15 тэрбумыг шамшигдуулсан П.Дашид прокурор таван жилийн ял төлөвлөжээ

2008/11/10
Share |
Хүмүүс: П Даш | 
 15 тэрбумыг шамшигдуулсан П.Дашид прокурор таван жилийн ял төлөвлөжээ

-Жил өнжин шалгагдсан хэрэг ийнхүү шүүхэд ирлээ. Шуналтай даргын хэргийг шүүх хэрхэн шударга шүүхийг ард түмэн хүлээх л үлдэж байна-

Шуугиан тарьсан томоохон хэргүүд шүүхэд ирээд гацдаг, зарим тохиолдолд бүр алга болчихдог. Магадгүй ийм “тавилан”-г дайрч болох нэгэн хэрэг өчигдөр шүүхэд шилжсэн байна. Энэ нь Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал П.Дашид холбогдох хэрэг юм. Түүнийг Төрийн өмчийн хорооноос 15 тэрбум төгрөгийг шамшигдуулсан хэргээр шалгаж, 2007 оны арванхоёрдугаар сард хуулийн байгууллагад шилжүүлсэн. Тэгвэл он дамжин шалгагдсан тус хэргийн мөрдөн байцаалт дуусч, пророкур ялын дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Эх сурвалжийн өгүүлснээр П.Дашийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулййн 163.2-оор ял төлөвлөжээ. Энэ нь таван жил хоригдох ялтай аж. П.Дашийг Авлигатай тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газраас улсын эд хөрөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2007 оны арванхоёрдугаар сарын 10-нд саатуулж байсан. Он дамжин шалгагдсан тус хэрэг жирийн нэгэн албан хаагчийн идэж ууснаас хэмжээгээрээ ч, үйлдлээрээ ч давсан байснаас хүрээгээ багагүй тэлж байгаа талаар тухайн үед хэвлэлээр цацагдаж байсан. Дашрамд дурдахад ут хэрэгт ганц П.Даш холбоотой биш. Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын дарга асан Л.Алтангэрэлийг мөн шалгаж, байцаалт авч түүний гэрт нь болон ажлын байранд үзлэг нэгжлэг хийсэн. Авлигатай тэмцэх газар, Төрийн өмчийн хорооны хамтарсан шалгалтаар 15 тэрбум 553.4 сая төгрөгийг шамшигдуулсан болохыг нь илрүүлсэн байдаг. Үүнд, Хууль зөрчин бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн, нөөцийн салбаруудын бланс салгасан, 2005-2007 онд Засгийн газрын тогтоосон бүтцийн дагуу аж ахуйн тооцоон дээр ажиллах ёстой улсын нөөцийн салбаруудыг төсөвт шилжүүлж, санхүүжүүлсэн. 2006 онд 2130 сая төгрөгөөр төсөв хэтрүүлсэн, 113,5 сая төгрөгийг төсвийн хөрөнгийн зориулалтын бус зарцуулалтад, 308.6 сая төгрөгийг тендергүй, төсөвт тусгагдаагүй, эх үүсвэргүйгээр хийсэн. 486.5 сая төгрөгийн барилгын засварын зардлаас 177.8 сая төгрөгийн хохирлыг улсад учруулсан.
2005 онд 235.6 сая, 2006 онд 278.8 сая, 2007 онд 275 сая төгрөгийн хөрөнгийг хууль зөрчин худалдан авч үндсэн хөрөнгөө болгосон. “Хаммер” маркийн автомашины үнийн зөрүү гэж 13.3 сая төгрөгийг хувьдаа завшсан. 24.5 сая төгрөгийг хууль зөрчин түрээсийн гэрээгээр “Соната-2″ нэг, “Аксент маркийн автомашин дөрвийг худалдсан. Л.Гэрэлсүрэнгийн нэрээр 51.4 сая төгрөгийг алдангиар барилга капиталжуулсан, 8.5 сая Р.Дадам, 1034.9 сая төгрөгийн хөрөнгийг Ш.Баяраагийн нэр дээр байгууллагын чиг үүрэгт хамааралгүй үндсэн хөрөнгийн дансанд бүртгүүлсэн. Мөн Д.Оюунтунгалагтай хамтран 2005 онд 238.4 сая, 2006 онд 474.8 сая, 2007 оны хоёрдугаар улиралд 204.1 сая төгрөгийг салбарууд болон блансаар гаргаж, их хэмжээний хөрөнгө авлага, өр төлбөрийн зөрүү гаргаж хувьдаа ашигласан. Улсын нөөцийн газрын дарга Л.Алтангэрэлтэй хамтран нөөцийн бараанаас хууль бусаар, зах зээлийн ханшаас хэт багаар борлуулсан радиаторийй үнийн зөрүү 53.9 сая төгрөг. 14.1 сая төгрөгийг ямар нэг йх үүсвэргүйгээр засвар хийж, буцааж устгасан. Түүнчлэн Л.Алтангэрэлтэй хамтран “АОЖаргалант” ХХК-тай байгуулсан гэрээнээс Онцгой байдлын ерөнхий газар 58.5 сая төгрөгөөр хохирч, тус компаниас 152.2 сая төгрөгийн авлагатай үлдсэн байдаг. Салбарын дарга, инженер, нягтлан бодогч нарын холбогдолтой Дарханы Улсын нөөцийн сангаас алдагдсан, солигдсон улаанбуудайн үрийн хохирол 12.1 сая, төлбөр 1.2 сая төгрөг. Энэ хэрэгт одоогоор ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд төрийн өмчийн хорооны 2007 оны … дугаар тогтоолын хавсралтад хууль хяналтын байгууллагад шилжүүлэн холбогдсон албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх гэсэн байлаа. Мөн салбарын дарга, нягтлан бодогч нарын Баруунхараагийн ШНС-аас хууль зөрчин худалдсан 20 ширхэг шатахууны савны үнэ болох 21 сая төгрөгийн зөрүүг нөхөн төлүүлэх, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлэсэн байна. Тэрбээр мөн Улсын нөөцийн газрын дарга Л.Алтангэрэлтэй хамтран “Алтай таван богд хайрхан” ХХК-тай байгуулсан гэрээгээр нийлүүлэгдсэн улаанбуудайн үнийн илүү төлөлтөд 81.8 сая төгрөгийг “алдаж”. Харин уг компаниас 199.3 сая төгрөгийн авлагатай байсан нь уг шалгалтаар илэрсэн байна. Тиймээс уг хэргийг хуулийн дагуу арга хэмжээ авч, холбогдох байгууллагад нь шилжүүлэхээр тогтсон байна. Харин Л.Алтангэрэлийн “Архитектур” нэгдэлд барилгын зураг төслийн ажил хийж гүйцэтгэхэд олгосон 800 мянган төгрөгийг буцаан нэхэмжлэхээр болсон билээ.
Түүнчлэн тус шалгалтаар ажлын хэсэг томилон эд хөрөнгийн тооллого, эд хариуцагчдын тайланг үндэслэн хөрөнгийн зөрүүг салбар бүрээр гаргаж, тайлагнахыг шаардсан байдаг. Үүнд, “НИК” хариуцлагатай компаниас хүлээн авсан хөрөнгийн дутагдалд П.Батаахүүгийн нэр дээр 444.1 сая төгрөгийн шатахуун, салбарын нягтлан бодогчид 156 сая төгрөгийн эд хөрөнгийг шамшигдуулсан. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын санхүүжилтээр хийгдсэн барилгын засварын зардлыг тээврийн хэсэг дээр давхар бичилт хийж 40.2 сая төгрөгийг салбарын дарга, нягтлан бодогч нартайгаа хуйвалдан гаргуулсан зэргийт дурдаж болох юм.

Эх сурвалж:Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley gfYYZZ http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 04:01:15
kuibapb foovwZiyudbjganyci, [url=http://zuuvtujnxrsv.com/] zuuvtujnxrsv[/url], [link=http://ndpgqeylceec.com/ ]ndpgqeylceec[/link], http://bybxdbwbziru.com/
IP:46.161.9.8  2017-01-09 19:42:56
CharlesTar wh0cd658665 avodart asacol 400 mg wellbutrin ventolin flagyl keflex
IP:46.161.9.51  2017-07-07 11:12:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.