Хүмүүс: Нара | |
"Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг" гэдэг шиг жүжигчин ээжийнхээ нэрийг дуучин Б.Нара кино урлагт хөл тавихын тулд лав л хоёронтоо ашигласан гэнэ. Хүмүүсийн сэтгэлийг татахаар өвөрмөц хоолойгүй, өөрийн гэх хит дуугүй, бас дээр нь сүүлийн үед нэлээд мариалж байгаа дуучин бүсгүй хоолойгоороо хол явахгүйгээ мэдэрсэн бололтой. Гэнэтхэн л кино од болохоор шийдсэн түүний кино урлагийн туршлага гэвэл тоглосон хэдэн клип нь л гэдэг. Ийм "Ногоон" охиноо урьд нь Хүүхэд залуучуудын театрт нэртэй жүжигчин байсан ээж Эрдэнэчимэг нь танил тал, нэр нүүрээ ашиглан байж адал явдалт савангийн дуурь болох "Хувилгааны эрэлд" кинонд тоглуулж чадсан. Нара энэ кинонд хөдөөний гэнэн итгэмтгий охины дүрийг урлагийнхны ярьж байгаагаар тун ч "гэнэн" байдлаар бүтээсэн юм. Дараа нь "Тэнгис" кино театрын "ZMN" студийнхэн "Зөрлөг" киногоо хийхээр жүжигчин шалгаруулах үед нэгэн шахааны хүн орж ирсэн нь бас л Нара байлаа. Харин ч студийн залуус хэл ам хийсний хүчинд гол дүрээ алдчихалгүй хоёрдугаар зэргийн дүрийг өгчээ.
Эх сурвалж:Монголын мэдээ