Ус алттай тэнцэх хэмжээнд үнэлэгдэх цаг ирэх нь

2008/11/07
Share |
Хүмүүс:
Ус алттай тэнцэх хэмжээнд үнэлэгдэх цаг ирэх нь

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Байгал орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар холбогдох асуудлыг хэлэлцсэн. Гишүүдийн олонхи нь усны нөөцийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгаагаа илэрхийлж байсан. Манай улсын дундаж хэм 1.8 хувиар нэмэгдэж дулаарчээ. Мэдээж энэ нь дэлхийн дулаарал нөлөөлж байгаа хэлбэр юм. Үүнээс үүдэн мод, усны нөөц хомсдож байгаа төдийгүй мэргэжлийн хүмүүсийн тооцоолсноор 2070 он гэхэд Монгол Улс усны нөөцгүй болно гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга н.Гантулга танилцуулав. Өөрөөр хэлбэл, өнөөгийн байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийж, арга хэмжээ авахгүй бол нэг литр ус нэг кг алтны үнэтэй тэнцэх хэмжээнд үнэлэгдэх цаг ирнэ гэсэн үг юм.

Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гол мөрний урсацад тохируулга хийх, хуримтлагдсан усны нөөцийг шилжүүлэн ашиглах дэд бүтцийг байгуулах зэрэг зорилт тавьжээ. Түүнчлэн усны сан бүхий газар, түүний хамгаалалтын бүсэд ашигт малтмал олборлохыг хориглоно гэсэн саналыг гишүүд бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.