Манай тамирчдыг хил дахин давуулахгvй гэж Японы тал мэдэгдлээ

2008/11/11
Share |
Хүмүүс:
Манай тамирчдыг хил дахин давуулахгvй гэж Японы тал мэдэгдлээ

-Чөлөөт бөхийн ДАШТ-ний vеэр монголын дасгалжуулагчид дэлгvvрээс хулгай хийн цагдаад баригджээ-

Хэдхэн хоногийн өмнө Япон улсын нийслэл Токио хотноо явагдсан чөлөөт бөхийн эмэгтэйчvvдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын тамирчид нэг хvрэл медаль, хоёр тамирчин 5-р байрт шалгаран ганзага хоосонгvй ирсэн. Гэвч сайн юманд садаа мундахгvй гэгчээр шавь нартаа vлгэр дуурайлал болж, манлайлж явах учиртай багш дасгалжуулагчид нь булай булхайгаа дэлгэж, Монгол улсын нэр сvрийг сэвтvvлж яваад иржээ. Цар хvрээ, ач холбогдлоороо дээгvvрт ордог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ёстойг vл хэрэгсэн олимпид амжилтгvй оролцсон гэдэг шалтгаар БТСУХ-оос “Чөлөөтийн шигшээ баг”-ийг татан буулгаж, тамирчидтайгаа ойлголцож, бие биенээ мэддэг болсон дасгалжуулагчдыг нь ажлаас халж, оронд нь “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Цогтбаяр, “Женко” клубын дасгалжуулагч Т.Сvхбаатарыг томилсноор хамаг хэрэг vvсчээ. Шинэ дасгалжуулагчид ДАШТ-д оролцох тамирчдын бэлтгэлийг хангахаар цугларалтанд гарсан боловч гурав ч хонолгvй архидан согтуурч Найрамдал лагерийг нураахын наагуур хөөгдөж ирэн тамирчдыг дасгалжуулах ёс зvйгvй гэдгээ бэлээхэн харуулсан ч БТСУХ, Чөлөөт бөхийн холбооны зvгээс ямар ч хариуцлага тооцолгvйгээр өнгөрснөөр барахгvй ДАШТ-д явуулсан нь хачирхмаар. Т.Сvхбаатар гэгч архи ууж агсамнадгаараа зартай нэгэн бөгөөд 2006 онд Олимпид бэлдэх vндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллэж байгаад удаа дараа энэ мэт хэрэг өдvvлснээр ёс зvй, са батын хувьд энэ ахилд тэнцэлгvй халагдаж байсан удаатай аж.

ДАШТ-ний vеэр болсон энэхvv хэрэг явдлын талаар тодруулбал дөрөв хоногийн хугацаатай олон улсын хамтарсан бэлтгэл, дасгалжуулагчдын семинарт оролцох vедээ дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Ц.Баярсайхан, Ч.Раднаабазар, З.Дvвчин, Т.Сvхбаатар, шvvгч С.Чинбат нар Японы vндэсний бэлтгэлийн төвийн дvрэм журмыг зөрчин тэмцээний хаалтын хvлээн авалтын ширээнээс таван шил архи, нэг вино хулгайлж байрласан буудалдаа архидан согтуурч, бvдvvлэг авирлан анхааруулга авсан аж. Тэдний балаг vvгээр дууссангvй Японы талаас хvн тус бvрт бараа худалдан авах 200 долларын эрхийн бичиг олгосоор байтал дэлгvvрээс хулгай хийн цагдаад баригдан булайгаа дэлгэн зохион байгуулагч талын цөхрөнг барсан байна. Энэхvv бичгээс vзвэл А.Басхvv Японы талд ихээхэн хэмжээний өртэй бөгөөд тэр их мөнгийг хувьдаа завшсан, хувьсгалд хэрэглзон болох нь тодорхойгvй байна.

Зөвхөн энэ удаагийнх биш удаа дараагийн зvй бус vйлдлээс болж Монголын чөлөөт бөхийн баг тамирчид, дасгалжуулагчид гэхээр Япончууд тvгшvvр зарладаг болсоор нэлээд удаж буй гэнэ. 2002 онд Токиод болсон нэгэн тэмцээний vеэр хожим нь МУГТ болсон Ц.Энхжаргал . байрласан буудлаасаа vсний сэнс хулгайлан баригдаж байснаас гадна А.Басхvv тэмцээнд оролцох тамирчдын тоонд өөр хvмvvс оруулан Японы виз гарган “харлуулж” байсан гээд тус холбооныхны ичгvvр сонжуургvй хэргvvд дэг журам чангатай арлын орныхны нvдийг орой дээр нь гаргах болжээ. А.Басхvvгийн гэх автортой болтлоо цэцэглэсэн визний хэрэг зөвхөн энэ онд л гэхэд Солонгос, Швед, Польш, Швейцарь улсаар яригдаж байгаа гэх. Энэ мэт ажлын хариуцлага алдсан багш дасгалжуулагч нарт БТСУХ, Чөлөөт бөхийн холбооноос ямар нэг хариуцлага тооцож, шийтгэл хvлээлгэлгvйгээр барахгvй дээрх хэргийг нуун дарагдуулж Японы Чөлөөт бөхийн холбоо руу уучлал гуйсан бичиг явуулсан төдийгөөр ёс зvйгvй дасгалжуулагчдынхаа толгойг нь илээд өнгөрөөжээ. Ороо нь ороогоороо, жороо жороогоороо гэгчээр өр ширтэй, визний хэрэгтэй А.Басхvv дасгалжуулагчдынхаа өмнөөс ёс зvй, дэг журам гэж ам ангайхгvй нь ойлгомжтой.

Тэднийг томилсон БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар ч vл мэдэгчийн дvр эсгэн суугаа нь тун хариуцлагагvй хэрэг. Өөрөөр хэлбэл Чөлөөт бөхийн холбоо, тvvний удирдлагын хувийн ашиг хонжоо харсан, зохион байгуулалттай vйлдэл, дээрх нэр бvхий багш дасгалжуулагчдын ёс зvй, дэг журамгvи байдал нь тамирчдын амжилтанд сөргөөр нөлөөлж байгаа нь гарцаагvй. Олимпид амжилт гаргаагvйн бурууг хэдэн тамирчдадаа тохож суух биш Чөлөөт бөхийн холбооны нуун дарагдуулж буй энэ мэт хэргvvд болоод удирдлага, зохион байгуулалтыг эргэн харахгvй бол цагтаа олимп, дэлхийн аваргын анхны медалиудыг эх орондоо авчирч, өндөр тvвшинд хөгжиж байсан чөлөөт бөх хэмээх энэ спорт манай улсад хөгжих vv, эс хөгжих vv гэдэг дээрээ тулаад байгааг тус холбооны Ерөнхийлөгч Ч.Ганзориг, БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар нар анхааралдаа авах цаг нэгэнт ирсэнийг далай гатлан ирсэн энэхvv бичиг гэрчилж байна

Эх сурвалж:Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Independent contractor background check , Washington dc clerk of courts public records, [url=”http://checkmatepeople s.com/washington-dc-clerk-of-c ourts-public-records/”]Washi ngton dc clerk of courts public records[/url], http://checkmatepeoples.com/wa shington-dc-clerk-of-courts-pu blic-records/ Washington dc clerk of courts public records,620988, Yellow pages reverse lookup by address, [url=”http://checkmatepeople s.com/yellow-pages-reverse-loo kup-by-address/”]Yellow pages reverse lookup by address[/url], http://checkmatepeoples.com/ye llow-pages-reverse-lookup-by-a ddress/ Yellow pages reverse lookup by address,=-D, Vandy people finder, [url=”http://checkmatepeople s.com/vandy-people-finder/”] Vandy people finder[/url], http://checkmatepeoples.com/va ndy-people-finder/ Vandy people finder,95089, Carteret county arrest records, [url=”http://checkmatepeople s.com/carteret-county-arrest-r ecords/”]Carteret county arrest records[/url], http://checkmatepeoples.com/ca rteret-county-arrest-records/ Carteret county arrest records,371, Anna dewitt, [url=”http://checkmatepeople s.com/anna-dewitt/”]Anna dewitt[/url], http://checkmatepeoples.com/an na-dewitt/ Anna dewitt,wuyvx, Access to public records for free, [url=”http://checkmatepeople s.com/access-to-public-records -for-free/”]Access to public records for free[/url], http://checkmatepeoples.com/ac cess-to-public-records-for-fre e/ Access to public records for free,%-PP,
IP:46.118.115.181  2015-10-21 18:19:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.