Завхан гол ширгэж, малчид уух уснаасаа болж дайтахад хүрлээ

2008/11/11
Share |
Хүмүүс:
 Завхан гол ширгэж, малчид уух уснаасаа болж дайтахад хүрлээ

нгөрсөн оны долдугаар сарын гуравнаас эхлэн “Улаанбоом”-ын усан цахилгаан станц барихын тулд Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир сумыг дайрч өнгөрдөг Завхан голын гольдролыг хаасан байна. Тайшир сумаас дээш 12 километр зайд Завхан голыг боон, том нуур үүсгэн хуримтлуулжээ. Үүний улмаас өнөөдөр уг хоёр сумын 5000 гаруй иргэн, тэдний мал сүрэг уух усгүй болж, харангадах аюулд ороод байна. 1992 оноос эхлэн Герман инженер, мэргэжилтнүүдийн тусламжаар уг усан цахилгаан станц баригдсан аж. Нутгийн иргэдийн ярьж буйгаар “Улаанбоом”-ын цахилгаан станцыг барихдаа тухайн үеийн усны түвшингээр бодож, техник эдийн засгийн үндэслэлийг хийснээс бус, 10 жилийн дараа юу болох талаар ямар ч тооцоо, дүн шинжилгээ хийгээгүй байна. Иймээс Жаргалан сумын Бүрэн, Завхан гол бараг дусал ч усгүй болж, нутгийн зарим иргэд зэргэлдээ сумууд руу дайжих болжээ. Гэтэл ийнхүү нутаг сэлгэн орж ирсэн иргэдээс бусад сумынхан хил хязгаар, газар усаа харамлан, тэнд бэлчээр усны дайн дэгдэхдээ тулаад байгаа аж. Малчид хоёр худаг гарган, ундны усаа хангаж байсан ч энэ намраас эхлэн эдгээр худгууд ширгэж, Жаргалан, Тайшир сумын малчид өдөржин яваад, орой арван литр устай орж ирвэл бөөн баяр болдог байна. Гол ширгэснээс ойр хавийн амьтан, ургамал ч устан үгүй болж, газар нутагт нь цөлжилт явагдаж эхэлжээ. Нэгэнт ширгэсэн гол горхийг дахин урсгаж чадахгүй учир сумын иргэд цахилгаан станцаас илүү усны хангамж чухал болоод байна. Зөвхөн усны хомсдолд ороод байгаа төдийгүй хуримтлуулсан нуур орчмын малчдын өвөлжөө усанд автжээ. Гэвч малчдад нөхөн төлбөр болгож, дөнгөж 300 мянган төгрөг төлсөн байна. Мөн уг голын ойр хавиар анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ болон эргийн нуралтын хамгаалалт хийгээгүйн улмаас өнгөрсөн зун хуримлагдсан нуурын эрэг нурж, тус нутгийн таван залуу харамсалтайгаар голд живэн, амиа алджээ. Усны хомсдол үүссэний улмаас дээрх голын ус ширгэсэн сумдын зарим нутагт өмнө нь огт байгаагүй, ногооны хор гэгч ургаж, үүний улмаас ямаа, адуу зэрэг 1100 гаруй мал үхжээ. Ус ширгэн, хомсдоход төрөл бүрийн хогийн хортой ургамлууд ургадаг тул үүнийг нь идсэн мал чичирч салаганан, улмаар үхдэг байна. Уг хортой ургамлын асуудлаар малчид Хүнс, Хөдөө аж ахуйн яаманд хандсан ч “тэр хортой ургамлыг чинь бид яах ёстой юм” гэснээс өөр хариулт өгдөггүй байна. Энэ талаар Говь-Алтай аймгийн “Салхин Сандаг” гол усаа хамгаалах хөдөлгөөнийн тэргүүн Ж.Түдэвдорж “Савандаа зүв зүгээр урсаж байсан гол горхийг хүчээр боон, зогсоогоод тэнд байсан хүн, амьтанд ийм их гачигдал зовлон учруулж болдог юм уу? Би бүтээн байгуулалтыг үгүйсгээгүй. Гэхдээ нутгийн иргэдийг уух усгүй болгон, экологийн болон эдийн засгийн маш их хор хохирол учруулж байгааг төр засгаас нэхэмжлэх болно” хэмээн ярьж байлаа. Нутгийн иргэд ирэх он хүртэл байдал дээрдэхгүй бол тэмцлийн хатуу хэлбэрт шилжихээ ч хэлж байв. Энэ мэтчилэн “Улаанбоом”-ын усан цахилгаан станцын тарьсан балаг Говь-Алтайчуудыг амьдралыг тэтгэгч эх булгийг нь үгүй хийж, нутгийн 200 гаруй иргэн бэрхшээл зовлонгоо төр засагтаа хүргэх үүднээс захиа бичин, тойргоосоо сонгогдсон УИХ гишүүд, төр засгийн өндөрлөгүүдэд хандаад байгаа ч өдийг хүртэл тодорхой хариу өгөөгүй байгаа аж.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
iarqivdyg OyxatGbtdlqfflrvvt, [url=http://uegimnhqooex.com/] uegimnhqooex[/url], [link=http://epoprxhuvagf.com/ ]epoprxhuvagf[/link], http://atqooxztvlhf.com/
IP:46.161.9.32  2016-05-26 14:31:45
asKesgn7zw6 20mg levitra citalopram clindamycin
IP:46.161.9.20  2016-08-28 14:07:36
asKesyzyjqs cafergot online torsemide 20 mg tablet celexa
IP:46.161.9.20  2016-10-08 09:34:31
asKesy9rzjg generic fluoxetine
IP:46.161.9.20  2016-11-05 15:19:00
asKesje51k7 robaxin price
IP:46.161.9.20  2016-12-03 13:11:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.