Үнэнч хайрын халуун галд ДОХ мөхнө

2008/11/08
Share |
Хүмүүс:
Үнэнч хайрын халуун галд ДОХ мөхнө

Ээлжийнхээ амралтаар охиныхоо сургалтын төлбөрийг олох санаатай монголдоо л гайгүйд тооцогдох гурван одтой зочид буудалд ажилласан юм. Ганцхан хоноход л төсвийн байгууллагын ажилтны хагас сарын цалинтай тэнцэхээр хэмжээний өндөр үнэтэй тэр буудалд хүн тасарна гэж үгүй. Хижээл насны мөнгөтэй эрхмүүд байнгын үйлчлүүлэгч нь. Харин тэднийг дагаад залуу , бүр хэтэрхий сайхан гэж хэлж болох охид орж ирнэ. Өмссөн зүүсэн, бие галбир, царай зүс гээд хажуугаар нь зөрвөл эргэж харалгүй өнгөрч чадамгүй цэцэг, цэврүү шиг охид аавынхаа насны эрийг сугадаад дээгүүр харцтай, ихэмсэг алхлах нь нэг л зохицохгүй.

"Залуу сайхан бүсгүйд дурлах хүн олон ч энэ чинь хайр биш шүү дээ. Зүрхтэй л хүн болохоор чи дурлаж л таараа. Тэр чинь өнгөрсөн байвал яана" гээд гүйж очоод хэлмээр санагдана. Яагаад ийм замыг сонгож, залуу сайхан нас, ариун нандин бүхнээ лангуун дээрх бараа мэт наймаална вэ.

Гэнэн томоогүй насных нь хайр дурлал, үерхэл нөхөрлөл нь хайртай хүндээ үнэнч халуун галд мөхнө байх, хайрыг хайрлаж сурахад хүрэлцээгүй юм болов уу. Хүнийг хайрлаж сураагүй нь энэ юм уу.

Тийм ээ, хүнийг хайрлах хүмүүжилд сургаж чадаагүй томчуудын буруу. Үнэхээр өнөөгийн нийгэмд үлгэр жишээ болчихмоор, хайр дурлалын амьд жишээ дуулал баймаар тийм хос, залуус хаана байна вэ.

Эргэн тойрноо сайн хар даа, танил, анд нөхөд, хамаатан садан дотроосоо хайгаад үз. Бодож бодож аль 30, 40 жилийн өмнө хуримаа хийсэн Бат өвөө Дулам эмээ хоёрыг л нэрлэнэ. Энэ бүгд юуг өгүүлнэ вэ. Жинхэнэ хайр дурлал, үнэнч сэтгэл ховордож нүдний гэм болчихож, залуус аа.

Найзын минь дүү "Мартын 8"-аар гурван найз охиноо баярлуулах гээд ижилхэн бэлэг авч дугтуйн дээр нь нэрийг нь бичээд сольж өгчихөөд тухайн үедээ сэтгэлээр унаж ёстой нөгөө "хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно" гэгчийн үлгэр болсон доо. Алийг нь ч алдмааргүй байна, бүгдэд нь хайртай гэнэ.

Хайр гэдэг чинь тийм олон хүнтэй хуваалцдаг, тийм олон хүнийг сэтгэл догдлон хүлээж, хүсэж мөрөөдөж байдаг зүйл юмуу. Эсвэл нийгмээ дагаж өөрчлөгдөөд зөвхөн нэг хүнийг хайрлах нь хангалтгүй санагддаг болоо юу. "Хайр дурлал намайг гурав хоног хэлгүй болголоо" гэж алдарт яруу найрагч шүлэглэсэн байдаг. Тэгвэл гурван охинд дурласан хүн ес хоног хэлгүй болох нь ээ. Хайр дурлал ганц, харин дуураймал нь олон байдаг юм. Залуу сайхан явахад хайрлаж, дурлах хүн зөндөө. Гэхдээ цагаа тулаад шалгуур нь ирэхээр амлаад байсан сайхан чи өдөр шөнөгүй хаалга манасан Ромео, Жулеттагаас чинь тун цөөн үлдэхгүй ч байж мэднэ. Зүрх сэтгэлээ дагах хэрэгтэй. Нэг л хүнд үнэн сэтгэлээсээ дурлаж, түүндээ бүх л насныхаа амьдралыг зориулж бас түүнээсээ тэр чинээгээрээ хайр халамжийг амсах хэрэгтэй шүү дээ. Хүн ганц л амьдарна, тэр нь ганц л хайртай хүнтэй байхад хангалттай. Чиний санаснаар тэр хүн чамайг хайрлаж чадахгүй байж мэднэ. Гэхдээ хүнийг үнэн сэтгэлээсээ хайрласан хүн хэзээ ч алддаггүй. Бусдыг хайрласныхаа хэрээр хайр, халамж амсдаг гэсэн бичигдээгүй боловч үнэн хууль бий.

Жүжигчин Г.Жаргалсайханыг Хасар Жагаа гэдгээр нь бид сайн мэднэ. Хасар Жагаа эхнэр Урнаагийнхаа тухай ярихаараа нүд нь гэрэлтэж инээмсэглээд л, царай нь их сайхан болдог юм билээ. "Хайртайгаа батлах гэж халбага давс идэж байсан, одоо бол гэр бүлийнхээ гишүүдийн тоогоор халбага давс идэж хайраа баталж чадна" гэж ярьж байсан. Тийм ээ түүнийг амьдрал дээр ч, аман дээрээ ч ижилхэн байж чаддаг гэдэг юм билээ. Түүний эргэн тойронд урлаг соёлын хамтрагч сайхан хүүхнүүд зөндөө л байдаг. Гэхдээ тэр болгонд толгой эргэж, амьдралаа бусниулаагүй жинхэнэ монгол эрийн жудаг, ноён нуруутай байж чаддагэр гэдэг. Та ч гэсэн эмэгтэй хүнийг ижийтэйгээ, эрэгтэй хүнийг аавтайгаа зүйрлэн хайрлаж, халамжилж болно шүү дээ. Мянга мянган дуураймал загвараар хөөцөлдөж залуу нас, зүрх сэтгэлээ алдахаар тэр бүхнээ нэг л хүнд зориулж түүнээсээ хайр сэтгэл, халамж энхрийллийг хүртэх нь юутай ч зүйрлэшгүй жаргал.

Залуусын дунд бараг л амьдралын хэв маяг нь болчихсон "шоудалт" хайр сэтгэл, залуу насыг баллах нэг хүчин зүйл болж байгаа. Залуу насанд наадаж наргиж цэнгэх үе байдаг юм. Гэвч хэтрэхээрээ гэр бүл салалт, шалиг завхайрал, цаашлаад эд хөрөнгө, эрүүл мэндийн дайсан болох нь бий. Ухамсартай шоуддаг болчихвол энэ олон асуудал, ганцхан шөнийн настай хайр дурлал,өвчин зовлон үгүй болно шүү дээ.

Ерөөсөө хүнийг хайрлах эрдэмд суралцвал яасан юм бэ, залуус аа. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдээ дэмжиж хайр дурлалын хичээл зааж байя л даа. Тэгвэл чимээгүйхэн газар аваад буй биеэ үнэлэлт, бэлгийн замын өвчин, ХДХВ, /ДОХ/, хүний наймаа, үр хөндөлт гэх мэт аймшгууд дурлалт хосуудын үнэнч, жинхэнэ хайрын галд мөхнө шүү дээ.

Хорвоогийн үнэнийг хожуу ухаарч сэтгэл гундуухан явах нэгнээ үзэн ядах хэрэггүй ээ. Үнэндээ Тэд бидний хамгийн дотны хүмүүс. Бид оюун ухаант хүмүүс.

Эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser МетодикР° синтеза Москва ÐÐºÐ°Ð´ÐµÐ¼Ð¸Ñ ‡ÐµÑÐºÐ¸Ð¹ закладкР¸ Нетания купить MDPV стаф в Снегире Лсд из спорыньР¸ ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Балахне купить ТрамадоР» Асбест ЗакладкР¸ спайс россыпь в Асбесте Облучье купить Гашиш [LV] Порт-Саи
IP:185.14.194.61  2018-09-14 14:01:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.