Шүүхийн эцсийн шат Б.Бат-Эрдэнийн цаазын ялыг хэвээр үлдээлээ

2008/11/10
Share |
Хүмүүс:
Шүүхийн эцсийн шат Б.Бат-Эрдэнийн цаазын ялыг хэвээр үлдээлээ

-Гэмт этгээд хохирогчийн амийг бүрэлгэснийхээ дараа пиво уун, алга ташаад зогсож байжээ-

Өнгөрөгч баасан гаригт Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Наркологийн төвийн их эмч Б-г 23 удаа хутгалж, өс хонзонгийн сэдэлтээр амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн ялтан Б.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс ногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээлээ. Эл аймшигт хэрэг 2007 оны наймдугаар сарын 31-нд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд гарчээ. Тухайн үед болсон үйл явдлыг харсан гэрчүүд шүүх хурлын үеэр мэдүүлэг өгөхдөө “Гэмт этгээд гаднаас саарал ууттай юм тэврэн их эмчийн өрөөнд ороод хаалгыг дотроос нь түгжсэн. Удалгүй эмч хоёр удаа маш чанга муухай орилоод чимээгүй болсон. Тэгэхээр нь бид хаалгыг нь эвдэх гээд очтол Б.Бат-Эрдэнэ өөрөө хаалга онгойлгож өгсөн. Өрөөнд ортол эмч цустайгаа холилдоод шалан дээр уначихсан байсан. Газар хэвтэж байсан хохирогчийг манай хүлээн авахын эмч очиж үзээд “нас барсан байна” гэхэд алуурчин Б.Бат-Эрдэнэ “Ашгүй дээ, энэ миний эцсийн арга байсан юм” гэж хэлээд алга ташаад пиво ууж байсан” хэмээн ярьсан байна. Шүүх хурлын үеэр өмгөөлөгч нь ялтныг сэтгэцийн өвчтэй гэдэг шалтгаанаар ногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн ч шүүх бүрэлдэхүүн үүнийг хэрэгсээгүй юм.

Эх сурвалж:Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.