магадгүй энэ байдал үргэлжилсээр байх үед нэг л мэдэхэд ганцаар тогтохгүй Алтантуяа шиг болсон хохирогч бүсгүйчүүд олширч мэдэх юм. Ёрлож байгаа юм биш ээ. Талийгаач бүсгүйн хувьд харийн нутагт харамсалтайгаар амиа алдсан нь ганц түүний буруу гэхээсээ илүү хүндээ анхаарлаа хандуулж чаддаггүй төрийн буруу ч бас бий. Магадгүй энэ үгтэй маань санал зөрөх хүн цөөнгүй байгаа байх. Гэхдээ ярьж суухаас илүү хийх ажил байгааг, мөн боловсролтой, мэдлэгтэй залуусаа харийн нутаг руу цагаачилж, боолын хөдөлмөр эрхлүүлэхээс илүү хөгжил буурай, хахуульд идэгдсэн Монгол Улсаа цэвэршүүлэн хөгжүүлэх, тэднийхээ хүчийг ашиглахыг зорьдог ийм л улс төрчидтэй, төрийн тэргүүдтэй байсан бол ийм эмгэнэлтэй зүйл болохгүй л байсан. Үгүй ядаж л улсынхаа иргэн, хоёр хүүхдийн эх тэрхүү талийгаач бүсгүйн араас дуугардаг төр улс энд даанч байсангүй. Зовлонд живсэн ч цөхөрдөггүй хөөрхий эцэг л сайн муу бүхнийг өөрийн биедээ үүрч, гомдохдоо гомдож, цөхрөхдөө цөхөрч зүтгэж байсан. Тийм ч учраас хагацалд шаналж, хамгаалах хүнгүй ганцаардсан хөөрхий эцгийн үг тэрхүү шүүх хуралд юу ч болсонгүй. Арга ч үгүй, талийгаач бүсгүйн үхэл жирийн үхэл, жирийн нэгэн хүн амины хэрэг байгаагүй болохоор. Гурван ч улсын хэлээр чөлөөтэй ярьдаг талийгаач бүсгүй, өөрийн гараар амийг нь таслаагүй ч өрөөлд ацаглаж түүнийг хөнөөлгөсөн алуурчин улс төр судлаач, нөлөө бүхий баян малайзын олон нууцыг мэддэг байсан гэдэг. Өчигдөрхөн шүүгдэгч байсан Разак Багинда нь тус улсын хууль бус зэвсгийн томоохон наймаачдын нэг. Түүний наймаа том.шигээ сүлбэлддэг нөхөд нь ч том. Бүр улсынхаа ерөнхий сайдтай холбоотой байсан түүний хувьд нэг сумаар гурван туулай буудахын дайтай ашиг нь япон, англи хэлээр чөлөөтэй ярьдаг хэн ч танихгүй гоо үзэсгэлэнтэй монгол бүсгүй ШАлтантуяа байсан гэдэг. Харин нэгэн цагт ийн үнэлж байсан монгол бүсгүйг юуны учир тийнхүү хэн хүний санаанд багтмааргүй аймшигтайгаар амийг нь егүүтгэсэн учраа өчигдрийн шүүгдэгч, өнөөдрийн ардын баатар болсон Разак Багинда гэгч тайлбарлахыг үнэхээр хүссэнгүй бололтой. Магадгүй мөнгөтэй хүн дуугаа захиалдаг энэ ертөнцөд тэрбээр үүссэн асуудалд хөрөнгө хаяж өөрийн талд шийдвэрлүүлэв, энэ удаад. Гэхдээ энэ хорвоо эргэдэг. Эргэх хорвоод хэн ч мөнх насалдаггүй болохоор энэ цагт нууцалсан нууцаа хэзээ нэгэн цагт задлах нь дамжиггүй биз ээ.
Энэ ташрамд өгүүлэхэд талийгаач бүсгүйд тохиолдсон аймшигт хэрэг нэгэн солонгос бүсгүйд мөн тохиолдсон байна. Тэр бүсгүй мөн л талийгаач Ш.Алтантуяа шиг малайзын нэгэн нөлөө бүхий эрхэмд орчуулагчаар ажилладаг байгаад зүй бусаар бусдад хөнөөгдсөн байж. Хамгийн гайхалтай нь солонгос бүсгүй талийгаач хоёр адилхан орчуулагч, гурван ч хэлээр чөлөөтэй ярьдаг, царайлаг хүүхнүүд байсан бөгөөд тэдний үхэл ч мөн адилхан. Цаг хугацааны хувьд л зөрөлдсөн тэдний үхлийн шалтгаан нь аанай л тодорхой бус. Гэхдээ малайзын нэгэн нэр хүнд бүхий сэтгүүлд өгүүлснээр бол талийгаач бүсгүйчүүдийн ажиллаж байсан нөлөө бүхий хүмүүс нь адилхан наймаа хийдэг байсан нь хууль бус зэвсгийн наймаа гэнэ. Түүгээр ч барахгүй тэдгээр хүмүүс нь бүгд тус улсын нэр нөлөө бүхий улс төрчид, олны танил хүмүүс төдийгүй ерөнхий сайдын нь нэр холбогдож байгаа тухай тус сэтгүүлд онцлон дурдсан байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. Түүнчлэн малайзад зүй бусаар амиа алдсан солонгос бүсгүйн хувьд өмнөд солонгосын засгийн газраас нэлээдгүй анхаарал тавьж байгаа. Энэ үндсэн дээр ч солонгосын нэр нөлөө бүхий өмгөөлөгч талийгаач бүсгүйн талд ажиллаж байгаа бөгөөд гарах зардлыг нь өмнөд солонгосын засгийн газар бүрэн хариуцаж байгаа юм билээ.
Гэтэл манай улсын Засгийн газар талийгаач бүсгүйд хэрхэн хандав. Хөөрхий аав нь шүүх хуралд очих бүү хэл өнчирч хоцорсон өвчтэй хүүг эмчлүүлэх мөнгөгүй тулгамдаад л эгээ л хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх нь холгүй амьдарч байгаа. Байнгын хэл ам хийж, хэвлэлийнхэнд удаа дараа хандсаны хүчинд арай гэж Засгийн газраас тус улсад очиж шүүх хуралд суух зардал гаргуулах шийдвэрийг гаргуулсан боловч өнөө л олон шат дараалсан тамга тэмдэгийг даруулах гэж хурган дарга нарын хаалга үүдийг сахисаар байтал шүүх хурал нь аль хэдийнээ хуралдаж эхэлсэн. Уйлах шахаж гүйсний хүчинд шүүх хурлын хаалт дээр арай гэж амжиж очсон хөөрхий аавын малайзын сонины сэтгүүлчид өгсөн таван үгэнд ямар их гомдол цөхрөл нуугдсан байсныг энд өгүүлээд ч хэрэггүй биз ээ…

Эх сурвалж: Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.