Обама АНУ-н ерөнхийлөгч боллоо

2008/11/05
Share |
Хүмүүс:
Обама АНУ-н ерөнхийлөгч боллоо

Яг одоо АНУ-д төдийгүй дэлхийд АНУ-н ардчилсан хүчнийг дэмжиж өөрчлөлтийг хүсч байсан олон түмний баяр бахдал дээд цэгтээ хүрч байна. Францад гэхэд л Обамагийн нэрийн тэмдэгтэй бялууг урласан байв. Ийнхүү юутай ч 200-н жилийн гутамшигт түүхийг арчиж хаясан 47 настай, Иллиной мужийн сенатч Барак Обама илт давуу байдлаар сөрөг хүчний Жон Маккайныг ялж АНУ-н 44 дэх буюу анхны хар арьст ерөнхийлөгчөөр тодорлоо. Түүний өмнөх ерөнхийлөгчид, АНУ-г төрүүлсэн эцгүүд нь бүгд цагаан арьст, англи, франц голдуу гаралтай хүмүүс байсан юм. Ингээд ойрын дөрвөн жилд АНУ-д төдийгүй дэлхийд, тэр дундаа 3-дагч гэх тодотголтой улсуудад ихээхэн өөрчлөлт гарах бололтой. Шинэхэн ерөнхийлөгчийн шууд ярилцлагыг АНУ-н бүх гол сувгууд Чикагогийн Гранд Паркаас дамжуулж байна. Ерөнхийлөгч Обама хэлэхдээ: АНУ-д үнэхээр бүтэшгүй зүйл, хүршгүй оргил, биелэшгүй мөрөөдөл гэж байдаггүй юм байна. Дэлхийн улсууд нэгдсэн улсыг маань хөх, цагаан, улаан өнгийн цуглуулганаас цаашгүй гэж дүгнэдэг, тэгвэл би; хар, цагаан, латин, ази, эрүүл цовоо, хөгжлийн бэрхшээлтэй, ардчилсан, сөрөг хүчний, баян, ядуу хамаагүй бид бүгд нэгдэн цогцолж байж Америкийн Нэгдсэн Улс бүрэлдэнэ гэдгийг давтан хэлье. Манай эдийн засаг хямралтайгаас гадна олон бэрхшээл байгааг би мэднэ ээ. Гэвч би сайн ерөнхийлөгч байж нэгэн цогц, хүчтэй ард түмнийг сайн сайханд хөтөлж оруулж чадна гэдгээ амалж байна. Түүнийг энэ үгээ хэлж байхад цэнгэлдэх хүрээлэнд хуран цугласан Америкчууд "Бид чадна аа" хэмээн уухай түрэн хашхирч, зарим нэг нь нулимс дуслуулж байлаа. Тэрээр цааш нь үргэлжлүүлэхдээ өөрийгөө дэмжсэн дэд ерөнхийлөгч Жо Бидэнь, гэр бүл, ард түмэндээ талархаад улс орныхоо цаашдын хөгжлийг өнгөрсөнтэй нь холбож тайлбарласнаар яриагаа төгсгөлөө. Түүнээс хэдэн минутын түрүүнд Аризона мужийн сенатч, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Маккайн эр хүний, жинхэнэ улс төрчийн ёсоор өөрийгөө дэмжсэн олонд талархаад, намынхаа ялагдалд түүнийг дэмжсэн сонгогчдыгоо биш хувийн алдаагаа буруутган шүүмжлээд, уучлалт гуйсан юм.
  Гэвч дөнгөж 50-хан жилийн өмнө арьс өнгөөр гадуурхагдаж байсан Африк гаралтан энэ улсыг тэргүүлэх нь. АНУ анх байгуулагдаж байх үед нийгмийн хамгийн доод шатанд байсан тэд одоо улс орны эцгүүдийн дээр гарч удирдах цаг ирж байна. Хэдийгээр олон хүмүүс арьс өнгө үл хамааран Обамаг дэмжсэн ч цээжнээс нь нэг юм дэлбэрч гарах гээд байгааг цөөн тоотой цагаан арьст хижээл насныхан болоод нас бие гүйцэж анх ертөнцөд мэндлэхэд нь угтаж авсан соёл, ард түмэн, эцэг өвгөдийнхөө өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлах насан дээрээ яваа ганц нэг идэр залуусын ам нь хэлж чадахгүй ч харц нь бачимдан хашхирна. Учир нь, Обаматай Обамагүй хар арьст хүмүүс өөр хоорондоо их л найрсаг  байж бусдад цаанаа л хөндий, дээрэнгүй хандах болсон нь Азиудад бол бүүр ч сайн мэдрэгддэг. Үдийн хэрд байдал нэг л түгшүүртэй байв: хана туурга доргим инээж ханиалдан явдаг хар охид, дээгүүр харж дуу аялан алхдаг залуус нь ч цаанаа нэг л бодлогошронгуйгаар чимээгүй зөрж, хоорондоо нэгийг шивнэлдэх нь харж дасаагүй хүнд гайхалтай биш ч  амиа золин байж өөрчлөлтийг авчирч буй тэр хүүдээ Жр. Мартин Лютэр Кингийн хувь зохиол давтагдах вий гэж айцгаасан нь бэргэсэн нүдэнд нь илт. Харин Латинуудад аль ч нам, аль ч арьстан нь ялсан тийм ч чухал биш, тэдэнд унац ч, хаяц ч байхгүй. Тиймдээ ч Латин гаралтай чинээлэг өрхийн тэргүүлэгчид яг сонгуулийн үеийг тааруулан Порто-Рико руугаа ч юм уу аялахаар явсан нь бас л учиртай. Яагаад гэвэл одоо АНУ-н түүхийг 360* эргүүлэх үйл явдал болж, аль нэгэн маниак Кеннэди, Лэннон нарын аминд халдсан явдал давтагдах аль эсвэл армийн генералууд цэргийн эргэлт гаргахыг ч үгүйсгэхгүй. Гэвч бүх зүйл сайнаар төгсөөсэй хэмээн залбирч байя. Бурхан АНУ-г ивээг, бурхан бүх дэлхийг ертөнцийг ивээг. Хүн төрөлхтөн нэн шинэ үеийн түүхэндээ анх удаа биологийн хэмжүүрээс гаднах сонголтыг хийлээ.

 

эх сурвалж: Kherlen Borjigin

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.