Н.Болормаа хаана ч гандан буурахгүй

2008/11/08
Share |
Хүмүүс: Н Болормаа | 
Н.Болормаа хаана ч гандан буурахгүй

Саяхан нууц амрагийнхаа эхнэрт баригдаж, гудамжинд зодоон нүдээн хийн баахан дуулиан дэгдээсэн Н.Болормаа хатагтай сайдын суудлаа Е.Отгонбаярт алдаж хийх ажилгүй болчихоод байгаа. олон жил төрийн албанд ажилласан байгаа Н.Болормаа хатагтай үүндээ нэг их харамсахгүй байгаа гэнэ. ажлаа хүлээлгэж өгсөн эрхэм хатагтай `Гайгүй байлгүй. Муусайн луйварчидтай яасан ч хамт ажиллахгүй` хэмээн ярьж байна. Харин түүний яриа шинэхэн сайд нарт төдийлөн таалагдахгүй байгаа бололтой. `Нийслэлийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа машин тэрэг авилгалд авсан, байр сав зарсан хэрэгт холбогдож байсан Н.Болормаа яахаараа биднийг луйварчин гэж нэрлэдэг юм.` хэмээн эгдүүцэж байна. `Хэрээ хэрээнийхээ харыг гайхна` гэж үүнийг л хэлдэг байх даа.

Эх сурвалж: Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.