Дуучин Батсүх хуурамч хамтлаг байгуулан АНУ-д хүн гаргажээ

2008/11/13
Share |
Хүмүүс: Батсүх | 
Дуучин Батсүх хуурамч хамтлаг байгуулан АНУ-д хүн гаргажээ

Монголын поп дууны талбарыг “Камертон” хамтлагтай булаацалдаж байсан “Номин Талст”-ын дуучин залуусын зарим нэг авъяас хамтлаг тарсных нь дараа тод илрэх болжээ. Тэднээс хамгийн менежменттэй нь дуучин Батсүх юм. Түүний тоглосон рекламны тоо нь ганцаараа дуулсан дууных нь тооноос олон. Дуучин Болд ч түүн шиг олон рекламанд тоглож халаасаа түнтийлгэж чадаагүй юм. Хамтлагийн залуус бие даан уран бүтээлээ хийх болсноос хойш мань Батсүх Америкт хүмүүс гаргах бизнесийг үе үе хийдэг. Тэгэхдээ тэрээр бусад визний наймаа эрхлэгчид шиг хэл амтай хэрүүл шуугиантай бус харин маш нарийн бодож боловсруулсан төлөвлөгөөний дагуу урлагийн хамтлагийн нэрээр виз гаргуулж Америкт явуулдаг байжээ. Хамгийн сүүлд гэхэд 12 залууг сонгон хүн бүрээс 7 мянган долларын хөлс аван виз гаргуулах ажлаа эхэлсэн гэнэ.

Тэрээр нөгөө залуусаасаа бүрдсэн “Монголын үндэсний цам бүжгийн хамтлаг”-ийг байгуулж нэр дээр нь голцуу аймгуудын театрын дуучид, хамтлагийн дуунуудаас бүрдсэн бүхэл бүтэн CD-r 100 орчим ширхгээр хийж өгчээ. Ингэснээр удахгүй Америкт урилгаар очиж тоглох цам бүжгийн хамтлагийнхан өөрийн гэсэн урын сантай бас CD-тэй болох нь тэр. Дараа нь мань Батсүх оёдолчноор хүн болгонд цамын бүжгийн тоглолтын хувцас захиалан оёулж өгсөн гэнэ. Тоглолтын хувцсаа өмссөн мөн бүрээ, бишгүүрээ барьсан “Монголын үндэсний цам бүжгийн хамтлаг”-ийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ зургаа авахуулан англи танилцуулгатай плакаттай болов. Үүний дараа Батсүх Ардын дуу бүжгийн чуулгаас нэгэн бүжигчин авчирч “хамтлаГ-ийнхандаа цамын бүжиг заалгалаа. Бүжгийн хичээл мэдээж нууц байдалд болох бөгөөд залууст арваад минут үргэлжилдэг ганц бүжгийг сайн заан сургасан аж. Үүнийхээ хажуугаар тэд англи хэлний дамжаанд бөөнөөр явсан гэдэг. Энэ хугацаанд залуусаас нэмж нэг ч доллар авалгүй дуучин залуу маань бүх зардлыг дааж харин бүжиг, хэлээ сайн сурах, мөн нууцыг хадгалахыг шаардаж байжээ.

Удалгүй “Монголын үндэсний цам бүжгийн хамтлаг”-ийг Америкт тоглох урилга ирэхэд залуус виз авахаар элчингийн ярилцлагад оржээ. Элчингийнхнийг хуурах зорилготой байсан нөгөө CD, плакат зэрэг нь виз хүссэн материалд дагалдсан нь мэдээж. Ингээд өөрийн гэсэн CD-тэй бас плакатыг нь харж үнэмшсэн элчингийнхэн хэлний зохих мэдлэгтэй залууст виз өгчээ. Ийнхүү адал явдалт кинон дээр гардаг маягаар Улаанбаатараас мордсон залууст хамгийн хөгжилтэй явдал Америкийн хил дээр тохиожээ. Америкийн хил гаалийнхан хамтлаг гэдгээ баталж ямар нэгэн үзүүлбэр үзүүлэхийг шаардахад залуучууд сурсан ганц цамын бүжгээ яралзтал бүжиглэж үзүүлээд зорьсон газартаа буусан гэдэг.

Эх сурвалж : Сэрүүлэг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.