Анжелина Жоли: Ихрүүд маань их инээмтгий болж байгаа

2008/11/10
Share |
Хүмүүс: Jolie Angelina | 
Анжелина Жоли: Ихрүүд маань их инээмтгий болж байгаа

Холливудын тэргүүн зиндааны од, “супер ээж” Анжелина Жолигийн гуравхан сартай Нокс болон Вивиень гэх ихрүүд сайн байгаа гэнэ. “Тэд их инээмтгий болж байгаа. Бас одоо яг тэдний хувь хүний зан чанар, төлөв байдал төлөвшиж эхэл байгаа. Тийм болохоор үнэхээр хөгжилтэй байна шүү” хэмээн жүжигчин бүсгүй Лос-Анжелес хотноо “Кунфу Панда” киноны DVD-ны нээлтийн ажиллагаанд оролцох үеэрээ ярьсан байна. “Тэд хоорондоо өөр, харилцан адилгүй зан байдалтай юу” гэсэн сэтгүүлчийн асуултад Angelina “Тийм ээ, гэхдээ ихрүүд маань дэндүү жаахан байна шүү дээ” хэмээн хариулжээ.

Дашрамд сонирхуулахад, Анжелина Жоли өнгөрсөн бямба гаригт хүүхдүүдийнхээ хамт “Мадагаскар-2” хүүхэлдэйн кино үзэхээр явсан гэнэ. Харин түүний хайрт нөхөр жүжигчин Брэд Питт тэр үеэр Нью-Йорк хотноо “The Curious Case of Benjamin Button” киногоо танилцуулахаар явсан байжээ. Гэр бүлээрээ хамтдаа хийх хамгийн дуртай зүйл нь юу болох талаар асуухад Жоли инээмсэглээд, “Кунфу Панда үзэх. Үгүй ээ, тоглосон юм. Бид янз бүрийн л зүйл хийдэг дээ. Бүгдээрээ гэртээ хамт байж, энгийн л зүйлс хийж, тоглох дуртай” гэжээ. Түүнчлэн Жолигийн хүүхдүүд нь “Кунфу Панда” кинонд түүний дуу оруулсан Tigress буюу эм барсын дүрд маш их хайртай бөгөөд үргэлж дуурайж тоглодог гэнэ. “Манай хүүхдүүд эм барсад хайртай. Тэд маш их бахархдаг. Ээжийнх нь хүүхэлдэй хаа сайгүй байна шүү дээ. Нэг үгээр хэлбэл тэдэнд эм барсын тоглоом зөндөө байдаг. Бүр тэдний живхэн дээр хүртэл эм барсын зураг байдаг юм чинь” хэмээн инээмсэглэн ярьжээ.

Эх сурвалж:News.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.