Нэг өрхийн зургаан хүнийг хордуулсан хиамны үйлдвэрийн нэрийг нууцаллаа

2008/11/06
Share |
Хүмүүс:
Нэг өрхийн зургаан хүнийг хордуулсан хиамны үйлдвэрийн нэрийг нууцаллаа

Халдварт өвчин судлалын vндэсний төвд нэг гэрийн зургаан хvн хордлогын хvнд шинж тэмдэгтэй хvргэгдэж иржээ. ХӨСVТ-ийн сургалт хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас энэ талаар тодрууллаа.

-Нэг гэр бvлийн зургаан хvн хордлогын шинж тэмдэгтэй ирсэн гэсэн. Өнөөдрийн байдлаар бие нь ямархуу байна?
-Нэг гэр бvлийн зургаан хvн хордлогын улмаас энэ сарын гуравны өдөр манай эмнэлэгт ирсэн. Хоёр нь маш хvнд ухаангvй шахуу ирж сэхээний тасагт хэвтсэн. Негөө дөрөв нь арай гайгvй, энгийн тасагт хэвтсэн. Энэ хvмvvс ерөнхийдөө хордлогын хvнд байдалтай ирснийг шаардлагатай бvхий л эмчилгээг шуурхай vзvvлсний vр дvнд бие нь өнөөдрийн байдлаар эрс дээрдэж байгаа.

-Юунаас болж хордсон юм бол. Онош нь тогтоогдсон уу. Ямар нэг шинжилгээ хийсэн vv?
-Шинжилгээний хариу урьдчилсан байдлаар өнөөдөр гарна. Хоолны гvн хордлогонд орсон байна гэж оношилж байгаа. Эдгээр иргэдийн хэлж буйгаар дэлгvvрээс хиам худалдан авч ороомог хийж идсэн гэсэн. Тэгээд 2-3 цагийн дараа хордлогын шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хvргэгдэн ирсэн.

-Хэдээс хэдэн насны хvмvvс вэ?
-Бvгд насанд хvрсэн хvмvvс байгаа.

-Сэхээнд орсон хоёр хvний биеийн байдал өнөөдрийн байдлаар ямархуу байна?
-Шаардлагатай бvхий л эмчилгээ хийсэн учир биеийн байдал нь сайжирсан байгаа. Өнөөдрөөс энгийн тасагт шилжvvлнэ.

-Хордлого авсан хиам нь ямар vйлдвэрийн ямар нэртэй хиам байсан юм бол?
-Ямар vйлдвэрийн ямар нэртэй хиам авснаа мэдэхгvй байна гэсэн. Иргэддээ анхааруулж хэлэхэд хvнсний бvтээгдэхvvн авахдаа нэр хаяг, он сарыг нь сайн харж авахгvй бол энэ мэтээр хордох аюултай байна. Иргэд дэлгvvрт ороод бараа авахдаа сайтар харж нягталж авдаг мөртлөө хvнсний бvтээгдэхvvн авахдаа он cap, нэр хаягийг нь харалгvй захаас нь шууд л авдгийг энэ жишээ харуулж байна. Энэ мэтээр хvнсний бvтээгдэхvvн авахдаа хайнга ханддаг нь эрvvл мэндээрээ хохирох гол шалтгаан болдог.

БАЯНЗVРХ ДVVРГИЙН МЭРГЭЖЛИИН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА Н.ГЭРЭЛ: ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРААГVЙ УЧРААС ХЭЛЭХ БОЛОМЖГVЙ

Ийнхvv хордлого авсан хvмvvсийн талаархи мэдээллийн дагуу Баянзvрх дvvргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Н.Гэрэлээс тодруулахад:

Шинжилгээний хариу урьдчилсан байдлаар өнөөдөр гарна. Хиам vйлдвэрлэгч байгууллага болон худалдаалсан дэлгvvр хоёр нь хаалттай байгаа. Шинжилгээний хариу тодорхой гараагvй учир тэдгээр байгууллагуудын нэрийг хэлмээргvй байна гэсэн хариулт өглөө. Ийнхvv дээрх байгуул¬лагуудын нэрийг нууцалсан нь иргэдийг дахин хордох аюулаас урьдчилан сэргийлэх болон тус хиамны vйлдвэрийн бvтээгдэхvvнийг идэхгvй байх боломжийг хаасантай адил бус уу. Хортой хvнсний бvтээгдэхvvн илэрсэн тохиолдолд нийтэд зарлан тус vйлдвэрийн бараа бvтээгдэхvvнийг хэрэглэхгvй байхыг анхааруулах сэрэмжлvvлэх ёстой атал харин ч эерэгээр нууцалж байгаа нь иргэдэд өөрийн эрхгvй хардах гайхшруулах сэтгэгдэл төрvvлж байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.