Хүн дайрч гэмтээчихээд 60 саяын үнэтэй `Лексус` машинаа өгч ялгүй салж байсан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн охин дахин согтуугаар машин жолоодож яваад аваар хийлээ

2008/11/11
Share |
Хүмүүс: Ш Сайхансамбуу | 
Хүн дайрч гэмтээчихээд 60 саяын үнэтэй `Лексус` машинаа өгч ялгүй салж байсан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн охин дахин согтуугаар машин жолоодож яваад аваар хийлээ

Түүний хувийн эзэмшил болох “SS” клубт 400 хүн хоол идээд хордлого авч, 70 хүн Халдвартын эмнэлэгт эмчлүүлж байгаа дуулиан намдаагүй байтал эрхэм гишүүн намын даргын шийдвэрийг зөрчсөн хэргээр бангадуулах дээрээ тулж, С.Баяр тэргүүтэй Удирдах зөвлөлийн хараанд орчихоод байгаа. Завхан аймгийн Засаг даргаар өөрийнхөө хүнийг томилуулахын тулд намынхаа эсрэг боссон хэрэгт холбогдоод байгаа Ш.Сайхансамбуугийн чихийг халууцуулан эрх охин нь бас л хэрэг түвэгт холбогдож эхэллээ. Одоогоос гурван сарын өмнө түүний эрх ганц охин үнэтэй жийп машин унан хотоор сэлгүүцэж яваад нэг хүнийг дайрч гэмтээсэн хэрэгт холбогдож байлаа. Баян хүний бардам, шартай охин хэл ам гаргаж асуудал үүсгэлгүйгээр унаж явсан 60 мянган ам.долларын үнэтэй “Лексус” машиныхаа түлхүүрийг дайрсан хүндээ шууд гардуулж өгөөд хэргээс мултарсан тухай тэр үед сонин хэвлэлүүд эвэртэй туулай үзсэн юм шиг бичиж байсан.

Тэгвэл Ш.Сайхансамбуу гишүүний танхил үр дахиад л согтуугаар машин жолоодож яваад аваар хийчихэж. Энэ удаа тэрээр эгч дүү хоёрыг машинтай нь мөргөчихсөн гэнэ. Хохирогчдын биеийн байдал сайнгүй, унаж явсан машин нь хэмхэрч авах юмгүй болтлоо эвдэрчээ. Энэ хэргийг өнөөдөр Замын цагдаагийн газар шалгаж байна. Уг хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг мөрдөн байцаагчаас авах гэсэн боловч “Шалгаж байгаа хэрэг” гэхээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзаж байх юм. Энэ талаар сонссон олон хүн “Аав нь Төрийн ордонд УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө согтуу явж байгаа юм чинь охин нь согтуу машин жолоодохоос ч өөр яахав дээ” хэмээн ярьж байлаа. Монголын тэргүүн баячуудын нэг Ш.Сайхансамбуу үр хүүхдүүддээ хатуу үг хэлэх нь бүү хэл харцаараа нэг ч удаа айлгаж байгаагүй сайн эцэг гэсэн. Гэвч хөрөнгө мөнгөн дээр хөлбөрч өссөн хоёр хүүхэд нь сүүлийн үед аавынхаа голыг харлатал хэрэг төвөгт холбогдож байна.

Ш.Сайхансамбуугийн хүү Монголдоо ганцаар тоологдох үнэтэй чамин машин тэрэг унадаг. Эрдэнийн чулуугаар жолоог нь чимэглэсэн энэ машины тоноглолууд алтны хольцтой юм гэнэ лээ хэмээн ярьцгаах нь бий. Үнэтэй машин унаж, мөнгийг хайр гамгүй хэрэглэдэг энэ залуу бас л буу гарган танхайрсан, хар тамхи хэрэглэсэн хэрэгт нэр холбогдож байсан ч аав нь “Миний хүүхдүүд Монголд байхгүй боловсролтой, хүмүүжилтэй хүүхдүүд. Асар өндөр үнээр боловсрол олж авсан ч хийх ажил олдохгүй байна. Би Америкт сургачихаад “Нарантуул” захын нягтлан хийлгэж байлтай нь биш. Хүүхдүүдийг маань сонин хэвлэл дандаа л гүтгэж бичих юм даа” хэмээн манай сурвалжлагчид ярилцлага өгч байлаа. Эцэг хүн үр хүүхдээ өмөөрөлгүй яахав. Харин Монголын тэргүүн баяны хоёр хүүхэд аавынхаа нэр нүүрийг хайрлаж, элдэв хэл аманд орооцолдохоо хээээ болих юм болоо.

Эх сурвалж: Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.