Европт тэмбүү буцан ирж байна

2008/11/12
Share |
Хүмүүс:
Европт тэмбүү буцан ирж байна

Европын эмч нар түгшүүр дэлдэж эхэллээ. Учир нь энэ тивд тэмбүү эрчтэйгээр эргэн орж ирлээ.

"Саяхан болтол энэ өвчин маш ховор гэж тооцогдож байлаа. Одоо бол би тэгж хэлэхгүй" хэмээн бэлгийн замын халдварт өвчний шинжээч Марита ван де Лаар ярьж байна. Өвчний ихэнх тохиолдол эрэгтэйчүүдэд илэрч байгаа аж. Түүний буцан ирж байгаа гол шалтгааны нэг нь "аюултай" (бэлгэвчгүй) секс болж байгаа ажээ. Өвчний тархалт гетеросексуалуудын дунд эрчүүд ба эмэгтэйчүүдэд байгаа гэнэ.

Тэмбүү XIX зуунд уран бүтээлч хүмүүсийн жинхэнэ гай нь байлаа. Тэр өвчнөөр яруу найрагч Шарль Бодлер, хөгжмийн зохиолч Роберт Шуман, зураач Поль Гоген нарыг үхсэн гэдэг. Сүүлийн 10 жилд энэ гай буцан ирж байгааг нь Европын Лондон, Амстердам, Париж, Берлин мэтийн том хотуудад "аюултай" сексийн моод дэлгэрсэнтэй холбон тайлбарлаж байна. Их Британид энэ өвчний тархалт сүүлийн арван жилд 10 дахин нэмэгдсэн аж. Эрүүл мэндийн яамны мэдээгээр 3703 тохиолдол тус оронд 2006 онд бүртгэгджээ. Германд ч статистик сэтгэл түгшээж байна. 1991 онд 100 мянган хүнд хоёр дохиолдол бүртгэгдэж байсан бол 2003 онд энэ үзүүлэлт нь зургаа болсон байв. Амстердамд хяналтын судалгаагаар 100 хүнд 31 өвчтөн 2004 онд бүртгэгдсэн байлаа.

Иймэрхүү байдал ч АНУ-д ажиглагдав. 2000 онд энэ өвчин АНУ-д маш ховор байснаас Америкийн өвчинтэй тэмцэх төвийнхэн уг өвчний аюултай өвчний жагсаалтаас гаргах санал гаргаж байжээ. Гэтэл 2006 онд өвчний 9800 тохиолдол 2006 онд бүртгэгджээ.

Тэмбүү эргэн ирсэн нь эмч нарын хувьд гэнэтийн зүйл болж зарим нь оношилгоо тавих талаар асуудалтай тулгарч байсан тухай Ван де Лаар ярьж байна. Түүний хэлснээр хэдэн арван жилийн турш бэлгэвч хэрэглэх мөн бэлгийн харьцааны хамтрагч нарынхаа тоог цөөлөх идэвхтэй сурталчилгаа явуулж ирсэн нь хүмүүсийг нэг талаар "аюулгүй сексээс" ядаргаанд оруулсан байгаа гэнэ. Мөн өвчний тархалтад сексийн хамтрагчаа амархан олохыг хялбарчилсан интернэт тус болж байгааг тэр бас хэлжээ.

Энэ утгаараа интернэт гей нарт улам их аюултай болж буйг энэ салбарын мэргэжилтэн эмч Лондоны их сургуулийн Жонатан Элфорт анхаарууллаа. "Зарим ДОХ-ын вирус тээгч интернэтээр мөн л ДОХ-той хамтрагч нараа хайж байдаг. Тэдний хувьд ямар нэгэн хамгаалалтын талаар яриа байдаггүй. Үр дүнд нь ДОХ-той британичуудын тал орчим хувь нь ДОХ дээрээ тэмбүүг нэмж байна" хэмээн тэр хэллээ. Өдгөө Европ ба АНУ-д тэмбүүний өвчлөлт гей нарын дунд давамгайлах хандлагатай ч гетеросексуалиудын дунд өсөлт ажиглагдаж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.