Поп дуучдын охин `чихдэх` өвөрмөц арга

2008/11/08
Share |
Хүмүүс:
Поп дуучдын охин `чихдэх` өвөрмөц арга

Рок попын дуучид болон хип хопчид уран бүтээл хийснийхээ дараа нэг мундаг юм хийчихсэн юм шиг баяраа тэмдэглэн зад шоуддаг болж. Шоуны хөтөлбөрт нь архи дарсаас гадна дараагийн уран бүтээл хийх онгодыг нь хөглөн дуудах охид бүсгүйчүүд заавал багтдаг гэнэ. Саяхан `Мөнхийн реп` хамтлагийн Лхагваа, дуучин Мөнхбат нар хамтарч `Аз жаргалтай төгсгөл` гэдэг дуу хийсэн. Дуугаа бичүүлчихээд хүүхний эрэлд мордсон тэд Багшийн дээдийн сургуулийн тэнд таксинд сууж явсан нэгэн бүсгүйг онгод оруулах ид шидтэй хэмээн итгэж араас нь хөөжээ. Ингээд нөгөө бүсгүйн анхаарлыг татах гэж өчнөөн оролдоод бүтэхгүй болохоор нь Бөхийн өргөөний тэнд таксиныхаа цонхыг онгойлгох мөчид сэргэлэн Лхагваа гар утсаа өвөр лүү нь шидчихсэн гэнэ. Ингээд гайхсан бүсгүйтэй Мөнхбат утсаар ярин танилцаж өчнөөн хол хөөсний хэргээ гаргаж чаджээ. Мань Лхагваа ч тун мэргэн шидсэн агаад хэрвээ алдсан бол урлагийн охин тэнгэр шиг бүсгүйн төлөө үнэтэй гар утсаа золиосолж чадах байснаа дараа нь хүлээсэн аж. Ер нь манай поп дуучид, хип хопчид урлагын тайзнаа олсон жаахан нэр хүндээ хамгийн түрүүнд хүүхэн найрах, охин чихдэхэд ашигладаг. Саяхан Улаанбаатарт ирж дуулаад буцсан Борхүүгийн Амархүү ч тэр тал дээр гарамгай нэгэн билээ. Тэрээр Москвад үе үе болдог монголчуудын үдэшлэг нийллэгэд дуртайяа оролцдог бөгөөд явахдаа заавал нэг охин чихэдчихсэн байдаг тухай тэнд сурдаг монгол оюутнууд ам дамжуулан ярьдаг аж.


Эх сурвалж: Сэрүүлэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.