Өсвөр үеийнхнийг муу муухайгийн ёроол руу түлхэх телевизийн чатаас татгалзах цаг нь ирлээ

2008/11/11
Share |
Хүмүүс:
Өсвөр үеийнхнийг муу муухайгийн ёроол руу түлхэх телевизийн чатаас татгалзах цаг нь ирлээ

Орчин үеийн залуусын цаг хугацааг чимээгүй хулгайлах нэгэн шинэ урсгал монголд дэлгэрээд тун удаагүй ч хамгийн ашигтай атлаа аюултай бизнес болон хувирчээ. Сонсох дуртай дуугаа клиптэй нь бас өөрийн бичсэн мэндчилгээтэй хамт телевизийн дэлгэцнээ харж суух нь fm, радиогоор сонсохоос илүү кайфтай. Тиймээ энэ бол Чат. Nice, Okey, Desoft зэрэг гадаадын ганган нэртэй чатууд телевиз болгоноор явах болжээ. Орон нутгийн телевизүүд ч дутахгүй гэсэн шиг нутаг усныхаа шүтээнээр овоглосон чатаар гангардаг болсон. Нэг талаас хамтлаг дуучдын уран бүтээлийг хүмүүст хүргэн шинэ залуу авъяастнуудыг дэмжихэд тв чат хамгийн тохиромжтой хэрэгсэл. Хүүхэд залуучуудыг гэлтгүй томчуудыг ч дуу хөгжимд дуртай болгохоос эхлээд соёл урлагийн боловсрол түгээж байна. Телевизүүд чатнаас болсон ашгаараа цаашдын үйл ажиллагаандаа хөрөнгө оруулж ганц хоёроор зогсохгүй ажлын байр нэмэгддэг гэнэ. Хүмүүс өөрт хэрэгцээтэй зар сурталчилгаагаа хоромхон зуур солилцдог болсон нь чатны эерэг талууд билээ. Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл буруу зорилгоор ашиглагдваас нийгэм тэр чигээрээ хохирно.

Чатнаас үүдэлтэй хүний санаанд оромгүй хэрцгий, ичгэвтэр үйлдлүүд ил ч далд ч гарсаар байгаа. 2008 оны хавар хүний наймааны золиос болж худалдаалагдаж байсан охид чатны танилцах мессэж уншаад гэнэн бодлогогүйгээсээ золиослогдож байсан. Дэлхий дээр хүнд хэлбэрийн ноцтой гэмт хэргийн нэгэнд хүний наймаа ордог бол эх оронд минь хүн худалдаалах нь чатны тусламжтайгаар амархан бүтдэг байна. Сайхан бүсгүй байна, мөнгөтэй, байртай залуутай ханилсан ч яахав гэх мэтийн мессэжүүд харин ч энгийн хамгийн зөөлөн хувилбар. Ихэнхдээ улаан хэрүүл давамгайлсан завхай үгсээр панаалдсан мессэжийг уншаад цагаа нөхцөөх тэнэгүүд ч цөөнгүй. Үүгээрээ чат залуусын ёс суртахуунд доголдол учруулж, хаана ч хэний ч өмнө замбараагүйтэх этгээд ухамсрыг суулгаж өгсөн. Чатаар явж буй мессэжинд хяналт тавьдаггүй, тавих ёсгүйн улмаас бага балчир хүүхдүүдэд муу зуршил төрүүлж байна. Бид аливаа зүйлд доголдол гарч сенсаац дэгдээхээр араас нь хөөцөлдөн толгой сэгсэрдэг. Өсвөр үеийнхнийг чимээгүй хөтлөн муу муухайгийн ёроол руу түлхэх телевизийн яатаас татгалзаж хяналт тавих цаг нь иржээ. Нийгэмд өөрийн байр сууриа нэгэнт олсон, хор уршгаа тариад эхэлсэн телевизийн чатны хэлбэр, агуулга зорилгыг хэрэгтэй чиглэлд ашиглах нь зүйтэй.

Эх сурвалж: Дээдсийн хүрээлэн

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.