ТАМХИЧИДТАЙ хүний эрх ярья

2008/11/06
Share |
Хүмүүс:
ТАМХИЧИДТАЙ хүний эрх ярья

Мөнгөөр үхлээ худалдан авсаар байх уу
Гудамжаар хээвнэг тамхи зуучихсан алхах зургаа долоохон настай жаахан хүүхдээс эхлээд охид ч нүдэнд дасал. ЕБС-ийн хавьцаа эргэлдэх юм бол эргэн тойронд булагнан тамхилах охид, хөвгүүдийг төвөггүй харж болно. Урьд нь ч бас ах захтай, айж эмээхтэйгээ байж. Тамхи татаж байгаад багш нарт баригдах юм бол эцэг эхийг нь дуудаж асуудал үүсгэхээс эхлээд багш нарын зөвлөгөөнөөр оруулж хатуу ярьдаг байв.

Одоо бол өсвөр насны том агаа нар томчуудаас айж эмээх байтугай багшаасаа гал гуйгаад, тэр байтугай хамтдаа буу халан тамхилж зогсох. Охид хөвгүүдээсээ илүү тамхичин болсон. Дунд сургуулиас татаж сурсан өсвөр тамхичид оюутан болоод архагийн эгнээнд шилжинэ. Аргагүй хүлээн зөвшөөрмөөр ч юм шиг. Яагаад гэвэл их дээд сургуулийн оюутан залуус идэвхтэй тамхичид. Тэдний зарим нь бусдыгаа дууриан уруу татагддаг бол нөгөө нь дунд сургуулиас уламжилсан архагууд. Тамхичдад орчин нөлөөлдгийн жишээ энэ. Монголчууд тамхичин болж байгаа нь нийтийн хоцрогдсон сэтгэл зүйтэй ихээхэн холбоотой юм. Манай хөдөөд хар нялхаасаа тамхи татаж сурсан эрхийн тэнэгүүд олон бий. Ороодог татсаар байгаад мэнгэртэй болсон хөх царайтай өвөө, аав нар бяцхан хүүгээ өхөөрдөн гаанс бэлтгэж өгснөө хавийнхандаа сайрхан ярина. Болооч үгүй, өөрийгөө хамгаалсан муу үгтэй. “Насаараа л татлаа, зүгээр байна даг, тамхи татаад үхнэ гэдэг худлаа”, “яадгийн татаж байгаад үхнэ ээ” гэх зэрэг үгс удам дамжсан тамхичин хүүхдэд нь жинхэнэ ташуур болдог. Энэчлэн хот хүрээнд ч аав, ээж, хүүхдүүдээрээ нийлж суугаад тамхилах европ хүмүүжилтэй гэх айл өрх олон. Гэр бүлийн ийм л хүмүүжил тамхичин монголчуудыг олшруулсаар байгаа билээ.
Манай улсын хүн амын 30.4 хувь нь архаг тамхичид байдгаас идэвхтэй нь 25-54 насныхан аж. Тэгэхээр ид хийж бүтээх насныхан мөнгөөр үхлээ худалдаж авсаар байна гэсэн үг. Залуу үе маань ч ялгаагүй, 15-24 насныхан голлох тамхичид гэхээр монгол эрчүүдийн аливаа өвчний суурь юунаас үүдэлтэй нь тайлбаргүй тодорхой биз ээ.

Тамхи ширхэглэн зарж байгаа цагт өсвөр тамхичдаас салахгүй
Даанч тамхидалтын асуудал нийгэмд эмзэг сэдэв байхаа больсон байна. Цочроо ч үгүй. Ярьж л байдаг, татсаар л байдаг гэсэн аятай хэнд ч сонирхолтой биш. Харин ч тэр тусам гэсэн шиг тамхины сурталчилгаа хууль зөрчин хөвөрсөөр, хаа сайгүй ширхэглэн зарсаар буй. Хамгийн хямд юм үнэ цэнэгүй байдгийн адилаар Монголд хамгийн элбэг, хямдхан зүйл тамхи л байна. Хаа сайгүй тамхи ширхэглэн зардаг болохоор таван настай хүүхэд 50 төгрөгөөр ширхэг тамхи аваад татчихаж байна. Байдал ийм байхад өсвөр насныхны тамхидалтын тухай хоосон яриад яах ч билээ. Бидний загварчлан дууриах дуртай гадаадын улс оронд тийм биш ээ. Герман зэрэг барууны орнуудад насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдаалдаггүй. Мөн эцэг эх, багшийн хараа хяналт хангалттай байдаг. Манайд эсрэгээр, аав, ээж нь хүүхдээ тамхи байтугай архинд гүйлгэдэг шүү дээ. Тамхийг чихэр жимсний хэрэглээний дайтай ойлгож өссөн монгол хүүхдүүд өсч том болоод тамхичин л болдог. Тэгээд ч манай улсад тамхины эсрэг ажил хангалттай гэж хэлж чадахгүй. Тод жишээ нь хэрэгждэггүй хууль. Эрүүл мэндийн байгууллагууд хааяадаа нэг, дэлхий нийтээр тамхи татахын эсрэг өдрөөр ч юмуу, эсвэл элдэв төсөл хэрэгжүүлээд дүнгээ тайлагнах болохоор хэвлэлийн бага хурлын хэмжээнд ярьсан болно. Бас баахан уралдаан зарлана. Мэдээж ор тас нөлөөлөөгүй гэж хэлж болохгүй. Зохих үр дүнгээ өгч буй… Гэхдээ нийтийн ухамсарт хүрсэн ажил хэрэг болж чадахгүй байна.
Монгол Улс Тамхины эсрэг хууль баталж, “цэцэг”-ээр шагнуулж байсан цаг саяхан. Харамсалтай нь хүүхдэд тамхи зарахгүй гэдгээс аваад ширхэглэн татахыг хориглосон ч ор тас хэрэгждэггүй. Хэрэгжүүлдэггүй шалтгаан бас байх шиг. Тамхи маш их орлоготой бизнес аж. Гадны хөрөнгө оруулалттай тамхины үйлдвэрүүд төсвийн мөнгийг бүрдүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэдэг гэх. Зах зээлд тамхины импорт хүчээ авсныг лоббид автамхай улстөрчид сонсох ч дургүй байдгийн учир энэ болов уу. Ямаанд хайртай түшээд маань ядахнаа хүүхдэд тамхи зарахыг хориглоод өгвөл даанч буян болох сон. Заримдаа ч меламин энэ тэр нь энэ олон импортын тамхинаас илэрдэг ч болоосой гэж бодох юм.

Тамхичдад орон зай бүү олго
Тамхины асуудлыг хувь хүний ухамсартай холбоотой учир өөрөө мэдтүгэй гээд хаяж болно. Гэвч энэ нь ганц хүний эрх чөлөөний асуудал бус нийтийн сайн сайхны төлөөх хэрэг юм. Тамхичид өөрийгөө хордуулаад зогсохгүй орчин тойрныхныхоо эрүүл мэндэд аюул учруулж байдаг болохоор бидний хэнд ч хамаатай. Єнөөдөр хэн нэгэн Таны хажууд тамхи баагиулаад эхлэхэд шаардлага тавибал тэр хүнээс хамгийн муу муухай үгийг сонсох вий. Даварсан тамхичид автобус унаанд ч, дэлгүүр хоршоонд ч, ажил дээр ч хаана бол хаана суунаглуулж хавь орчноо хордуулсаар байна. Тамхи татаж байгаа таксины жолоочид тамхиа унтраахыг зөвлөөд хөөгдөж буусан жишээ олон байдаг. Орой үдшийн цагаар баар, ресторанд суухаар бол масктай очмоор. Битүү суунагласан утаан дунд хордож сууснаас өөрөө татсан нь дээр. Тамхигүй эрүүл орчин Улаанбаатараас олдохгүй. Тамхичин буруутай юм уу, тамхи татдаггүй Та буруутай юу гэсэн асуулт гарч ирнэ. Єнөөдрийн байгаагаар тамхи татдаггүй Та өөрөө буруутай болж таарах нь. Учир нь эрүүл Таны төлөө үйлчлэх хэн ч байхгүй. Хэн нэгэнд шаардлага тавилаа гээд муу муухайгаараа дуудуулаад таарна. “Чамд ямар хамаатай юм, чиний гэрт татаж байгаа юм уу” гэсэн эл зөвтгөлийг өөрчлөхийн тулд тамхичдын эсрэг дорвитой тэмцэх цаг болжээ. Vүний тулд эхлээд хаа сайгүй татдагийг нь хязгаарлаж өгмөөр байна. Нийгэмтэйгээ зохицож амьдрах нь энэ цагийн хууль. Хүний эрхийг дээдэлсэн хөгжингүй орнууд тамхичдын эсрэг бүхий л хэлбэрээр тэмцэж байгаа туршлагыг даруй хэрэгжүүлье. Европын ихэнх орон тамхичдын боломжийг хязгаарласан. Олон нийтийн хориглосон газруудад тамхи татвал өндөр торгууль хүлээнэ. Гэртээ татвал гэр бүлийнхэн нь дургүйцнэ, ажил дээрээ татвал хамт олон нь хууль ярина. Хүний ухамсарт ингэж нөлөөлж чадсанаар баруунд сайн дураар тамхинаас татгалзагчдын тоо олширч байгаа аж. Хүн гэдэг нийгмийн “амьтан” болохоор орчин тойрны эрүүл хандлага ямар нөлөөлөл үүсгэж чаддагийг эндээс харж болно. Монголчууд бид сармагчин сэтгэхүйтэй хүмүүс. Дууриахдаа, барьцахдаа гаргуун. Түүнийгээ энэ мэтэд л гаргамаар байх юм.

Эх сурвалж: Үнэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley qMOvNU http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.14  2015-08-08 22:05:40
spider vein treatment ”It is a great uplifting article.We are pretty much happy about your great work.You put genuinely very helpful details. Keep it up. Retain blogging. Aiming to reading the next post.”
IP:208.82.123.221  2015-10-20 06:01:09
get a girls number ”Hello there, You have done an incredible job. I will certainly digg it and personally suggest to my friends.”
IP:192.154.137.62  2016-01-27 21:16:52
how to get a girl ”Can I use part of your post in my website if I link you back?”
IP:192.154.137.62  2016-01-27 21:17:01
Bradley Could you please repeat that? mirtazapine mg midgetSeveral people close to the Clinton camp insist there is no puppet-master coordinating political efforts for the former secretary of state. That means that while some of what”s being done is for Clinton”s benefit, it”s less clear that it”s being done on her behalf. floxin ear drops pregnancy hcgThe minutes from the June 18-19 meeting of the U.S. FederalOpen Market Committee will be released at 2:00 p.m. EDT (1800GMT), and scrutinized by investors for any hints on the centralbank”s plan to wind down its massive monetary stimulus. full throttle on demand natural male enhancement reviewsPlus you do need some sort of policies to be put in place. You do need labor market reforms. You do need prices of your inputs, whether it”s petrol prices or diesel, to be market-linked, rather than subsidies going out there. You do need some check on the fiscal deficit. They had a fiscal responsibility act [limiting the fiscal deficit to] 3 percent of GDP, but they”ve busted that. tac dung thuoc meloxicam 7 5mg experienceThe most common type of cancer in children is Leukemia. One in three children with cancer have Leukemia. The second most common type of cancer is brain tumor followed by a tumor called neuroblastoma, which is a tumor of immature nerve cells. The fourth most common type of cancer is cancer in the kidneys.
IP:188.143.232.34  2016-02-14 16:14:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.