Мэс заслын ширээн дээр мэндэлсэн гоо vзэсгэлэн

2008/11/12
Share |
Хүмүүс: Э.Одгэрэл | 
Мэс заслын ширээн дээр мэндэлсэн гоо vзэсгэлэн

Гоо сайхны хагалгаанд орж залуу насаа хадгалж vлдсэн гайхамшгийг топ модель Э.Одгэрэл монголчуудад таниулж яваа.

Тэрээр арьсаа татуулж, хамар, хєх, єгзєгнийнхєє хэлбэрийг засуулснаар орчин цагийн сайхан бvсгvйчvvдийн жагсаалтыг 40 насандаа ч тэргvvлсээр байна.

Хvн тєрєлхтєний хэтийдсэн хvсэл, шунал байгалийн жам ёсыг vгvйсгэхэд хvрдэг. Мєнхийн ус хvртсэн мэт залуу, цэцэг навчнаас унасан лугаа vзэсгэлэнтэй байх ид шидийг мэс заслын хутгаар шийдэж байна. Гоо сайхны мэс ажилбар хэмээх анагаах ухааны тєрєл зєвхєн энэ цагийнхны "солиорол" биш аж. Манай эриний ємнєх 2000 онд Энэтхэгт гоо сайхны мэс заслын хамгийн анхны элемент бvрдэж эхэлснийг тvvхийн сурвалж бичиг нотолжээ.

Сушрута, Чарак гэгч хоёр эмчийн бvтээсэн анагаах ухааны шастирыг манай эриний 750 онд араб хэлнээ орчуулсан нь мянган жилийн дараа Европт алдаршиж, гоо сайхны мэс заслын арга ухаанд шимтэгчдийн гарын авлага болсон байна. Барууны ертєнцєд 1815 онд нvvрний арьс нєхєх, хамар суулгах гоо сайхны анхны мэс ажилбарыг хийсэн Британийн эмч Константин Карп тэрхvv хагалгааг хийхийн тулд Энэтхэгт 20 жил анагаах ухаанд суралцжээ. Гоо сайхны мэс заслын хєгжилд XV зууны египетчvуд онцгой хувь нэмэр оруулж байсан гэдэг.

Залуухан, vзэсгэлэнтэй харагдах гэсэн хvн тєрєлхтєний мєнхийн эрмэлзэл XIX-XX зууныг хvртэл тєдий л амжилтад хvрээгvй байх юм.
АНУ-д 2006 онд гадаад тєрхдєє сэтгэл ханамжгvй 11 сая хvн мэс заслын ширээн дээр хэвтжээ. БНСУ-ын єсвєр насны 1000 охины дунд 2007 онд явуулсан санал асуулгын дvнд Солонгосын залуу бvсгvйчvvдийн 70 хувь нь гоо сайхны хагалгаа хийлгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж:Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.