Өнөөдрийн байдлаар 32 хүүхдийг яллагдагчаар татсан

2008/11/08
Share |
Хүмүүс:
Өнөөдрийн байдлаар 32 хүүхдийг яллагдагчаар татсан

Шадар сайд М.Энхболдын мэдээлснээр хууль хяналтын байгууллагууд 116 хүүхдийг дээрх үйл явдалд холбогдсон хэмээн үзэж шалгасан байна. Үүнээс 66 хүүхдэд холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгожээ.

Харин өнөөдрийн байдлаар 32 хүүхдийг дээрх хэрэгт яллагдагчаар татсан байгаа аж. Түүнчлэн энэ сарын 4-ний өдрийн байдлаар 13 хүүхдэд холбогдох хэргийг таслан шийдвэрлэсэн байна. Мөн үүнээс дөрөв хоногийн хойно таван хүүхдийн асуудал шийдэгдсэн буюу нийт 18 хүүхдэд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэээд байгаа юм.

Ял ногдуулсан байдал нь эд хөрөнгө хулгайлсан, дээрэм хийсэн, гэмт хэргийн тодорхой үйлдлүүдийг хийсэн гэдэг үндэслэлээр 2.27 жилийн ял ногдуулсан байгаа. 32 хүүхдийн 31 нь эрэгтэй, нэг нь эмэгтэй. Насны байдлаар авч үзвэл 24 нь 17 настай, бусад 15, 16, 18 насных. Нийслэлийн харьяалалтай нь 29, бусад нь орон нутгийнх. Бага боловсролтой 9, дунд 11, бүрэн дунд боловсролтой 12 хүүхэд байгаа. Гэр бүлийн байдлаар нь авч үзвэл хагас өнчин 4, эцэг эх нь салсан 13, хараа хяналтгүй хүүхэд нэг, 14 нь энгийн гэр бүлд амьдардаг. Ял хойшилсон гээд байгаа хоёр хүүхдийн нэг нь таван жил арав хоног, нөгөө нь зургаан жил арав хоногийн ял авсан. Хоёр жилээр ялыг нь хойшлуулаад энэ хугацаанд ямар нэгэн хэрэг төвөгт хийхгүй бол ялыг нь хэрэгсэхгүй болгоно.

Эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.