Будлиантай сонгууль, ойлгомжгүй үйл явдал, залхсан сонгогчид

2008/11/12
Share |
Хүмүүс:
Будлиантай сонгууль, ойлгомжгүй үйл явдал, залхсан сонгогчид

УИХ-ын 2008 оны сонгууль болоод дөрвөн сар, Орон нутгийн сонгуулиас хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа сонгох хоёр агуулга, зорилготой сонгууль хоёулаа маргаантай болов. Дараалан болсон сонгуулийн маргаануудыг зөвхөн нийслэлчүүд өрнүүлж байна. Хууль тогтоох байгууллагаа сонгох сонгуульд санал дээрэмдсэн гэх зэргийн санал тоолох үйл явцтай холбоотой байгаа бол нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа сонгоход санал хураалт хүчингүйд тооцогдлоо.

Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль хүлээж байна. Он гарав уу, үгүй юу сонгуулийн сэм сурталчилгаа эхэлнэ. Урьд оны сонгуулиудын маргааныг цэгцэлж чадахгүй байж дараагийн сонгууль руу ханцуй шамлан орох гэж байгаа нь зөв үү, буруу юу. Сонгуулийн маргаанууд оноос өмнө цэгцрэх байлгүй гэж л найдахаас даа. Хэрэв он дамжиж сонгуулийн маргаан нэг мөр болж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль явуулах цаг хугацааг хойшлуулахад болохгүй гэх газаргүй юм. Ийм нөхцөл байдалд арай ч орохгүй байлгүй дээ гэж тайвшрах гэсэн авч өнөөдрийн үйл явдлаас харахад яаж ч мэдэх нь.

Нийслэлийн сонгуулийн хороо амаа үдүүлжээ
Удахгүй шинэ жилийн элдэв арга хэмжээ эхэлнэ. Баярын үдэшлэг зохион байгуулахаас эхлээд хэсэгтээ л ажил төрөл цалгарддаг нь уламжлал. Саяхан л гэхэд нийслэлийн ой тохиогоод нийслэлийн сонгуулийн хороо хуралдах товоо хойшлуулж бараг долоо хоносон. Тэмдэглэлт өдөр чухал болохоос төрийн ажил дараагийнх гэдгийн үлгэрлэлийг тэд үзүүлсэн учраас шинэ жил гэх бүх нийтийг хамарсан баяр хоёрдугаарт тавигдана л гэж лав үгүй. Нийслэлийн сонгуулийн хорооны дарга дахин сонгуулийг зохион байгуулах талаар ямар ч мэдээлэл өгөлгүй бүгчихээд байна. Иргэд ч дахин сонгуулийн тухай ойлголт үгүй. Зарим нь “дахин сонгууль болохоо больчихсон уу” гэж асууж байх юм. Хамгийн сүүлийн үеийн сураг гэвэл энэ сарын 23-нд гэж байсан сонгууль бас дахин хойшлох төлөвтэй. Өчигдөр нэр бүхий хэдэн гишүүн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьжээ. Барьсан төсөл хэлэлцэгдэж батлах гэсээр өнөөдрөөс тооцвол дараа долоо хоногт багтах эсэх нь тодорхойгүй. Мөн дахин сонгуулийн зардлыг хаанаас гаргах вэ гэдэг гацаа үүсчээ. Сонгуулийн үеэр ажиллах тойргийн хороог бүрдүүлэхэд ч асуудалтай байна. Хуучнаар нь ажиллуулах гэтэл зарим нэг нь цааргалж, залхаад байна. Шинээр байгуулах гэхээр ажиллах хүн тэр бүр олдохгүй шинжтэй гэнэ. Энэ бол тойргийн хорооны зарим нэг гишүүнээс авсан мэдээлэл. Харин нийслэлийн сонгуулийн хороо ч тоймтой мэдээлэл өгөхгүй нэг л зугатаж, бултсан хүмүүс байх юм. Яг өнөөдөр юун дээр асуудал үүсээд байна, яагаад сонгуулийн тов хойшлоод байгаа юм, хөрөнгө мөнгийг гаргах ямар гарц бий вэ, сонгуулийг тэдний үеэр товлох чиглэлтэй гэх зэргийн мэдээллийн өгөх эрх, үүрэг тус хороонд баймаар шүү дээ. Даанч хэл амнаас эмээгээд байна уу, эсвэл толгой нь эргэчихээд явна уу? УИХ-ын гишүүдийг хуулиа тааруу баталсан учраас сонгууль маргаантай болсон хэмээн бурууг тохох гээд амаа алгадуулсандаа шарлахаад байж ч магад юм. Ямар ч байсан дахин сонгуулийн тухай ойлгомжгүй бүрхэг байдал үүсчээ. Yйл явдал бүрийг мэдээлээд байвал дахин сонгууль явуулахын тулд хэрхэн ажилласныг сонгогчид ойлгоод саналаа идэвхтэй өгч магадгүй. Тэд ингэж ажиллаж байхад бид саналаа өгөх ёстой гэсэн ухамсар бий гэдэгт итгэж байна.
Нийслэлийн дахин сонгуулийг тойрсон асуудал иймэрхүү байхад УИХ-ын 25 дугаар тойргийн маргаан бүр хөгийн байдалд оржээ.

Тойргийн гишүүдийн ирцийг бүрдүүлэх гэж аргаа барж байна
Нийслэлийн 25 дугаар тойргийн хорооны хуралдааны ирц хүрэхгүй учраас хуралдаж чадахгүйд хүрчээ. Нэр дэвшигчдийн маргаанаас илүүтэй ирц гэдэг томоохон проблем үүссэнийг сонсоод инээд ч хүрэх шиг. Ирц хүрчихвэл асуудал шийдэгдчихнэ гэж тойргийн хорооны дарга нь өчиж байна. Өчигдөр СЕХ тус тойргийн хорооны ирцийг бүрдүүлэх даалгавар өгчээ. Яаж гээч? Тойргийн хороо 11 гишүүнтэй. Тэдний найм нь ирвэл тойргийн хороо хуралдах боломжтой аж. Гэтэл хуралд сайндаа л тав нь ирдэг бололтой юм. Тэгээд л бусдыгаа хүлээж баахан сууж байгаад тардаг жишигтэй. Одоо тав байтугай нь цуглаж чадахгүй болсон тул өөр арга хэмжээ авахаар болжээ. Тойргийн хорооны гишүүд бүгд ардаа ажил албатай. Зарим нь гадаадад гахай, шувууны мах идэхээр яваад өгнө.
Хэцүү, ямар онгоцны тийзийг нь урж тасдалтай биш, хэзээ эргэж ирэхийг нь асуугаад л хоцордог ажээ. Тиймээс 11 гишүүний албан газарт нь “ манай тойргийн хорооны гишүүнийг хэд хоногийн хугацаагаар ажлаас нь чөлөөлж өгнө үү” гэсэн албан бичиг хүргүүлэх үүргийг СЕХ-ноос 25 дугаар тойргийн хорооны даргад өгчээ.
Энэ бол арга ядсандаа хийж буй хамгийн сүүлчийн арга. Нөгөө л нэр дэвшигчид нь маргаад байгаа юм байх гэтэл ирцийн асуудал гацаа үүсгэж байгааг сонгогчид мэдэхгүй л яваа. Энэ мэтчилэн сонгуулийг зохион байгуулах үүргийг төрөөс хүлээсэн түшмэдүүдийн хүнд суртал, хэнэггүй байдал маргааныг дэвэргэн удаахад том түлхээс болсоор.

Эх сурвалж: Үнэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka купить попперс в ставропР¾Ð»Ðµ психодеР»Ð¸Ðº это ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ПикалевРµ закладкР¸ спайс волгогрР°Ð´ Спайс закладкР¸ пермь Купить закладкР¸ лирика в Каргате Бирюч купить кокаин форум про наркотиРºÐ¸ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Каменск-
IP:5.188.216.156  2018-05-06 21:34:49
vladpisun ЗакладкР¸ соль симфероР¿Ð¾Ð»ÑŒ Купить КристалР»Ñ‹ Верхняя Салда Ð’Ð¾Ð»Ð³Ð¾Ñ€ÐµÑ ‡ÐµÐ½ÑÐº форум Купить закладкР¸ метадон в КарабашРµ ÐœÐµÑ‚Ð¾ÐºÑÐ¸Ñ „енилукс усная кислота Купить Хмурый Урай Гашиш, Видео, Ð¡Ð¼Ð¾Ñ‚Ñ€ÐµÑ‚Ñ Œ онлайн Купить соль в СтавропР¾Ð»Ðµ Купить фенамин Ð®Ð±Ð¸Ð»ÐµÐ¹Ð½Ñ ‹Ð¹ Купить Фен Тавда Шишки ак47 в Пудоже ЗакладкР¸ кокаин в ЕманжелР¸Ð½ÑÐºÐµ Шишки в Ð“Ð²Ð°Ñ€Ð´ÐµÐ¹Ñ ÐºÐµ Купить марихуаР½Ñƒ КондровР¾ Спайс в АрхангеР»ÑŒÑÐºÐµ Мураши купить Снег MDMA в Твери Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в СтроитеР»Ðµ Купить закладкР¸ в Ð¡ÐµÐ²ÐµÑ€Ð¾ÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐºÐµ Купить HOMER Ростов Купить Гари Гарисон ЦимлянсРº Белек купить cocaine Купить белый порошок Пучеж Ярик купить ускоритРµÐ»ÑŒ private spice tv hd Купить Хэш ПетуховР¾ Вбг купить Белый КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в ÐÐ»ÑƒÑˆÑ‚Ð°Ð¾Ñ Ð¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð°Ðµ тся Купить конопля Дно Купить Спайс ПодольсРº Бошки в Дубне КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Рязани Купить Марки Луза Купить Хмурый Удомля ЗакладкР¸ кокаин в Пушкине Сафрол Купить закладкР¸ спайс в КамызякРµ
IP:5.8.47.60  2018-06-10 08:54:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.